Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

    06/19/2026

    Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

    06/19/2026

    ГЕГ-ын дарга асан Х.Баатар зуурдаар таалал төгслөө

    06/19/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Иргэдийн орлого буурч, барааны үнэ өссөн ЯДУУРЛЫГ нэмэгдүүлж байна
Мэдээ

Иргэдийн орлого буурч, барааны үнэ өссөн ЯДУУРЛЫГ нэмэгдүүлж байна

Эрхэм админBy Эрхэм админ05/28/2021Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Короновирусын улмаас иргэдийн амьдралын чанар, сэтгэл ханамжийн индекс хэд дахин буурсан судалгаа гарсан байна. Сүүлийн нэг жил хүрэхгүй хугацаанд бараа бүтээгдэхүүний үнэ, ялангуяа хүнсний өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ огцом нэмэгдсэнийг олон талын шалтгаантай гэж иргэд олон нийт болон судлаачид үзэж байна. Үнийн өсөлт, мөнгөний үнэгүйдлийн эсрэг байх нь төрийн үүрэг гэж үздэг.

Өрхийн бодит, тогтмол орлогыг нэмэгдүүлэхийн оронд халамж, тэтгэмж хэлбэрээр нэг удаагийн мөнгөн дэмжлэг олгох нь эдийн засагт хохирол дагуулдаг. Гэтэл энэ зарчмыг үл харгалзсан олон удаагийн мөнгөн дэмжлэг дээрх асуудалд голлох нөлөө үзүүллээ гэж олон нийтийн зүгээс үзэх хэсэг байгаа юм. Харин судлаач ажиглагчдын хувьд Засгийн газраас хэрэгжүүлж байгаа иргэд, аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх арга хэмжээ бол эдийн засгийн дотоод эрэлтийг тэтгэхэд сайн нөлөөтэй зүйл гэж дүгнэж байна.
Төрийн бодлого тогтворгүй, зах зээлийн харилцааг зохицуулах хууль эрх зүйн орчин төлөвшөөгүй, үүнийг хэрхэн зохицуулах ухаалаг засаглалыг эрж хайж байгаа манай улсын хувьд мөнгөний үнэгүйдлээс үүсэх хохирлыг олон нийт амссаар байгаа юм. Мөн ковидын нөлөө гэхээсээ илүүтэй зах зээлийн буруу хандлага, өөрөөр хэлбэл, худалдаа эрхлэгчдийн зах зээлийн харилцаанд хэт сахилга батгүйгээр оролцдог байдал манай улсын хувьд үнийн өсөлтөд байнга нөлөөлж байдаг. Үүнээс гадна улс төрийн үйл явц, сонгуулийн нөлөөгөөр оруулж ирдэг бэлэн мөнгөний урсгал, бараа бүтээгдэхүүний импортоос хамаарах байдал ч ихээхэн хор учруулдаг байна.
Сүүлийн гурван жилийн хугацаанд л зөвхөн хүнсний өргөн хэрэглээний барааны үнэ 39 хувиар өссөн тухай мэдээ судалгааны байгууллагын тайланд байна. Ердөө 2021 оны дөрөвдүгээр сард улсын хэмжээнд хэрэглээний бараа, үйлчилгээний үнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5.6 хувиар өсчээ. Энэ өсөлтийн голлох шалтгаан нь хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт.
Үндэсний статистикийн хорооны 2021 оны эхний улирлын судалгаагаар манай улсын нэг өрхийн сарын нийт орлого 1,5 сая төгрөг байна. Энэ тоо бол өмнөх оны мөн үеийнхээс дөрөв орчим хувиар буюу 58,6 мянган төгрөгөөр буурсан үзүүлэлт юм. Цалин орлого нэмэгдээгүйгээр барахгүй, ковидын нөлөөгөөр зарим салбарынхны орлого буурсан энэ үед өдөр тутамд өссөөр байгаа бараа бүтээгдэхүүний үнэ дарамт болж байна. Үүнийг дагаж иргэдийн худалдан авах чадвар илт буурсан, мөн ядуурлын түвшин илүү нэмэгдэх эрсдэл ч ойрхон байна.

Онцлох хөндөх сэдэв
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

06/19/2026

ГЕГ-ын дарга асан Х.Баатар зуурдаар таалал төгслөө

06/19/2026

НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан гурван байгууллагаас цалин авдаг уу

06/18/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

06/19/2026

Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

06/19/2026

ГЕГ-ын дарга асан Х.Баатар зуурдаар таалал төгслөө

06/19/2026

А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

06/18/2026

НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан гурван байгууллагаас цалин авдаг уу

06/18/2026

Ж.Алтаншагай 40 насны босго алхлаа

06/17/2026

Улс төрийн угсаа залгамжлал М.Энхболдын хүү Э.Анарын томилгоогоор үргэлжлэх үү

06/17/2026

Ш.Энхийн-Од NBA Draft-ийн өмнөх дөрөв дэх багийн бэлтгэлд оролцжээ

06/17/2026

М.Нарантуяа: Монголчуудын хүнлэг чанар яагаад араатанлаг болж хувираад байгааг судлах цаг болжэ

06/17/2026

Дотоодын зах зээлд зарагдаж буй бүх эмийг нэг сарын хугацаанд шинжлэхийг Ерөнхий сайд Н.Учрал үүрэг болголоо

06/17/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.