Сошиалд хамгийн олон дагагчтай гэгддэг О.Осоржамаа Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдоржийн хамар доорх мэнгэний талаар “Тэр чинь мэнгэ биш, камер байхгүй юу” хэмээн хошигносон нь олныг хөгжөөсөн.
Тэгвэл нүүрэндээ содон мэнгэтэй олны танил хүмүүсийн гэрэл зургийг хүргэж байна.
Мэнгэ хүний хувь заяаг тодорхойлдог гэдэг. Магадгүй тэдний өнөөгийн ажил амбиц, алдар нэрд тус мэнгэний “ид шид” нөлөөлсөн ч юм бил үү хэн мэдлээ.
Мэнгэний зурхайд зааснаар
Хацар дээрх мэнгэ-
Та ажил дээрээ өндөр алба хашдаг болохоос гадна таны эд хөрөнгө өсч, нэмэгдэх болно. Та мэдрэмтгий нэгэн бөгөөд урт удаан наслах аж. Хэрэв мэнгэ таны зүүн хацар дээр байдаг бол, та дотогшоогоо, бага зэрэг биеэ тоосон хүн гэж өөрийгөө үзэж болно.
Уруулын дээд мэнгэ-
Хэрэв та уруулын дээд хэсэгтээ мэнгэтэй бол, хувцаслалтандаа бүхнээс илүү санаа зовнидог төрлийн хүн юм. Түүнчлэн найзууддаа нэр хүндтэй. Харин уруулын доод хэсэгтээ мэнгэтэй бол, төрөл бүрийн хоолонд нугасгүй нэгэн аж.