Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    УИХ-ын хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн өнөөдөр 29 нас хүрлээ

    06/05/2026

    Эвдрээгүй ирээдүйг бүтээх Б.Гүнзаяагийн нөлөөллийн аянд 250 мянга гаруй хүүхэд хамрагджээ

    06/04/2026

    О.Амгаланбаатар: Эрийн гурван наадам гэдэг нь нэг хүн барилдаад, морио уралдуулаад, нум сумаа харвахыг хэлнэ

    06/03/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Нийгэм»Авлигал авах арга дотроо их олон төрөл!!!!!
Нийгэм

Авлигал авах арга дотроо их олон төрөл!!!!!

coolBy cool05/29/2021Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Авлигал авах арга дотроо их олон төрөл!!!!!

– ХУУЛЬ ЗӨРЧИЖ БУЙГ ТАСЛАН ЗОГСООГООГҮЙНХЭЭ ТӨЛӨӨ МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫНХАН ӨӨРСДӨӨ МАХ ЭКСПОРТЛОХ КВОТ КОМПАНИУДААС АВДАГ.- 
Хэдхэн хоногийн өмнө нэгэн бизнесмен эмэгтэй ирж уулзсан. Ядарч, цөхөрч, Монгол хүн эх орондоо гаднынханд дээрэлхүүлж, эцэст нь мөнгө, бизнес бүгдийг алдахад тулсан түүхээ ярьсан юм. Хар багаасаа Эмээлт зах дээр хөдөлмөрлөж, арьс шир, ноос ноолуурын бизнес эрхэлж, сүүлийн 10 гаруй жил Хятад руу мах экспортлж буй. Манайд мах экспортлох зөвшөөрөлтэй 20 гаруй аж ахуйн нэгж байдаг ч тэд өөрсдөө махаа бэлтгэдэггүй. Хувь хүмүүс, компаниудын бэлтгэсэн махыг өөрсдийнхөө зөвшөөрөл бүхий компаний нэр дээр экспоролж, дундаас нь зуучийн хөлсөө л авдаг.
Энэ нь хууль зөрчсөн үйлдэл гэдгийг бүгд мэддэг боловч яаж ч чаддаггүй. Нөгөө хянаж шалгах ёстой Мэргэжлийн хяналтынхан мах экспортлох зөвшөөрөлтэй компаниудын энэ үйлдлийг мэдээгүй дүр эсгэснийхээ төлөө өөрсдөө квот авдаг. Нэг компаниас Мэргэжлийн хяналтын байцаагчид 2 машин мах гаргах квот авдаг байснаа сүүлдээ 4 машины квот нэхдэг болжээ. Квотыг нь өгсөн байхад асуудалгүй.
Мэдээж Хятадууд мөнгөтэй, зуучийн хөлс сайн өгдөг учраас мах экспортлох зөвшөөрөлтэй компаниуд ХЯТАД иргэдийн махыг гаргах сонирхолтой болсноор энэ зах зээлд орсон Монголчууд “жийгдэж ” эхэлсэн байна.
Эцэст нь Монголын махны экспорт үндсэндээ Хятадуудын мэдэлд орлоо. Дээрхи эмэгтэйд 2019 оноос мах экспортлох квот олдоогүй учраас бэлтгэсэн махаа экспортолж чадалгүй 2 жил болжээ. Хүнс хөдөө аж ахуйн яаманд хандахад “Та мах экспортлох эрхгүй үйлдвэрт махаа бэлтгэсэн ” гэсэн тайлбар өгчээ. Дээрхи журам нь амьдрал дээр хэрэгжиж, экспортын эрхтэй аж ахуйн нэгжүүд нь өөрсдөө махаа бэлтгэдэг байсан бол тэднээр гаргуулах гэж хэн мах бэлтгэх билээ. Гэтэл эмэгтэйн эргэн тойрон дахь Хятадууд бүгд яг урьдынх шигээ экспортлох эрхгүй үйлдвэрт махаа бэлтгээд, экспортлох эрхтэй компаниар нь дамжуулан махаа гаргасаар…
Харин Монгол хүн болдоггүй. Нүдэн дээр нь Монголын хууль журам мөнгөтэй Хятадуудад үйлчлэхгүй мөртлөө махны зах зээлд ганц үлдсэн Монгол хүнд л үйлчилдэг. Эрх бүхий албан тушаалтнууд нь мөнгөтэй харийнханд үйлчилж, үгсэн хуйвалдаж, авлигал хээл хахуулиар бүхнийг зохицуулж иржээ. Хоёр жилийн өмнө авсан их хэмжээний махаа экспортод гаргаж чадахгүй, хамаг юмаа алдахад хүрсэн эмэгтэй Засгийн газарт удаа дараалан хандсны эцэст ЗГ-аас “экспортлох эрхгүй үйлдвэрт бэлтгэсэн ч стандарт эрүүл ахуйн шаардлага хангаж бэлтгэсэн махыг үнэгүйдэхээс хамгаалж эрх бүхий аж ахуйн нэгжээр дамжуулан экспортлох ” тогтоол гаргуулжээ. Гэвч энэ шийдвэр өнөөдрийг болтол хэрэгжсэнгүй.
Энэ хооронд Хятад иргэдийн адилхан үйлдвэрт бэлтгэсэн мах нүдэн дээр нь экспортод гарсаар. Хамгийн эмгэнэлтэй нь экспортын эрхтэй аж ахуйн нэгжүүд эмэгтэйн махыг экспортлохоос татгалзах мөртлөө Хятадуудаар дамжуулаад махаа өгөнгүүт тэр махыг нь хилээр гаргачихдаг ажээ. Ийм байхад Монголын зах зээлийг Хятадууд эзлэх нь арга ч үгүй юм даа. Монгол хүн нэг нэгийгээ харийнханаас дорд үздэг, бие биедээ итгэдэггүй. Хамтдаа бусдын идэш болдог. Улс орон нь хөгждөггүй. “Нэг еврей хүн нөгөөдөө эх орон нь болдог ” гэж ЕВРЕЙЧҮҮДИЙН хөгжлийн нууцыг илтгэсэн үг бий шүү!!!
Сэтгүүлч Б.Отгон 2021.05.29
сэжигтэй
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

УИХ-ын хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн өнөөдөр 29 нас хүрлээ

06/05/2026

Эвдрээгүй ирээдүйг бүтээх Б.Гүнзаяагийн нөлөөллийн аянд 250 мянга гаруй хүүхэд хамрагджээ

06/04/2026

“Шарк Танк”-ийн хөтлөгч Ж.Эрдэнэбаяр шинэ албан тушаалд томилогдов

06/03/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

УИХ-ын хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн өнөөдөр 29 нас хүрлээ

06/05/2026

Эвдрээгүй ирээдүйг бүтээх Б.Гүнзаяагийн нөлөөллийн аянд 250 мянга гаруй хүүхэд хамрагджээ

06/04/2026

О.Амгаланбаатар: Эрийн гурван наадам гэдэг нь нэг хүн барилдаад, морио уралдуулаад, нум сумаа харвахыг хэлнэ

06/03/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

06/03/2026

“Шарк Танк”-ийн хөтлөгч Ж.Эрдэнэбаяр шинэ албан тушаалд томилогдов

06/03/2026

Д.Алтанхуягийг Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын захирлаар томилжээ

06/03/2026

Төрийн соёрхолт Б.Догмид: Равжаа хутагтын сахиус намайг үхлээс аварсан

06/03/2026

2000 гаруй уран бүтээлчийг нэг тайзнаа нэгтгэсэн “ХАКИ”-гийн найруулагч Б.Нямдаваа

06/02/2026

2000 гаруй уран бүтээлчийг нэг тайзнаа нэгтгэсэн “ХАКИ”-гийн найруулагч Б.Нямдаваа

06/02/2026

ХУД-ийн 22-р хорооны засаг дарга Б.Мөнхболдын хахуулийн хэргийг прокурорт шилжүүллээ

06/02/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.