Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

    06/19/2026

    УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

    06/19/2026

    Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

    06/19/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Алдарт эхийн одонг ер нь ОЛГОХ ХЭРЭГ БАЙНА УУ
Папарацци

Алдарт эхийн одонг ер нь ОЛГОХ ХЭРЭГ БАЙНА УУ

Эрхэм админBy Эрхэм админ06/02/2021Updated:06/02/2021Сэтгэгдэл байхгүй4 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Олон хүүхэд төрүүлж, хүний дайтай өсгөсөн эхчүүд бол үнэхээр хүндлүүштэй, тэдний гавьяаг хүлээн зөвшөөрдөг. Алдарт эхийн одонгийн хэрэг байна уу. 1995-2000 онд зөвхөн Улаанбаатарт мянган эхэд энэ одонг олгожээ.

Харин түүнээс хойш 21 жилийн хугацаанд хэдэн эхэд энэ одон очсныг би таашгүй. Ер нь аливаа юмны тоо хэтрээд ирэхээрээ үнэ цэнэгүй санагддаг.

Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж дөрвөн хүүхэд төрүүлсэн эх II, зургаа болон түүнээс дээш хүүхэдтэй бол I зэргийн одон олгохоор хуульчилсан билээ.
Тэглээ гээд улс орны хувьд өгөөж муутай, сөрөг үр дагавартай санагддаг.

Төр өөрийн үүргээ биелүүлдэггүй

Төр өөрийн үүргээ биелүүлээгүйгээ энгэр дэх төмрөөр халхалдаг юм шиг санагддаг. Юу гэсэн үг вэ гэхээр төрөөс ээжид бодит дэмжлэг байдаггүй: цэцэрлэг хүртээмжгүй, сургууль хүрэлцээгүй, хүүхдийн эмнэлгүүд байнга ор дутуу, хүүхэд тоглох орчин байхгүй, аюулгүй орчин ч байхгүй. Тоглох гэж гарсан хүүхдүүд амиа алдах явдал даанч олон.
Хүн амаа заавал өсгөнө гээд байгаа бол төрөөс хүүхэд төрүүлэх мотивацийг одонгоор эсвэл хүүхдийн мөнгөөр шийдэх биш, бодит дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байна. Хүрэлцээтэй цэцэрлэг, сургууль, тоглоомын талбай, аюулгүй орчин бол одон, хүүхдийн мөнгөнөөс илүү чухал хөшүүрэг болно. Төрсөн нэг ч гэсэн хүүхэд үнэ цэнтэй тул хүүхэд бүр аюулгүй орчинд чанартай хоолтой, чанартай боловсрол эзэмшиж сайхан амьдрах баталгаатай болгоход анхаарвал аяандаа хүүхэд төрүүлэх улсууд нь төрүүлээд л явчихна, харин нийтэд нь авч үзэхэд амьдралын түвшин сайжрах байх.

Одон ялгаварлах мэдрэмжийг төрүүлдэг

“Гурван хүүхэдтэй бол хоёр гэж тооц, дөрвөн хүүхэдтэй бол гуравтай гэж тооц” гэдэг үг бол нэг нь үхнэ гэж байгаа юм шиг аймшигтай үг. Тэгэхээр төрөөс олон хүүхэд гаргахыг дэмжээд байгаа нь “юмыг яаж мэдэх вэ ахиухан төрүүлээд бай, харин оронд нь май энэ одон авчих” гэж байгаа ч юм шиг.

Эмэгтэйчүүдийг хооронд нь ялгаварлах үндэс болдог, ер нь л мэдрэмжгүй шагнал юм шиг санагддаг. Цөөн хүүхэдтэй ээжүүдийг үл тоомсорлож, хүүхэд гаргах хүсэлтэй ч жирэмслэхгүй байгаа эмэгтэйчүүд өөрийгөө хэчнээн хэрэггүйг мэдэрч, 4-дэх эсвэл 6-дахь хүүхэд нь нялхдаа нас барсан ээжүүд нас барсан хүүхдээ бодож гашуудах сэтгэлийг бодолцохгүй байгаа явдал биш гэж үү. Хүүхэд нь нялхдаа нас барсан бол алдарт эхийн одон олгодоггүй гэсэн заалт хүртэл байдаг.

Чанаргүй олноос, чанартай цөөн нь дээр

Хүн амын тоог биш чанарыг нь өсгөмөөр байна. Гарсан хүүхэд аюулгүй орчинд амьд явах нь баталгаатай, хоол ундтай, боловсрол хүртэх боломжтой, цаашлаад амьдралаа авч явах боломжтой байх ёстой. “Цөөн хүн амтай болохоор бидэнд хүн хэрэгтэй”, “хүн цөөхөн болохоор урд хөршид залгигдана”, “зах зээл жижиг болохоор зах зээлээ томруулмаар байна” гэж үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн шалтгаануудыг тоочдог. Гэтэл аль аль нь хүний тоогоор биш чанараар сайжрах асуудал. Дэлхийн улс орнуудыг ДНБ-ээр жагсаахад олон хүнтэй улсууд дээгүүр жагсдаг боловч нэг хүнд ногдох ДНБ-ээр жагсаахад Люксембург, Швейцар, Ирланд, Катар, Норвеги, Исланд мэтийн цөөн хүн амтай улсууд орж байх. Энэ улсууд хүн ам цөөн ч амьдралын чанар сайн, хүн бүр нь үнэ цэнтэй байдаг. Тэгэхээр улс баян болох нь, хөршдөө залгигдах эсэх нь хүн амын тооноос огт шалтгаалахгүй байна. Бид 10-20 сая хүнтэй болсон ч Хятадын 1.4 тэрбум хүнтэй харьцуулахад юу вэ? Хоёр хөршийг бид хүн амын тоогоор гүйцтэл өдий. Харин цөөн ч гэсэн хүн ам нь мөнгөтэй, боловсролтой байвал улс орон илүү хүчирхэг болно. Зах зээл ч мөн адил. 10 сая ядуу иргэнтэй байснаас 3 сая баян иргэнтэй байвал худалдан авах чадамж илүү болохоор эдийн засагт илүү сайн нөлөөтэй. Гэтэл олон хүүхэд төрүүлэхийг дэмжээд хүүхдийн мөнгө олгоод байхаар ор тас орлогогүй өрхүүд “олон хүүхэдтэй болвол мөнгө ахиухан авна” гээд хүүхэд гаргаад байдаг, гэтэл тэр мөнгө бол хүүхэд өсгөхөд хангалтгүй. Ийм замаар яваандаа өлсгөлөн, боловсролгүй иргэд олшрохыг төр дэмжээд байгаа юм шиг. Үүний оронд хүүхэд өсч торних сайн орчин бүрдүүлэхэд хүмүүс өөрийн боломжиндоо тааруулж төлөвлөж хүүхэд гаргаж, хүүхэд нь илүү чанартай амьдрах боломжтой санагддаг.

Ер нь дэлхийд ядуу улсууд олон хүүхэдтэй байдгийг статистикаас харж болно. Бэлгийн боловсрол, гэр бүл төлөвлөлт муугаас болж ядуу улсуудад төрөлт их байдаг. Тэжээж чадахгүй олон хүүхэдтэй бол тухайн гэр бүлд хүнд дарамт болно, тэд халамж авна, улс оронд нэмэр биш дарамт болдог. Хөгжсөн улсууд цөөн хүүхэдтэй, зарим нь бүр хүүхэдгүй байх болсон. Учир нь хүүхэд төрүүлж, өсгөж, боловсруулах нь өндөр үнэтэй ажиллагаа болж хувирсан. Харамсалтай нь манайд ч хүүхдэд чанартай боловсрол олгох, аюулгүй сайхан орчинд өсгөх зэрэг бол үнэтэй ажиллагаа болж эхэлж байна.

Тэгвэл аавуудад ч бас адилхан одон олгоё

Нийгэмд тодорхой ойлголтууд бий болж хэвшихэд нөлөөлдөг. Жишээ нь, эмэгтэй хүн хүүхэд гаргах ёстой, хүүхэд гаргаж өсгөсөн нь дан ганц эмэгтэйн л гавьяа. Мэдээж эмэгтэй хүн зовж төрдөг, хүүхдийн хүмүүжилд чухал үүрэгтэй – үүнтэй хэн ч маргахгүй. Гэхдээ хүүхэд бүрэлдүүлэх, өсгөхөд аавын оролцоо бас байдаг, байх ч ёстой. Гэтэл хүүхдийг зөвхөн ээжийн хариуцлага болгож орхидог. Бас эмэгтэй хүн 1-3 хүүхэд гаргавал юман чинээ асуудал биш, бараг “тэнэг”, харин 4-өөс дээш хүүхэдтэй болж байж л тоож болохуйц ээж болж гэж үзэж байгаа юм шиг.

Онцлох хөндөх сэдэв
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

06/19/2026

А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

06/18/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

06/19/2026

Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

06/19/2026

ГЕГ-ын дарга асан Х.Баатар зуурдаар таалал төгслөө

06/19/2026

А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

06/18/2026

НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан гурван байгууллагаас цалин авдаг уу

06/18/2026

Ж.Алтаншагай 40 насны босго алхлаа

06/17/2026

Улс төрийн угсаа залгамжлал М.Энхболдын хүү Э.Анарын томилгоогоор үргэлжлэх үү

06/17/2026

Ш.Энхийн-Од NBA Draft-ийн өмнөх дөрөв дэх багийн бэлтгэлд оролцжээ

06/17/2026

М.Нарантуяа: Монголчуудын хүнлэг чанар яагаад араатанлаг болж хувираад байгааг судлах цаг болжэ

06/17/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.