Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Хурдан морины уралдааны үеэр найман настай эрэгтэй хүүхэд мориноосоо унаж, нас баржээ

    07/03/2025

    Орхон аймгийн Боловсролын газрын дарга О.Ариунгэрэлт ажилчдаа зодож танхайрчээ

    07/03/2025

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Унадаг дугуйтай бага насны хүүхэд ачааны машинд дайруулж, амь насаа алджээ

    07/03/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Дуучин Анугийн охидоо өсгөдөг АЛТАН ДҮРЭМ
Папарацци

Дуучин Анугийн охидоо өсгөдөг АЛТАН ДҮРЭМ

Эрхэм админBy Эрхэм админ06/03/2021Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Одоогоос 20-оод жилийн өмнө Гала хамтлаг рок попын ертөнцөд цахиур хагалж, гэрэл гялбуулдаг байв. Тэдний нэг нь дуучин Ану буюу Уранхолбоо.

Нийгмийн сүлжээнд нөлөөлөгчийн үүргийг чадварлаг гүйцэтгэдэг тэрээр дэрсхэн өсч яваа 5-н сайхан охинтой. Таван охин төрүүлсэн ч өөрийнхөө гоолиг бие, гоо сайхнаа алдаагүй тэрээр гэр бүлдээ үйлчилдэг дүрмээ нэгэн хэвлэлд сонирхуулжээ.

Тэрээр “Би хүүхдээ их бөөцийлдөг байсан юм. Тэр үед ээж минь “Жаахан тэнцвэртэй байлгаарай. Хэт цэвэрхэн байх шаардлагагүй. Гадаад орчинтой харьцуулах хэрэгтэй. Шороонд хүргэ, элсэн дээр тоглуул. Та нар ингэж өсөөгүй” гэдэг байв. Тухайн үедээ “таны цаг нэг өөр, одоо цаг нэг өөр” гэж үгүйсгэх хандлагатай байсан ч ээжийн зөв гэдгийг зөнгөөрөө ойлгосон доо ч юм уу, зөвлөгөөг нь хэрэгжүүлж эхлэн, үнэхээр л тийм болохыг ойлгосон доо. Зөвлөгөө авах тухайд гэвэл хүүхэд өсгөх тал дээр үнэхээр туршлагатай хүн юм уу мэргэжлийн сэтгэл зүйч л хэлж байгаа биш бол өөрийн судалж мэдсэнээр хийх нь илүү үр дүнтэй гэж боддог. Хүүхдийг гурван настай болтол нь хөхүүлэх ёстой гэх тогтсон хандлага байдаг бол өөрөө судлаад үзэхээр зургаан сар хүртэл нь хөхүүлэхэд хангалттай гэх мэт.

Бид өглөөг эрүүл, амттай өглөөний цайгаар эхэлдэг. Ихэвчлэн аав нь бэлдэж өгдөг. Үүнээс 30 минутын дараа бүгд витаминуудаа ууж, гэртээ агаар оруулан цэвэрлэгээ хийдэг. Бид хоёр бүх шал, өнцөг булан бүрийг тогтмол, сайн цэвэрлэхгүй бол бага насны хүүхдүүдийн эрүүл аюулгүй байдалд нийцэхгүй. Үүний дараа ажилдаа явахаар хүүхдүүдээ эмээд нь үлдээгээд явдаг. Гэхдээ бид хоёр ямар ч ажилтай байсан зав гаргаад тэднийгээ камераар хардаг. Орой нь хүүхдүүдээ унтуулахдаа эхлээд өрөөнд нь агаар оруулж, хүчилтөрөгчийн аппарат асааж тайвшруулах үнэртэн тавьдаг.

Ингээд гурван охиноо оронд нь оруулаад 10-15 минут тархи амраах хөгжим сонсгож байгаад унтуулдаг. Дараа нь хоёр ихрээ унтуулна. Манай хүүхдүүд хөгжим сонсоод нэг их асуудалгүй унтчихдаг юм. Хүүхдүүдээ унтуулчихаад нөхөр бид хоёр кино үзэж, өдөр болсон зүйлсээ ярилцаж байгаад амардаг” хэмээн ярьжээ.

сонин хачин
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Орхон аймгийн Боловсролын газрын дарга О.Ариунгэрэлт ажилчдаа зодож танхайрчээ

07/03/2025

Наадмын 13 мянган тасалбар 10 минутын дотор зарагдаж дуусчээ

07/02/2025

С.Төгс хөөрхөн хүүгээр бүл нэмжээ

07/01/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Хурдан морины уралдааны үеэр найман настай эрэгтэй хүүхэд мориноосоо унаж, нас баржээ

07/03/2025

Орхон аймгийн Боловсролын газрын дарга О.Ариунгэрэлт ажилчдаа зодож танхайрчээ

07/03/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Унадаг дугуйтай бага насны хүүхэд ачааны машинд дайруулж, амь насаа алджээ

07/03/2025

3х3 сагсан бөмбөгийн тамирчид болон дасгалжуулагчид Гавьяат тамирчин цол, медаль хүртээлээ

07/02/2025

Наадмын 13 мянган тасалбар 10 минутын дотор зарагдаж дуусчээ

07/02/2025

Худалдагч эмэгтэйг зодож гэмтээсэн этгээдэд хойшлуулашгүй арга хэмжээ авч баривчиллаа

07/02/2025

С.Төгс хөөрхөн хүүгээр бүл нэмжээ

07/01/2025

Казакууд гэр бүл, худ ургаараа нийлж Баян-Өлгий аймаг дахь Монгол сургуулийн газрыг “хулгайлжээ”

07/01/2025

Төсвийн таналт тэгш эрхийн зарчмыг баримталж чадахгүй байна Б.Жавхлан сайд аа !!!

07/01/2025

Э.Болормааг УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар томиллоо

06/30/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.