Боолын гэрээ, Богд хаан зэрэг киноны гол дүрд тоглосон жүжигчин Ч.Болд Маск хамтлагийн жүжигчин Б.Солонготой хамтран амьдраад хэдэн сарыг үдэж буй.
Тэгвэл тэд саяхан короновирусын халдвар аваад эдгэрсэн байна. Ойрын эх сурвалжийн мэдээгээр тэд өөрсдийн харилцаагаа ихээхэн нууцалж буй гэнэ.
Б.Солонгын хувьд өнгөрсөн 2020 онд дэлхийн нийтэд цар тахал ид дэлгэрч байх үед БНСУ-д эрүү нүүрний гажиг засуулах мэс засалд ороод ирсэн. Тэрээр өмнө нь нэгэн олны танил хамтлагийн дуучин залуутай удаан хугацаанд дэр нэгтгэж байсан.
Харин Ч.Болдын хувьд тэр бүр уран бүтээлд оролцоод байдаггүй ч өөрийн оноосон дүрээ час хийсэн чанартай гаргадаг.