Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Казакууд “үндэстэний цөөнх”биш

    06/21/2026

    Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

    06/19/2026

    УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

    06/19/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Амьдрал ойлгодог УХААНТАЙ ХҮҮХДҮҮД МСҮТ-ийг сонгож суралцдаг
Папарацци

Амьдрал ойлгодог УХААНТАЙ ХҮҮХДҮҮД МСҮТ-ийг сонгож суралцдаг

Эрхэм админBy Эрхэм админ06/09/2021Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Дөрвөн жил аав, ээжийнхээ гарыг харан байж сургуулиа төгссөн залууст ажлын байртай болох магадлал тун бага байна. Их, дээд сургууль төгсөгчдийн дөрөвний нэг нь л сургуулиа төгсөөд ажлын байртай болж байгааг БСШУ-ны яамны статистик мэдээллээс харж болно. Үүнээс үзвэл диплом өвөртөлсөн хэдий ч ажилгүйчүүдийн эгнээ улам өргөжсөөр байна.


Манай улсад өнөөдрийн байдлаар 126 мянган ажилгүй иргэд байгаа бол үүний 21 мянга нь бүртгэлтэй, ажил идэвхтэй хайгч иргэн байна. Эдгээрийн дунд бакалавр, магистрын диплом өвөртөлсөн ажилгүйчүүд буюу ид хөдөлмөрлөх насны залуус ч байгаа.
Тэд өөрийн хүссэн чиглэлээр МСҮТ-ийн насанд хүрэгчдийн нэг жилийн ангид дахин суралцаж , нарийн мэргэжил эзэмшиж, бүтээгч, үйлдвэрлэгч иргэн болох боломжтой. Есдүгээр ангиа төгсөөд МСҮТ-д суралцаж байгаа хүүхдүүд мэргэжил болон ахлах ангийн боловсролыг 2.5 жилээр хамт эзэмшинэ. Өөрөөр хэлбэл, 10,11,12 дугаар ангийн хичээлийг үзэнгээ хажуугаар нь гагнуурчин, үсчин гээд өөрийн сонирхсон аль нэг мэргэжлээ эзэмшинэ. Энэ ангид зөвхөн есдүгээр ангиа төгссөн суурь боловсролын гэрчилгээтэй хүүхэд суралцах боломжтой. Техникийн боловсрол олгодог гурван жилийн анги. Энэ нь бакалаврын өмнөх техникийн диплом олгодог анги юм. 12 дугаар анги төгссөн хүүхэд техникчийн ангид элсэн суралцаж болно.
ЕБС-д суралцаж байгаад дундаас нь хаясан бүрэн дунд, суурь боловсролын гэрчилгээгүй хүүхдүүдийн цаашид сурах боломж нь байдаггүй. Тэгвэл МСҮТ нь насанд хүрсэн зохих хэмжээний сурах чадвартай буюу уншиж, бичих чадвартай хүмүүсийг элсэлтээр авч нэг жилийн хугацаанд мэргэжил эзэмших боломжийг өгдөг. Өөрөөр хэлбэл, 12 дугаар ангийн бүрэн дунд боловсролын гэрчилгээ байхгүй хүмүүс мэргэжилтэй ажилтан болж улс эх орныхоо бүтээн байгуулалтад оролцох боломж бүрэн дүүрэн байна.
Хуучин цаг шиг муу сурдаг нь биш, амьдралыг бодитоор харж чаддаг УХААНТАЙ хүүхдүүд МСҮТ-ийг сонгодог болжээ. Хөдөлмөрийн насны залуучууд гадагшаа явах сонирхолтой болсон энэ үед зах зээлд эрэлттэй ажилтан бэлтгэхэд хөшүүрэг болохуйц чухал шийдвэрийг Засгийн газраас гаргасан нь МСҮТ-д суралцагсдын тэтгэлгийг 200 мянган төгрөгт хүргэсэн нь юм.

Энэ шийдвэрийн цаана Монгол Улс хүний нөөцийн дутагдлаас гарах, хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй, ажил олгогчийн шаардлагад нийцсэн мэргэжилтэй ажилтан бэлтгэх, залуучуудын мэргэжлийн сургалтын төвд суралцах сонирхлыг нэмэгдүүлэх гээд олон тулгамдсан асуудлаа шийдэх зорилт бий. Эл шийдвэр хэрэгжсэнээр, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй хувийн болон улсын 80 МСҮТ-ийн 37 мянга гаруй 45 хүртэлх насны суралцагчид сар бүр 200 мянган төгрөгийн тэтгэлэг авах юм.

Онцлох хөндөх сэдэв
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Казакууд “үндэстэний цөөнх”биш

06/21/2026

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

06/19/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Казакууд “үндэстэний цөөнх”биш

06/21/2026

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

06/19/2026

Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

06/19/2026

ГЕГ-ын дарга асан Х.Баатар зуурдаар таалал төгслөө

06/19/2026

А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

06/18/2026

НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан гурван байгууллагаас цалин авдаг уу

06/18/2026

Ж.Алтаншагай 40 насны босго алхлаа

06/17/2026

Улс төрийн угсаа залгамжлал М.Энхболдын хүү Э.Анарын томилгоогоор үргэлжлэх үү

06/17/2026

Ш.Энхийн-Од NBA Draft-ийн өмнөх дөрөв дэх багийн бэлтгэлд оролцжээ

06/17/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.