Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

    05/09/2025

    Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

    05/09/2025

    Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

    05/09/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Өмнөговь аймаг дахь цагдаагийн хэлтсийн 22 алба хаагч короно вирусын халдвар авчээ
Папарацци

Өмнөговь аймаг дахь цагдаагийн хэлтсийн 22 алба хаагч короно вирусын халдвар авчээ

Эрхэм админBy Эрхэм админ06/14/2021Updated:06/14/2021Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Манай редакцид шуурхай мэдээ ирлээ. Тодруулбал Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Гашуун сухайт Гэрээт цагдаагийн хэлтсийн 22 алба хаагч ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа covid-19 korona вирусын халдвар авсан нь шинжилгээгээр батлагдсан байна.

Нэг дор ингэж олон хүн халдвар авсан шалтгаан юу вэ? Эдгээр алба хаагчид олон сараар ар гэр, үр хүүхдүүдтэйгээ уулзаагүйгээс сэтгэл санаа, эрүүл мэндээрээ хохироод хүнд хэцүү байгаа нь ойлгомжтой. Тэднийг  нэг жил гаруй хугацаанд тулаа хийлгэн 24/24 цагаар цаг агаарын хүнд нөхцөлд халуун, хүйтэн болон тоосжилт шороо ихтэй газар зөвхөн өргөсөн тангараг нэрийн дор дархлааг нь сэргэхгүй болтол нь ажиллуулсан. Ингэхдээ нэг дор бөөнөөр нь байлгаж сэлгэн амраагаагүй зэргээс үүдэлтэй гэдгийг эх сурвалж мэдээлж байна. Цагдаагийн байгууллагын дарга удирдлагууд нь энэ талаар одоогоор ямар нэгэн мэдээлэл хийгээгүй байна.

Цагдаагийн алба хаагчдын ар гэрийнхэн энэ асуудалд  хариуцлагыг хэн хүлээх вэ? гэх асуултыг цагдаагийн байгууллагын дарга нараас асуухыг хамгийн ихээр хүсч байгаа аж. Өнөөдрийн байдлаар халдвар авсан цагдаагийн алба хаагчдын эхнэр хүүхдүүд нь сонсоод сэтгэл санааны гүн хямралд орж хаана, хэнд хандахаа мэдэхгүй дэмий л тээврийн цагдаагийн албаны дарга нарын амыг харж суугаа аж.

Албан эх сурвалжуудаас энэ мэдээллийг тодруулах гэсэн боловч тайлбар өгөөгүй. Харин халдвар авсан алба хаагчдын ойрын эх сурвалж энэхүү мэдээлэл үнэн болохыг баталсан юм.

Өмнөговь аймагт халдвар бүртгэгдсэн тохиолдолд шууд буцааж байсан бөгөөд ийнхүү нэг дор 22 тохиолдол бүртгэгдсэн талаар бид эргэж мэдээлсээр байх болно.

сэрэмжлүүлэг
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025

ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

05/08/2025

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025

Төр дэмжихийг хүсэхгүй бол “сонин уншдаггүй улс” гэдгээ зарлачих

05/07/2025

Модель С.Төгсийн нандин агшин

05/06/2025

“Icetop” хамтлагийн ахлагч Eyescool буюу Б.Оргил-Эрдэнийг эцсийн замд нь үдлээ

05/05/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.