Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Фото»Алдарт “Арбидол”-ыг дотооддоо үйлдвэрлэнэ гэв үү?
Фото

Алдарт “Арбидол”-ыг дотооддоо үйлдвэрлэнэ гэв үү?

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ06/18/2021Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Ширхэг тутамдаа ЭМЯ-наас гаргасан үнэнээсээ 20-23 дахин нэмэгдэл үнээр эмийн сангуудаар борлуулагдаж байна гэх хардлагыг төрүүлж нийгэмд дуулиан шуугиан тариад байсан алдарт “Арибидол”-ыг дотооддоо үйлдвэрлэх боломжтойг албаны эх сурвалж хэвлэлд мэдээлжээ.

ЭМЯ-ны эх сурвалжийн мэдээллээр “Эмийн зөвлөл хуралдсан. Вирусний эсрэг эмийн үнийг сүүлийн үед хөөрөгдөх хандлага гарч байгаа. Компаниуд вирусний эсрэг эмүүдийг харилцан адилгүй үнээр оруулж ирж байгаа. Компаниуд нэг удаагийн лицензээр эм бэлдмэл оруулж ирэхдээ, ямар үнээр худалдах, санал болгох зөвшөөрөл авсан байдгийг ЭМЯ болон Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын цахим хуудсаар мэдээлнэ” гэсэн юм.

Тус вирусын эсрэг эмийн үнэд ШӨХТГ-аас хяналт хийж, нэг хайрцгаас нь дөнгөж л 200 төгрөг бууруулж чадсан байдаг. Ингэхдээ тэд “Вирусний эсрэг эмийн ширхгийн болон багцын үнэд хяналт, шалгалт хийж, илэрсэн зөрчлүүдэд арга хэмжээ авч ажиллана. Мөн Ковид-19 халдварын үед яаралтай горимоор импортлох нэг удаагийн зөвшөөрөлтэй бусад эмийн үнийг олон нийтэд ил тод мэдээлэх болно гэсэн юм.
Харин“Монголын Эм Зүйн Байгууллагуудын Нэгдсэн Эм Холбоо”-ны тэргүүн И.Балжинням уг асуудалд хэвлэлд байр сууриа илэрхийлжээ. Тэрээр “ОХУ, Украин, БНХАУ-аас “Арбидол” эмийг оруулж ирж байна.

Үйлдвэрлэгчээсээ шалтгаалан үнэ нь харилцан адилгүй байна. Тухайлбал, ОХУ-аас импортлож буй “Арбидол” 100 мг, 20 ширхэгээр савлагдсан эм 25,000 төгрөг орчим өртөгтэйгөөр орж ирж байгаа бол БНХАУ-ынх 12,000 төгрөг орчимд өртөгтэй байна. Гааль, НӨАТ-аас чөлөөлсөн боловч, энэ хөнгөлөлт нь зөвхөн хилээр орж ирэхэд тооцогдож байгаа. Дэлхий нийтээрээ тээвэрлэлтэд хүндрэл үүссэн, дагаад үнэ дунджаар 2-3 дахин өссөн. Сүүлийн үед Замын-Үүд боомтод үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан тээврийн хэрэгсэл олдоцгүй болж үнэ нь 5 дахин өслөө. БНХАУ –ын Тяньжин боомтод ачаа 2 сараас дээш хугацаагаар гацаж байна. Үүнээс шалтгаалаад эмийн нөөц бүрдүүлэх зорилгоор онгоцоор ачаагаа авах зохион байгуулалтыг хийх байгаа. Жишээ нь, Хятадаас авах яаралтай эмийг Сөүлээр дамжуулан авах зэрэг зохицуулалтыг хийж байна.

“Арбидол” эмийг дотооддоо үйлдвэрлэх боломжтой болж байгаа. Төрийн зүгээс дэмжлэг хэрэгтэй байна. Дотооддоо үйлдвэрлэсэн тохиолдолд үнийг хоёр дахин бууруулах боломжтой” гэв.

Онцлох хөндөх сэдэв
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.