Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

    06/19/2026

    УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

    06/19/2026

    Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

    06/19/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Сонин хачин»Халдварын тархалтыг бууруулахад төр, хувийн хэвшил, иргэдийн хамтын ажиллагаа чухал байна
Сонин хачин

Халдварын тархалтыг бууруулахад төр, хувийн хэвшил, иргэдийн хамтын ажиллагаа чухал байна

Эрхэм админBy Эрхэм админ06/18/2021Updated:06/19/2021Сэтгэгдэл байхгүй1 Min Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 2746 хүн халдвар авснаас 1876 нь нийслэлийн иргэн байгаа юм.

Сүүлийн өдрүүдэд халдвар авах хүний тоо нэмэгдэж буй. Иймээс халдварын тархалтыг бууруулахад төр, хувийн хэвшил, иргэдийн хамтын ажиллагаа чухал байгааг албаныхан онцолж байна. Энэ хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар хамтран худалдаа, үйлчилгээний байгууллагуудад халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэх зорилгоор хяналт, шалгалт хийж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж байгаа. Өчигдөр буюу зургадугаар сарын 17-ны байдлаар 3460 хүний бүрэлдэхүүнтэй хяналтын баг гурван ээлжээр ажиллан, 2112 аж ахуй нэгж, байгууллага, иргэнийг шалгалаа.

Шалгалтын үеэр нийт 710 зөрчил илэрсний 558 нь коронавируст халдвараас сэргийлэх түр журмыг зөрчжээ. Түүнчлэн тусгай нөхцөл шаардлага зөрчсөн, цагийн хуваарь хэтрүүлэн үйлчлэх, насанд хүрээгүй хүн ажиллуулж, согтууруулах ундаагаар үйлчилсэн зэрэг нийтлэг зөрчил илэрлээ. Үйл ажиллагааг явуулахыг түр хязгаарласан аж ахуй нэгжүүдээс Баянзүрх дүүргийн “Хос” дэн буудал, Чингэлтэй дүүргийн “Хүчит шонхор” зах зөвшөөрөлгүй тоглоомын газар ажиллуулсан зөрчил гаргасан байна. Шалгалтаар илэрсэн зөрчлийн 47.9 хувь буюу 340-ийг газар дээр нь арилгуулж, зөвлөн туслах арга хэмжээ авчээ. Иргэд, аж ахуй нэгж, байгууллагууд коронавируст халдвараас сэргийлэх түр журмыг мөрдөж, хариуцлагатай байхыг хяналт, шалгалтын байгууллагууд уриалж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

НЗДТГ
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

06/19/2026

А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

06/18/2026

Улс төрийн угсаа залгамжлал М.Энхболдын хүү Э.Анарын томилгоогоор үргэлжлэх үү

06/17/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

06/19/2026

Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

06/19/2026

ГЕГ-ын дарга асан Х.Баатар зуурдаар таалал төгслөө

06/19/2026

А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

06/18/2026

НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан гурван байгууллагаас цалин авдаг уу

06/18/2026

Ж.Алтаншагай 40 насны босго алхлаа

06/17/2026

Улс төрийн угсаа залгамжлал М.Энхболдын хүү Э.Анарын томилгоогоор үргэлжлэх үү

06/17/2026

Ш.Энхийн-Од NBA Draft-ийн өмнөх дөрөв дэх багийн бэлтгэлд оролцжээ

06/17/2026

М.Нарантуяа: Монголчуудын хүнлэг чанар яагаад араатанлаг болж хувираад байгааг судлах цаг болжэ

06/17/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.