Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Казакууд “үндэстэний цөөнх”биш

    06/21/2026

    Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

    06/19/2026

    УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

    06/19/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Ковидоор далимдуулж хамгийн их мөнгө “сааж” яваа Т.Ганзулаа хэвлэлийн салбарыг доромжлохоо зогсооно уу!
Папарацци

Ковидоор далимдуулж хамгийн их мөнгө “сааж” яваа Т.Ганзулаа хэвлэлийн салбарыг доромжлохоо зогсооно уу!

Эрхэм админBy Эрхэм админ06/21/2021Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Өмнөх Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр сошиал томоохон контентын нэг бол Асашёорюү Д.Дагвадорж “Аса станц” байв.

Тэгвэл уг станц цар тахлын үеэр дахин аслаа. Энэ нэвтрүүлэгт ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр, УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү зэрэг Засаг талын нөхөд хөшиг, хөлбөрөлтгүй оролцож, албаны мэдээлэл өгч байх юм. Т.Баярхүү бүр ЭМЯ-ны мэдээллийг өгч зогсоно. Нэг ёсондоо МАН-ын Засгийн үйл ажиллагааг арай өөр өнцгөөр сурталчлаад байгаа дүр зураг л харагдав.

Гэтэл монголын ард түмний хүндэтгэлийн байр сууринд зогсож яваа энэ эрхэм гэнэтхэн сэтгүүлчдийн орын залгаж, улс төр хийх болсон нь олны дургүйцлийг төрүүлэв. Энэ бүхнийг санаачилсан хүн бол Монголын телевизүүдийн холбооны гүйцэтгэх захирал Т.Ганзул гэдэг.


Тэрээр короновирусын хүнд хэцүү цаг нөхцөлд өвчнөөр далимдуулж иргэдийн тархийг угааж, улс төр хийн хэдэн тэрбумаар мөнгө олж яваа сэргэлэн нь дэндсэн бүсгүй. Үүндээ “Аса станц”-ийг ашиглаж хэвлэлийн салбар руугаа нулиман, өөрийнхөө халаасаа зузаатгаж яваа. Уг нь спорт, хэвлэл хоёр тусдаа салбар баймаарсан.

Энэ асуудалд хэвлэлийн энэ цагийн “акул”-ууд байр сууриа илэрхийлээд эхэлжээ.
Тухайлбал, 25-р суваг телевизийн сэтгүүлч Г.Туул “Сэтгүүлчдийн өмнүүр орж ажиллаад байгаа өөр мэргэжлийн хүмүүсийг хараад юм юм л бодогдох боллоо. Яршиг зүгээр, бүгдээрээ ажлаа хоорондоо солиод солиод явчихвал амар юм биш үү? Би жишээ нь жүжигчин, дуучин, сумоч, улс төрч, эдийн засагч, цагдаа хийж үзмээр санагдаад л байгаа. Санаанд багтаж байгаа юм чинь болж л таарна. Ур чадвар нтр бол хамаагүй юм байгаа биз дээ”


Сэтгүүлч Т.Энхтуяа “Энэ хүн бөхөө барилдаж бид сэтгүүлчээ хийх ёстой. Юманд ёс зүй, мэргэжлийн ялгаа, ур чадвар гэж байх ёстой. Хэрэв хүссэн хүн болгон хэнээс ч хамаагүй юу ч хамаагүй асуугаад ярьж суугаад ярилцлага болчихдог бол Сэтгүүлч мэргэжлийг устгаад Сэтгүүлзүйн салбарыг халах хэрэгтэй. Энэ ярилцлага, энэ мэдээллээр чинь дамжиж иргэд мэдээлэл авч байгаа. Тэд мэргэжлийн сэтгүүлчийн, мэргэжлийн ярилцлага үзэх эрхтэй. Тэнэг ийм мааз яриа, ийм хүнд цаг үед хэнд хэрэгтэй юм бээ. Ингэж нээх бухимдаад байдаггүй, энэ нэг юмны мэдлэг мэдээлэлгүй пял яриа, оновчгүй асуулт, бүүр эгдүүцэл төрүүлээдээ. Ганцхан Дагвадорж ч биш манай салбарт ийм юмнуудыг өөхшүүлсэн дэмжсэн олон үйлдэл харагдаж байгаад мөн гутардаг даа. Бөхөө л барилдвал гоё шд энэ ах” хэмээн бичжээ.


Үнэндээ, Т.Ганзулд өөрийнхөө амбиц, халаас хоёрыг зузаатгаж байвал хэвлэлийн салбарт хэн дуртай нь орж ирэн иргэдийн тархийг угаах нь падгүй бололтой. Аса станцийг ажлуулж яваа Асашёорюү Д.Дагвадорж ч оновчгүй асуулт, мэдрэмжгүй маазралтаараа олны дунд нэр нүүрээ барж явна.


Сэтгүүл зүйн салбарыг улан доороо гишгэж яваа МТХ-ын Т.Ганзулын хувьд Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Засгийн газар нь иргэдээ хөл хорьж байгаад өдөр бүр 6 цагийн турш “Карантин-14” шоуг хийж, МАН-ын гар хөл гэж хаяглагдах болсон спорт, урлагийн олны танил хүмүүсээр хөтлүүлж байв. Ингэхдээ нэвтрүүлгийн хөтлөгч болон арын багийг нийслэлийн хамгийн үнэтэй гэгддэг “Асем вилла” хотхонд байрлуулж байлаа.
Дахин хөл хорио сунгагдахтай зэрэгцэн ШангриЛа зочид буудлаас хэвлэлийнхэн дундаас хамгийн их сенсаци хөөдөг, “шантааж”-аараа алдартай дөрвөн сэтгүүлчийг суулгаад “Мэдээллийн урсгал” хөтөлбөрийг хүргэж байв. Дээрх хоёр нэвтрүүлгээрээ улс төр хийхээ мэдээж мартаагүй.

Хөл хориотой цаг үед Т.Ганзул өдгөө найзыгаа үхлү ү т болтол зодсо н  Олимпын аварга Н.Түвшинбаярыг найзыгаа зодо х  үед нь хамт байсан гэдэг. Түүнийг хоёр найзын маргаа н ы  шалтаг болсон гэж ойр дотныхон болон олон нийт харддаг. Энэ явдлаас болж ЕТV телевизийн захирлын албыг хашиж байгаа Т.Ганзул үзэгчдийн дунд сөрөг хандлага төрүүлээд амжсан.
Тэрээр “Карантин-14” шоу контентын талаар улсаас нэг ч төгрөг аваагүй “MCS”, “Modern nomads”, “Хас” банк зэрэг томоохон компаниудын ивээн тэтгэлгээр зохион байгуулсан гэж сонин хэвлэлд ярилцлага өгсөн байдаг. Үнэн ч юм уу, худлаа ч юм уу хэн мэдлээ.

 

Онцлох хөндөх сэдэв
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Казакууд “үндэстэний цөөнх”биш

06/21/2026

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

06/19/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Казакууд “үндэстэний цөөнх”биш

06/21/2026

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

06/19/2026

Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

06/19/2026

ГЕГ-ын дарга асан Х.Баатар зуурдаар таалал төгслөө

06/19/2026

А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

06/18/2026

НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан гурван байгууллагаас цалин авдаг уу

06/18/2026

Ж.Алтаншагай 40 насны босго алхлаа

06/17/2026

Улс төрийн угсаа залгамжлал М.Энхболдын хүү Э.Анарын томилгоогоор үргэлжлэх үү

06/17/2026

Ш.Энхийн-Од NBA Draft-ийн өмнөх дөрөв дэх багийн бэлтгэлд оролцжээ

06/17/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.