Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Малайз улсад болох шүүх хурлын товыг хойшлуулжээ

    05/13/2025

    МОНГОЛ УЛСЫН ЁС ЗҮЙН ХОРООНЫ ДАРГА Ц.АМАРТӨГСИЙН ЁС ЗҮЙГҮЙ БАРИМТ

    05/13/2025

    Гадаадын тагнуулын байгууллагатай хамтарч ажилласан хэргээр шүүгдсэн З.Санждорж ламд 9.6 жилийн хорих ял оноов

    05/12/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Халдвар авсан иргэд гадуур “тэнэх”-ээ болиоч ээ
Мэдээ

Халдвар авсан иргэд гадуур “тэнэх”-ээ болиоч ээ

Эрхэм админBy Эрхэм админ06/22/2021Сэтгэгдэл байхгүй4 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Манай улс шинэ төрлийн короновирусын халдварын тархалтаараа азидаа тэргүүлж эхэллээ. Өөрөөр хэлбэл, гурван хүн тутмын нэг нь халдвартай гэсэн үг.

Өнгөрсөн гурван жилийн хугацаанд уг тахлаас сэргийлж хэд хэдэн удаа үр дүнгүй хөл хорио тогтоосон. Үнэндээ нийгэм эдийн засгийн байдлаа л улам дордуулсан нь үнэн. Үүнд эрх баригчид хариуцлага хүлээх ёстой.
Түүнчлэн, халдвар авсан иргэн, түүний нэг хоёрдугаар хавьтагчид нийгмийн харилцаанд орж буй хоёр ч тохиолдолтой нүүр туллаа.

Ногооны ченж хийдэг гэнэ залуугийн эхнэр хүүхэд нь короновирусын халдвар авч улмаар гэртээ тусгаарлагдсан боловч, тухайн иргэн халдварын нэгдүгээр хавьтагч хэрнээ ажлаа хийж, хүнсний ногоогоо зарсаар явна. Үүнийгээ нэг нь ажлаа хийгээд амьдралаа залгуулахгүй бол болохгүй гэж тайлбарлах. Тэр хүнд өөрийн эдийн засаг бусдын эрүүл мэнд, амь наснаас илүү гэх ухамсар байх…

Дараагийн жишээ, нэгэн томоохон эмийн санд эм зүйч хийдэг бүсгүй мөн л ковидын халдвар аваад халуураад бие сульдаад байгаа хэрнээ ажлаа хийхээс аргагүй байна хэмээн утсаар ярив. “Хүүе жж, дарга албан тушаалтнуудаасаа чөлөө аваад гэртээ харьж хэвтээч, эмнэлгийн хүн ингэж болохгүй, өөрийн биеийн байдлаас гадна бусдын эрүүл мэндийг бодооч” гэхэд, харин маргаашнаас л тав хоногийн чөлөө авъя гэх…Эмийн сангуудаар халдвар авах эрсдэл өндөр тул хаана ч явсан маскаа зүүгээрэй.

Монголчууд ийм байхад гадаад улс орнуудын төр засаг, иргэд хэрхэн арга хэмжээ авсныг сонирхоё.

Хөл хорио ба гаднын орны туршлага
Цар тахлын тархалтыг зогсоох, хүн амын эрүүл мэндийг хамгаалах, чиглэлээр улс орнууд өөр өөрийн онцлогт тохируулан арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Тэдгээр нь харилцан адилгүй үр дүнд хүрчээ.

БНХАУ

Хятад улсын хувьд Ковтд19-ийн цар тахлын халдвар илэрсэн бүс нутагт хэсэгчилсэн болон бүрэн хөл хорио тогтоох арга хэмжээ авснаар нөхцөл байдлыг хяналтдаа оруулж, халдварын тархалтыг хязгаарлаж чадсан билээ. Халдвар анх илэрсэн БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотод 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн бүрэн хөл хорио тогтоосноор халдварын тархалтыг удаашруулж, тус бүсэд эмч эмнэлгийн тоног төхөөрөмж хүч хэрэгслийг нэмэлтээр илгээн ажиллах боломж бүрдсэн юм. Өөрөөр хэлбэл, бүх нийтийн хатуу хөл хорио нь халдварын тархалтыг тогтоон барих хамгийн үр дүнтэй арга болохыг Ухань хотын жишээ харуулсан билээ.

Швед

Швед улс хатуу хөл хорио тогтоохоос татгалзсаны уршиг шинжээчдийн хүлээлтээс давсан юм. Тодруулбал, хатуу хөл хорио тогтоохоос Швед улс татгалзснаар нас баралт өндөр үзүүлэлттэй гарч, эдийн засаг бүрэн сэргэх хэтийн төлөв тодорхой бус байдалд хүрсэн юм. Өөрөөр хэлбэл, хөл хориог хориглосон нь эдийн засгийн хувьд ч, хүн амын эрүүл мэндийн хувьд ч хохирол учруулсан байна.
Хөл хорионы дэглэм зөрчсөн иргэдэд хүлээлгэж буй хариуцлага

Их Британи

Офисоос бусад бар, ресторан зэрэг ажиллах нь хууль бус бөгөөд 200£-ийн торгуултай байх ба давтсан тохиолдолд 6400£хүртэл торгуулыг нэмэгдүүлнэ.
Гэрийн тусгаарлалт ажиглалтийг хүндэтгэх шалтгаангүйгээр зөрчсөн хүнийг 4000£-ээр торгож байгаа ажээ.
Шинжилгээнд орохдоо санаатайгаар бусдын нэрийг өгсөн тохиолдолд 1000£-ийн торгууль төлнө.
Бизнес эрхлэгчид зөрчил үүсгэсэн тохиолдолд 1000£-ийн торгууль төлнө.
Дэлгүүр, нийтийн тээвэр болон таксинд суухдаа амны хаалт зүүгээгүй хүнийг 100£-ээр торгох ба давтсан тохиолдолд 200£ болох ажээ.
6 болон түүнээс дээш хүн нэг дор цуглархыг хориглосон ба эдгээр 6 хүн дээд тал нв хоёр гэр бүлийн хүмүүс байх боломжтой. Харин хойд ирландад зөвхөн нэг гэр бүлийн хүмүүс байх боломжтой.

ОХУ

Орос улс вирусийн эсрэг хуулийг баталсан ба хүнд гэмт хэрэгт 7 жилийн хорих ял оноохоор болсон ажээ.

Хамгийн хүнд шийтгэл буюу долоон жилийн хорих ялыг корона вирустэй хэн нэгэн хөл хориог зөрчиж, түүнээс халдвар авсан хүн үхсэн тохиолдолд өгөх аж.
Дөрөвдүгээр сарын 2-ноос эхлэн хөл хорио болон гэрийн тусгаарлалтыг зөрчсөн хувь хүнийг 4000 рубль буюу 50 доллар аар торгох ба давтсан тохиолдолд 5000 рубль буюу 63$-аар торгоно.

Бизнесүүд шаардлага дүрэм журмыг зөрчсөн тохиолдолд 40000 рубль буюу 500$-аар торгоно.

Хувийн ариун цэврийн дүрэм болон стандартыг зөрчсөн хувь хүнд 40000 рубль буюу 510$-ийн торгууль оногдуулах ба албан байгууллагын тушаалтанд 150,000 рубль (1900$) хүртэлх торгууль оногдуулна.
Харин албан байгууллагад 500,00 рубль буюу 6350$-ийн торгууль оногдуулж байгууллагын үйл ажиллагааг 90 хоног зогсоох ажээ.

Онцлох хөндөх сэдэв
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Малайз улсад болох шүүх хурлын товыг хойшлуулжээ

05/13/2025

МОНГОЛ УЛСЫН ЁС ЗҮЙН ХОРООНЫ ДАРГА Ц.АМАРТӨГСИЙН ЁС ЗҮЙГҮЙ БАРИМТ

05/13/2025

ЛУЙВАРЧДЫН ХУУЛЬ БУС БАРИЛГЫН СУУРИЙГ НУРААЖЭЭ

05/11/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Малайз улсад болох шүүх хурлын товыг хойшлуулжээ

05/13/2025

МОНГОЛ УЛСЫН ЁС ЗҮЙН ХОРООНЫ ДАРГА Ц.АМАРТӨГСИЙН ЁС ЗҮЙГҮЙ БАРИМТ

05/13/2025

Гадаадын тагнуулын байгууллагатай хамтарч ажилласан хэргээр шүүгдсэн З.Санждорж ламд 9.6 жилийн хорих ял оноов

05/12/2025

ЛУЙВАРЧДЫН ХУУЛЬ БУС БАРИЛГЫН СУУРИЙГ НУРААЖЭЭ

05/11/2025

Дуучин Jason хүүтэй болжээ

05/10/2025

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.