Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Залуу жүжигчдээ замаас холдуулна уу…
Папарацци

Залуу жүжигчдээ замаас холдуулна уу…

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ06/22/20211 сэтгэгдэл3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Залуу жүжигчдээ замаас холдуулна уу…

Эрх баригч энэ нам яахын аргагүй ямбатай, ялархуу, шуналтай, шуургатай нэгэн үеийнхнийг Монголын төрд авчирлаа даа. Даварсаар даварсаар даруулгагүй болчихсон, сайд болж сандал бөглөж үзсэн саад төдий хэдэн залуугаа одоо яах юм бол доо.

Түүхэн кино хийж байна гээд 2.3 тэрбумыг яаж ийгээд босгуулаад авчихна. Гэр бүлийн хүнээ зодно. Хариуцаж байсан цагдааг мэдээлэл задруулсан гээд эргүүлээд шалгуулаад байцаалгачихна. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга байхдаа Тавантолгойгоос хэдэн арван тонн нүүрс ганц шөнө бултуулаад зарчихна. Энэ мэтийн нэгэн үеийнхний нэр нүүрийг шавартай хутгасан улстөрч нэртэй зам зуурын нөхөөснүүд гай болохоор зай болоод өгмөөр байна. Эрх мэдэлтнүүд нь ч давруулаад байлгүй даравч болмоор байна. Одоо тэгсэн бас нэг гудамжны зангаа барьж дийлдэггүй гурай гишүүнтэй болсон.

Парламентийн танхимд Фитиша гээд орилчихно, лообийдоод хэдэн тэрбумыг Хөгжлийн банкнаас зээлчихнэ. Тойргийнхон нь Фитиша гээд хоч өгчихсөн байна билээ. Тэгж байтал хотын бөглөрөлийг бууруулах гээд их гүрнүүдтэй үзэлцдэг нэг нөхөртэй болсон. Дампуурах шахсан банкаа өөд нь татах гэж нийслэлийн удирдлага болсон гэх энэ хүн бас их хэцүү. Дүү нь болох их аварга хоёр өдөр ЭМЯ-ны мэдээлэл хөтөлсөн чинь халдвар буураад хачин сайхан болж байгаа юм гэсэн.

Ах дүүсээрээ аймшигтай төөрч, арай л элэглэж, өөрийн гэрийнхээ өрхөөр өргөн олныг хэмжиж байгаа юм шүү. Ерөнхий сайд гэж наадмын 10 тэрбумаа нам дамнасан РR-чин ахдаа үлдээх, үгүйг л ярьдаг, хэлэлцдэг болсон хүн байна. Ямар ч соёлын суурьгүй. Хэнтийд овоолж байгаа хэдэн тэрбум төгрөг, хэдэн сая долларын үнэтэй шаврыг нь хараад алгаа таших ёстой юм гэнэлээ. Үндэсний санаа нь сайхан ч соёлын хөрсгүй юм болохоороо сохор номин шиг л зүтгээд байгаа шүү.

Соёлын сайд гэж бас нэг мөнгө л ярьдаг эмэгтэй. Шоу нэвтрүүлэг импортлох, соёлын бодлого барих хоёр их өөр л дөө, үүнийгээ ялгаж мэдэж байгаа юу? Ерөөсөө энэ Монголын төрийг ах дүүс, аав охин Сумъяа, Аса, Оюук, Хэро, Номин түүний аав нар л барьдаг болчихсон юм биш үү? Орохгүй салбар, оршуулахгүй бодлого ч гэж алга. Өө тэгээд цадахаа мэдэхгүй, хэхрэхээ ойлгохгүй. Залуу гишүүдийнх нь өсөхийн өлөн энэ намыг татан унагааж, тараан хаяхад ойрхон болжээ. Нам ч яахав, тардаг бутардаг юм байгаа биз.

Угаасаа цаашдаа Монголын улстөр нэг намын нэмнээ байхаас өнгөрсөн, өөрчлөлт ирж байгаа нь л үнэн юм даг. Олонхоороо түрээд хийчихэж болмоор олигтой хэдэн хуулийн тулгуур өөрчлөлтөд нь л найдаж хэн хүнгүй энэ удаадаа дэмжсэн боллоо.

Харин төрийн өндөр сэнтийд хүч тавин гаргасан, хөдөлмөрлөж мэдэхгүй хүүхэлдэйн намтартай, амьдрал мэдэхгүй ангаахай түүхтэй энэ хэдэн залуугаа эрх баригч нам хүмүүжүүлж чаддаггүй юм бол түмний замаас, төрийн замналаас зайлуулаасай.

Эмүжин

Нийтлэлчид
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

1 сэтгэгдэл

  1. бодол минь on 06/25/2021 23:20

    Яг үнэн хэлжээ. Ярьсаар, явсаар байгаад эцэс сүүлдээ хэдхэн гэр бүлийн хүрээний л ажил алба болж хувирч байх шиг. Халгаа сэлгээг судлагаатай хийхгүй бол нэг л мэдэхэд монголын хувь заяа эдгээр түрэмгийлэгч, луйварчдын золиос болох вий дээ.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.