Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»нийтлэлчид»Өсөхийн өлөнгөө давж чадахгүй бол өндөр төрөөс холдоно уу…
нийтлэлчид

Өсөхийн өлөнгөө давж чадахгүй бол өндөр төрөөс холдоно уу…

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ06/24/2021Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өнгөрсөн жил улсын их баяр наадмыг “Хэро” энтертайнмент 3.0 тэрбум гэх төгрөгөөр Ерөнхийлөгч Х.Баттулгын эзэмшилд байдаг “13 дугаар зуун” цогцолборт, хаалттай орчинд хийж байлаа. Дүрсний наадам үзсэн болоод ард түмэн хөдөө тийш хөл тавьсан.

Тэр үед ганц хүний амь эрсдээгүй, ганц халдвар дотооддоо бүртгэгдээгүй байсан юм шүү. Тухайн үед нь туухай шиг үгсээр шүүмжилж л байлаа. Дээдсийн наадмын хуушуурын үнэрт доодос баярласан болоод өнгөрсөн. Өнөө жил мөн л “Хэро” студи буюу Баатараар улсын наадмыг улаан ковид дунд, оршуулгын цуваа, гашуудлын нулимстай хамт, 10 тэрбумаар хийлгэхээр анхлан төлөвлөсөн хэдий ч нөхцөл байдлаас шалтгаалан цахимаар наадамлахаар Засгийн газар шийдлээ. За уучлаарай. Энэ мөнгөөр 625 амьсгалын аппарат авч болно. Одоо наад МАН чинь, Засгийн газар чинь, Ерөнхий сайд чинь утгаараа дараагийн “Женко” хувилбар болчихлоо. Хэро Баатараар PR-аа хийлгэж ирсэн нь Баттулгын гол алдаа байсан юм биш үү гэж асуусны маань цаана энэ мэтийн увайгүй учир шалтгаан л харагдаад байгаа юм шүү дээ. Баттулгатай хамт нэг баг болж төрийн ордонд ирсэн, нэг баг хэвээрээ бууж байгаа бусдыг нь харин үнэлмээр санагдчихлаа. Хаа очиж женко Баттулга чинь савхи оёж, камер зөөж, ганзаганд нүдэлдэж өндийсөн, хувьчлаад ч гэсэн авсан бизнесээ хугалж нугалалгүй үүрээд явж байгаа, хувь, хувьсгалын зовлон мэдэх хүн шүү. Харин дараа үеийнхэн нь Харвардад сурсан нэртэй, хаашаа ч бол хаашаа, хэнийг л бол хэнийг дагаж ирсэн цагаан гартан. Тиймдээ ч дүү нь ахдаа дүүртэл мөнгө хуваарилж, ах нь дүүгээ дагаад амаараа гартал гулгихдаа тулжээ. Оюун-Эрдэнэ Монгол Улсын Ерөнхий сайд гэдгээ өмнөө тавьж, өглөө бүр санаж явах учиртай байтал 50 хувийг нь эзэмшдэг компаниа, таван үйлдэл дээрээ танигддаг ахыгаа өдөр бүр санаж, үдэш бүр чилээрхдэг болоо юу? Анх Ерөнхий сайд болоход нь ч хэлж л байсан, за чи ч яахав, чигээрээ өгсөөд төр тэргүүллээ, өмсдөг зүүдэг, иддэг уудаг чинь өөр болжээ, чиний үеийн залуус ажилгүйдэл, цалингийн зээлтэйгээ ард чинь үлдлээ шүү гэж анхааруулсан. Би буруу сонсоогүй бол ЭМЯ ахалж байгаа тэр эрээлж будаад ч өнгө ордоггүй, их гэрэл тавиад ч өнцөг байдаггүй сулхан нөхөр чинь бас энэ Оюукын хамаатан болдог гэв үү? Одоо ганц л үг хэлье. Өсөхийн өлөнгөө дарж, давж чадахгүй бол өндөр төрөөс холдоно уу. Ардын төрийг чөлөөлөөд, ахыгаа дагаад хувийн бизнесээ эрхэлнэ үү. Хүрэлсүх ч гэсэн Монголын төрд морийг нь эмээллэж авчирсан энэ цаддаггүй гөлөг, цанхайдаггүй ходооднуудаа цэгцэлж байж цаашдаа тэргүүн цэх, тэвчээр гүн алхах байх шүү. Ер нь тэгээд өндөр дүнтэй мөнгө болгонтой нэр холбогдож байдаг “Хэро” студи өвөл, хаврын турш хийсэн “Карентин” шоу, Мэдээллийн урсгал, Хүүхдийн төлөө фонд энэ тэрийнхээ тайланг ил тод болгох хэрэгтэй л дээ. За тэгээд наад гээд байгаа юм бол цахимаар наадъя аа, наадъя. Тэгэхдээ өнгөрсөн жил 3.0 тэрбумаар босгосон наадмын бичлэг, клипнүүдийнхээ хөгжмийг сольж тавиад, хөгийн хэсгийг нь хасаад, архиваа ухаад ахиад гаргачих даа, ядаргаатай юм бэ, яасан! Шулуухан ард түмэнтэйгээ алаан дундаа наадвал наадаад, нэг бол болъё зүгээр. Энд эмнэлгийн хонгилд хүүхдүүд уйлж байхад тэнд ар араас нь дэлгэцийн шоунд хэдэн тэрбумаар өгч байдаг боллоо. Эсвэл энэ наадмаа хойшлуулбал таарна, хэдэн сар хүлээлээ гээд Монгол бахархал мохож мөхөхөөр тийм хямдхан биш, за.

Нийтлэлчид
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.