Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Ойлгомжгүй, олон ааштай маанаг шийдвэрүүдээ талд нь гаргаач эрх баригчдаа
Папарацци

Ойлгомжгүй, олон ааштай маанаг шийдвэрүүдээ талд нь гаргаач эрх баригчдаа

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ06/25/2021Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Короновирустэй тэмцэхээсээ илүү ард иргэдийнхээ амьжиргаа, эдийн засаг, эрх чөлөөтэй тэмцэж буй Улсын онцгой комисс болон Монгол улсын Засгийн газрын гишүүд ээ, Та бүхэн ойлгомжгүй олон маанаг шийдвэрүүдээ эргэн харна уу.

Хотынхон цэвэр агаар амьсгаж, цэнгэг ус залиглах эрхгүй юу

Цар тахалтай тэмцэх нэрийдлээр нийслэлийн зарим аж ахуй нэгжүүдийг хаасан хугацаагаа дахин 10 хоногоор сунгалаа. Хотоос гарах орох хөдөлгөөнүүдийг хаагаагүй хэрнээ аймаг орон нутгийг гаднаас орж гарахыг хоригложээ. Цөөхөн сар үзэгддэг зуны дэлгэр цагт нялх балчир үрсээ хөдөө байгаа аав ээж, ах дүүдээ аваачиж ахуйн соёлд сургаж, ааруул цагаа төрлийн амин дэмээр гэдсийг нь дүүргэх нь энэ жил лөөлөө боллоо. Бензин тосоо гарздаад очсон ч хүлээж авахгүй гэх…Хотын 1,5 сая гаруй хүн ам чинь хөдөөгөө зорих эрхгүй болчихлоо.
За болъё аймаг сумд орохгүй голын эрэг дагуу нарлаж, хүүхдүүдийнхээ “нарыг гаргаж” нэг өдөр өнжөе гэхээр “Архидан согтуураад хүүхдээ живүүлчихнэ, яв” гэж хөөх журмаа бас бас баталжээ. Улс эх орны ирээдүй болсон хүүхдүүдээ Covid-оор айлгаж хоёр жил гаруй хугацаанд чийгтэй байрнаас хөндийрүүлээгүй. Тэдэнд нар сархи, байгалийн гол горхи, ус бороо хэрэгтэй байна.

Бэлчээрээсээ ч өмчний малаа авчирч идэх эрх арга

Хотын орж гарах хөдөлгөөнийг хаагаагүй, аймгууд хорьсоноос болсон уу, хот руу мах оруулж ирэхэд хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн үү, хэдэн зуун сая малтай хэрнээ малын мах идэх эрхгүй болчихлоо. Уг бензин тосны үнэ нэмэгдээгүй. Гэвч өчигдрийн байдлаар Хүчитшонхор махны бөөний худалдааны төвд 1 кг үхрийн мах 18 мянга, хонины мах 9700 төгрөгт хүрчээ. Махны үнээ дагаад бусад өргөн хэрэглээний барааны үнэ өсөөд талийж өглөө. Хоттой ойрхон малтай айл нь бэлчээрээсээ ч хонио очоод авах эрх алга. Хүнсний дэлгүүр, мах ногооны ченжүүд нь ирэх долдугаар сараас хатуу хөл хорио тогтооно гээд үнээ буулгахгүй. Үүнд хяналт тавьж байгаа дарга сайд ч алга. Гэтэл манай эрх мэдэлтнүүд тэнэг хүн хуурч байгаа юм шиг “Хөл хорио тогтоохгүй” гэж маанагтуулна.
Эрхэм УОК-ын дарга С.Амарсайхан, Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ та бүхэн энэ асуудалд анхаарлаа хандуулж, үнийн тогтвортой нэгдсэн бодлого барихгүй бол нийслэлчүүд бид чинь махсаж үхлээ. Ийм байхад дахин хатуу хөл хорио тогтоовол махаа авч дийлэхгүйдээ өлсгөлөнд нэрвэгдэх айл олон бий шүү.

Боловсролоос илүү баяр цэнгэл монголын ард түмэнд чухал гэж үү

Өчигдөр Засгийн газраас Элсэлтийн ерөнхий шалгалтыг хойшлуулъя, Үндэсний их баяр наадмаа хугацаандаа хийе гэх шийдвэрийг гаргав. Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ой энэ онд тохиож буй. Баярлаж, бахархах үйл явдал яалт ч үгүй мөн. Тэгш ойгоо нижгэр тэмдэглэнэ хэмээн эртнээс зэхэж байтал COVID-19-ийн халдварын нөхцөл байдал улам дордсон тул наадмыг цуцлах санал иргэдийн дундаас гарсан. Харин цуцлахгүй, өнгөрсөн жилийнхтэй ижил цахимаар наадахыг Засгийн газраас дэмжсэн юм.

Морьдын уяа сойлго таарсан үед наадмыг хойшлуулж, уяачдын хөдөлмөрийг үнэгүйлдүүлж болохгүй гэж хэсэг уяач мэдээлэл хийж байв. Бөхчүүд ч мөн наадмыг цуцалж болохгүй гэдэг байр сууриа илэрхийлсэн. Тэд ямартай ч хөдөлмөрийнхөө үр шимийг үзэх нь, яг л хугацаандаа.

Харин 10 дугаар ангиасаа хойш Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх хичээлээ сонгон судалж, 12 дугаар ангидаа цар тахлаас үл хамааран бэлдсээр ирсэн сурагчдын хөдөлмөрийг төр хайхарсангүй. Жилд нэг л удаа авдаг Элсэлтийн ерөнхий шалгалтыг сар гаруйн хугацаагаар хойшлуулахаар боллоо. Товлосон хугацаанаас нь наймхан хоног дутуу байх үед гаргасан шийдвэр нь энэ. Гэвч үүний цаана хүүхдүүдийн сэтгэл зүйд том дарамт үүсэж байгааг мартаж болохгүй.

ЭЕШ сэтгэл зүйн дара м т  болдог талтай учраас сэтгэл зүйгээ сайтар бэлдэхийг Боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтэн зөвлөж байсан удаатай. Хоног тоолон бэлдэж байсан шалгалт хойшилсноор шалгуулагчдын идэвх буурч, чанар нь муудах ч эрсдэл бий.
Эцэст нь хэлэхэд, ирээдүй рүүгээ гар буугаар буудвал, ирээдүй чинь их буугаар буудна гэдэг үгийг бүү мартаарай.

Онцлох хөндөх сэдэв
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.