Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

    07/21/2026

    Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

    07/21/2026

    6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

    07/20/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Нийгэм»У.Хүрэлсүхийн тангараг өргөх өдрийг зурхайчаар зуруулж байж тогтсон уу
Нийгэм

У.Хүрэлсүхийн тангараг өргөх өдрийг зурхайчаар зуруулж байж тогтсон уу

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ06/28/2021Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн тангараг өргөх өдрийг зурхайчаар зуруулж байж тогтсон болов уу гэмээр санагдсан. Яагаад гэвэл 2021.06.25 нь зуны дунд хөх морин сарын шинийн 16-ны гурван хөх мэнгэтэй хөх луу өдөр байгаа. У.Хүрэлсүх бич жилийн (1968) зуны дунд сарын 19-ний хөхөгчин туулай өдөр сүлд гарагтаа төрсөн хүн юм байна. Тэгэхээр өдрийн хувьд бич жилтэнд ивээл, гарагийн хувьд сүлд гарагтаа, хуучны тооллоор их улаан тэргэл өдрийг сонгон тангараг өргөжээ.
Энэ өдөр хөх өнгийн дээл өмсөж болохгүй гэж өмнө нь миний бичсэний учир нь ийм олон хөх давхцаж байгаа өдөр өмсөх хувцас нь хөх өнгөтэй байж болохгүй гэдэгт л байсан юм. Төрийн үйлд олон хөх давхцахаар үер усны аюул ихтэй, үйлийн өнгө хийгээд язгуур нь хүйтэн талдаа болдог гэж үздэг. За даа, би ямар зурхайч биш үүнээс цааших нарийныг жинхэнэ зурхайчдад үлдээе.
Харин тангараг өргөхдөө өмссөн хувцас нь Монгол төрийн тэргүүний ёслол хүндэтгэлийн хувцасны уламжлалд баримталж ирсэн өнгөний утга бэлгэдлийн хувьд нийцсэн, хээний утга бэлгэдлийн хувьд огт хамааралгүй хувцас харагдана лээ. Сүүлд сошиалаар зохион байгуулалттай сэвээд байсан бүс, малгай, гутлын тухай тайлбар бол учир мэддэг хүний хөх инээд хүргэхээс цаашгүй гэнэн магтаал харагдсан. Төрийн ёслолын алба, зөвлөхүүдийнх нь албан ёсны тайлбарыг хүлээе дээ.
Хаа гэж төрийн ёслолын үеэр тэрбээр УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёр шигээ дээлийнхээ захыг задгайлалгүй, бүрэн товчилсон харагдсан. Урлаач нь өмсөх хүнийхээ мөр нь булчинлаг овгордууг тооцоогүйгээс захны суултан дээр үл ялиг алдсан, энгэрийн харааг арай өргөдүүлсэн, гурвалсан эмжээр нарийдсанаас товч шилбэ нь том, бүдүүн мэт харагдаж байгаагаас бусдаар сайхан ард дээл байна лээ.
Оба Ерөнхийлөгчөөс хойшхи бүх Ерөнхийлөгч нарын тангараг өргөхдөө өмссөн дээлэн дотор утга бэлгэдэл, урлахуйн талдаа Ц.Элбэгдоржийн усан ногоон өнгийн дээл хамаагүй илүү байна. Урлаачид, зөвлөөчдөд нь талархмуй.
Б.Галаарид
байр суурь Нийтлэлчид улс төр
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026

ХҮҮХДИЙН ЗУСЛАНГУУДАД ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

07/19/2026

Сэрэмжлүүлэг: “Мандала тур” ХХК-иар дамжуулан БНХАУ-д аялж буй 44 иргэн Датун хотод саатуулагджээ

07/19/2026

ФОТО: ЗАВХАНЧУУД ШИНЭ ЦОЛТНУУДАА ХҮНДЭТГЭН МЯЛААЛАА

07/19/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.