Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Өдрийн сурвалжилга: Ноёдын наадамд зориулан шуудуу ухаж, малчдыг хөөж эхэллээ
Папарацци

Өдрийн сурвалжилга: Ноёдын наадамд зориулан шуудуу ухаж, малчдыг хөөж эхэллээ

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ06/29/2021Шинэчилсэн:06/29/2021Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Тулгар төрийн 2230, Их монгол улс байгуулагдсаны 815, Ардын хувьсгалын 100 жилийн ой, Үндэсний их баяр наадмын бэлтгэл энэ өдрүүдэд Хүй долоон худагт болж байгаа. Өнгөрсөн жилийн наадам шиг цахим хэлбэрээр болох наадам анхнаасаа олны шүүмжлэлд өртөж байгаа бөгөөд бид энэ талаар сурвалжлахаар Хүй долоон худагт очсон юм.

Энэ жилийн наадмын нээлт, хаалтад 850 сая төгрөг зарцуулагдаж байгаа бөгөөд найруулагч Н.Наранбаатар цахим наадам хийх юм бол би оролцохгүй хэмээн эгдүүцлээ илэрхийлж ажлаа хаясан гэх мэдээлэл бий. Тэгвэл энэ мэдээлэлтэй зэрэгцэн олны эгдүүцлийг хүргэсэн зүйл бол цахим наадам Хүй долоон худагт хэн ч нэвтрэх боломжгүйгээр буюу бөхийн барилдаан, сур харваа болох талбайг тойруулан шуудуу ухаж, ганцхан орц гарцаар орохдоо цагдаагийн өндөр хамгаалалтыг давах ажээ.


Цагдаагийн энэхүү хамгаалалтыг давахдаа QR код авч, түргэвчилсэнгээр тест өгнө. Энэхүү шалгуурыг давахгүй бол давааны цаана байрлах наадмын талбайд очихгүй. Учир нь наадмын талбайг тойруулан ийм гүнзгий шуудуу ухсан байгаа.

Өнгөрсөн жил цахим наадмыг 13-р зуун амралтад хийсэн. Харин энэ жил Хүй долоон худаг худаг буюу Төв аймгийн Аргалант суманд хийж байгаа. Үүнтэй холбоотойгоор ойр орчмын айлуудыг нэгхэн хоногийн дотор нүү. Эс бөгөөс албадан нүүлгэх болно гэсэн албан үүргийг сумын засаг дарга болон цагдаагийн байгууллагаас өгсөн байна. Бөх, сур харваа болох газраас 10 гаруй км хол орших айлыг хүртэл нүү хэмээн цагдаа нар өдрийн гурван удаа ирж, нутгийн айлуудад сүрийг үзүүлж байгаа аж.

Төв аймгийн Аргалант сумын малчин н.Доржготов гол ус бараадан сүүлийн 20 жил энэ газарт зусаж байгаа. Гэтэл нэг л өдөр ийнхүү хөөгдсөн тул наадам дуустал малаа дагаж, машиндаа хоноглох болоод байна.

https://youtu.be/CDZjj5x4C08

Ард нийтэд биш ноёдод зориулсан наадмын эгдүүцэл төрүүлсэн зүйл үүгээр дуусахгүй. Ноёдын наадмын бэлтгэлийг хангуулахын тулд төрийн албан хаагчдыг ажлын цагаар Хүй долоон худагт гэр майхан бариулж байгаа. Тэднийг өдөр шөнөгүй дайчилж байгаа юм.

Ард түмэн, бүх нийтээрээ баярлах ёстой Тулгар төрийн 2230, Их монгол улс байгуулагдсаны 815, Ардын хувьсгалын 100 жилийн ой, Үндэсний их баяр наадам ийнхүү ноёдын наадам болох нь тодорхой боллоо. Харин иргэдийг наадмаар хөдөлгөөн саармагжуулаарай гэх даалгаврыг өнөөдөр Засгийн газраас өгсөн.

Эцэст нь дүгнэхэд, эрх мэдэлтэй төрийн түшээд, хөрөнгө мөнгөтэй бизнесмэнүүд, нам дагаж цүнх баригсад дэнж хотойтол наадах нь. Харин эгэл жирийн энгийн иргэд наадах нь бүү хэл, наашаа цаашаа явж голын тохойд суух ч эрхгүй болох нь тодорхой боллоо.

Онцлох хөндөх сэдэв
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.