Энэ цагийн ялдам, хөөрхөн бүсгүйчүүдийн нэг Ю.Балжидмаа бага зэрэг жин нэмж, тарга авчээ.
Өдгөө 24 настай тэрээр хоёр жилийн өмнө анхны хүүгээ төрүүлсэн билээ. Гэвч хүүгээ аавд нь үлдээж, өөрөө ганц бие байх сонголтыг хийсэн.
Өнгөрсөн жилийн хугацаанд салалтын дараах сэтгэл гутралд орсноо илэрхийлж байсан тэрээр энэ жил өнгө зүс нэмжээ. Цаг хугацаа зүрхний шархыг эдгээдэг хойно арга ч үгүй биз.
Уг нь Ю.Балжидмааг орчин цагийн “Одгэрэл” гэж зүйрлэх хүн олон байсан. Түүнийг “Мисс Монголиа 2014” тэмцээний тэргүүн мисс, “Mongolian Next Top Model” шоуны шилдэг оролцогч болсны дараа П.Одгэрэл топын залгамж халаа гэж байв.