Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх хөтөлбөрийг баталлаа
Мэдээ

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх хөтөлбөрийг баталлаа

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ07/01/2021Шинэчилсэн:07/03/2021Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулан, зам тээврийн ослын шалтгаан, сөрөг үр дагаварыг бууруулах зорилгоор Орхон аймгийн “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх хөтөлбөр”-ийг Аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдийн 85.2%-ийн саналаар баталлаа.

Уг хөтөлбөр нь 2021-2024 онд хэрэгжих бөгөөд

· жолоодох эрхийн шалгалтын үйл ажиллагаанд хүний оролцоог багасгах, дэвшилтэд технологийг ашиглах, боловсронгуй болгох арга хэмжээг төлөвлөж, хэрэгжүүлэх,

· орхон аймгийн нутаг дэвсгэрээр дамжин өнгөрч буй А1001, А1002 чиглэлийн хатуу хучилттай болон орон нутгийн чанартай авто замд осол гардаг болон гарч болзошгүй цэгүүд дээр замын зохион байгуулалт, техник хэрэгслийг судалгаанд үндэслэн оновчтой зөв төлөвлөж барьж байгуулах, засвар арчлалтыг сайжруулах,

· хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхэд, өндөр настан, явган зорчигч, унадаг дугуйгаар зорчигчдын аюулгүй байдлыг хангах арга хэмжээг төлөвлөж, хэрэгжүүлэх, аймгийн нутаг дэвсгэрт нэвтрэх гарц, хяналтын цэгүүд, суурин газрын болон орон нутгийн чанартай зарим авто зам дагуу тодорхой цэгүүдэд хяналтын камер суурилуулах, нэмэгдүүлэх, хүчин чадлыг сайжруулах,

· зам тээврийн осол гэмтлийн шалтгаант нас баралтыг бууруулах зорилтын хүрээнд зам дагуу сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн осол гэмтлийн үед үзүүлэх чадавхыг нэмэгдүүлэх, сургалт, дадлага хийхэд шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах зэрэг 11 арга хэмжээ багтжээ.
Хөтөлбөр хэрэгжсэнээр аймгийн хэмжээнд бүртгэгдсэн зам тээврийн осол, үүний улмаас учирсан материаллаг хохирлын хэмжээ, ослын улмаас нас барсан, гэмтсэн тохиолдлын тоог тус бүр 50%-р бууруулах, авто замын тэмдэг, тэмдэглэгээний тоог 30%-аар нэмэгдүүлж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, байгууллагуудын чадавх дээшилнэ гэж үзэж байна.

Орхон ИТХ
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.