Сонгодог урлагийг хийл хөгжмөөр дамжуулан олонд таниулсан хүн бол хийлч Ч.Дэлгэрцэцэг. Тэрээр эрхэмсэг дүр төрх, донжтой, хөгжилтэй яриагаараа олны анхаарлыг татаж чаддаг нэгэн.
Хийлч Дээгий нэгэн хэвлэлд ярилцлага өгөх үедээ “Миний нөхөр хувцас ч угаадаг, хоол ч хийдэг, тоос ч соруулдаг, шал ч арчдаг.
Нэг удаа би нөхрийг ажлаасаа ирэнгүүт нь дээд давхар луу дуудсан юм.
Дээшээ ирэхээр нь, “Тэр унтлаганы өрөөнд хэвтэж байгаа оймс, бандаашаа цуглуулж угаа. Надад гай болоод байна” гэсэн юм.
“Энийг хэлэх гэж дуудсан юмуу?” гэхээр нь “Тийм, би чиний асран хамгаалагч биш. Бусдын тав тухыг алдагдуулахгүй амьдар. Хүүхдүүд чинь чамаас үлгэр жишээ авч байгаа” гэсэн.
Хувцасаа цуглуулаад угаасан.
Өөр яах юм бэ?
Үнэн л юм чинь.
3 дахь хүүхэдтэйгээ жирэмсэн болоход би хэлсэн юм. Өөрөө хүүхдээ арчлаарай гэсэн. Бага хүү аавын хүүхэд шт.
Дургүй юмаа эмэгтэй хүн хийх албатай биш! (Энд тайлбар: би бага хүүгээ хайхардаггүй, халамжилдаггүй гэсэн үг биш. Хүүхдүүдээ бүгдийг нь яг адил хайрлаж халамжилна. Нөхрийг илүү сайн оролц гэж шаардсан)
Эрчүүд өөрийнхөө хир буртагаа өөрсдөө угаах хэрэгтэй.
Хир буртагаа угаалгах гэж эмэгтэй хүнтэй суудаг юм шиг ойлголттой байдаг, тэрийгээ ч нээх тийм байх ёстой юм шиг хэлдэг юм билээ” гэжээ.