Өнгөрөгч амралтын өдөр буюу долдугаар сарын 3-нд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Энэрэл эмнэлгийн гадаа Ковид 19-ийн халдвар авсан иргэн тусламж авч чадалгүй хэрэг гарсан Талийгаа ч Р нь Баянзүрх дүүрэгт хаягтай Чингэлтэй дүүргийн 6-р хороонд түр оршин суудаг байжээ. Тэрээр гэртээ түргэвчилсэн оношлуураар өөртөө сорил тавьж хариу нь эерэг гарсан тул түргэн тусламж дуудан үзүүлсэн байна.
Түргэн тусламжийн эмч үзээд харьяа дүүргийн эмнэлэгтээ хандан үзүүлэхийг зөвлөөд орхиж явсан байна. Иргэн Р нь БЗД-ийн эмнэлэг дээр очиход харьяаллын бус гэсэн шалтгаанаар хүлээж авалгүй үүднээсээ хөөжээ. Өөрөөр хэлбэл, хэвтэх өвчтөний бүртгэлд нэр нь байхгүй гэх шалтгаанаар буцааснаар талийгаач “Энэрэл” эмнэлгийн хашаанд амьсгал хураасан юм.
Болсон хэрэг явдалтай холбогдуулан эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэхдээ хариуцлага алдсан Нийслэлийн түргэн тусламжийн төвийн захирал Ц.Пүрэвдаш, НЭМГ-ын хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр, “Энэрэл” эмнэлгийн дарга А.Амартүвшин нарыг ажлаас чөлөөлсөн талаар НЭМГ-аас мэдээлэв.
Үнэндээ ажлаасаа чөлөөлөгдөөд байгаа эдгээр нэр дурдсан албан тушаалтнууд эрүүл мэндийн салбарт олон жил эрх мэдэлтнүүдийн халхавч дор шигдсэн, эрх мэдэлтнүүдийн шахалтаар томилогдсон этгээдүүд ажээ. Тухайлбал, НЭМГ-ын эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр нь гэр бүлийн хүн Б.Батбаярыг хотын дарга байхад ашиг сонирхлын зөрчилтэйгээр томилогдсон. Эрүүл мэндийн салбарын удирдлагууд удаа дараа өөрчлөх гээд чадаагүй хүн байх юм. Түргэн тусламжийн 103 төвийн Р.Пүрэвдаш нь тэтгэвэрийн нас болсон ч албан тушаалдаа шигдэн хоргоддог бол Н.Амартүвшинг Энэрэл эмнэлэгийн даргаар томилоход хуучин хотын дарга биечлэн нөлөөлж байжээ.
Яаралтай тусламжийн төв 103, Энэрэл эмнэлэг, дүүргийн эмнэлэг нь яаманд захирагддаггүй, Нийслэлийн эрүүл мэндийн газрын шууд удирдлагад багтдаг юм байна. Дунд шатанд үүрэлсэн эдгээр дарга нар нь аль ч засгийн үед сайдын үгэнд бус дүүрэг, хотын даргын заавраар ажлаа хийсэн дүр эсгэсээр иржээ. Дунд шатны угжирсэн, олон жил дарга хийсэн чадваргүй, сэтгэлгүй дарга нарын ажлын гор нь өнөөдөр ийнхүү эрдэнэт хүний амь насаар төлөгдөж байна.
Хэдийгээр хэсгийн ахлагчийн мэдээллээр иргэн Р уушигны хатгаатай гэсэн рентген оноштой, олон өдөр дараалан архидан согтууруулсан, бүртгэлээ зохих ёсоор хийлгээгүй, бичиг баримтгүй байсан зэрэг хүндрүүлэх шалтгаан гаргасан ч энэ бол Нийслэлийн эрүүл мэндийн салбарт үүрлэсэн, олон жил бугшсан МАФИЖСАН бүтэц, эрүүл мэндийн үйлчилгээний хурд, чанар чадавхийг танил тал харж хийсэн томилгоогоор сулруулснаас үүдэлтэй эмгэнэлт хэрэг юм.
БЗД-ийн нэгдсэн эмнэлэг дээр тусламж авахаар ирсэн иргэдийг чирэгдүүлсэн, хохироосон явдал удаа дараа гарч байна. 2001 онд дүүргийн эмнэлэгийг менежментийн хувьчлалаар хувьчилснаар иргэдэд ээлгүй байдал үүсжээ. Тийм учраас энэ эмнэлгийн хувьчлалыг эргэн харах, гэрээг дүгнэх, шаардлагатай тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь цуцлах ч шаардлага үүсэхээр байна. Иргэн Р-ийн амь насаа алдсан хэрэгт Баянзүрх дүүргийн эмнэлгийн шууд буруутай үйл ажиллагаа гол нөлөө үзүүлсэн гэдгийг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын удирдлага мэдээлэл хийхдээ онцолсон. Өөрөөр хэлбэл, цар тахлын онцгой энэ үед харьялал харгалзахгүй эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх заавар, зөвлөмж, тушаал байсаар байтал үл хайхарч, өөрсдөөсөө зайлуулсан нь хууль зөрчсөн хэрэг гэж болно. Тус эмнэлгийн зүгээс яаралтай арга хэмжээ авсан бол иргэн Р өнөөдөр амьд сэрүүн байх боломжтой байлаа. Иргэн Р-ийн амь насаа алдсан эмгэнэлт явдлыг Баянзүрх дүүрэгт дахин давтахгүйн тулд тус эмнэлгийн хувьчлалыг эргэн харж, удирдлагыг сольж, үйл ажиллагааг шинэчлэхээс өөр гарц байхгүй ээ.
“Энэрэл” эмнэлгийнхэн талийгаачийн цогцосыг хоёр цаг хашаа түшүүлэн орхисон байжээ
Талийгаачийн дүү М нэгэн хэвлэлд мэдээлэл өгөхдөө “Амь тэмцээд очсон ахыг минь нохой шиг хөөж, нас барсных нь дараа хоёр цаг суугаагаар нь байлгасан “Энэрэл” эмнэлгийнхэнд гомдолтой байна” хэмээн ярьсан байдаг. Түүний яриаг сийрүүлбэл, талийгаач 35 настай, эхнэр, охины хамт амьдардаг байсан аж. Түүний халдвартай гэдэг нь нас барахаас хоёр хоногийн өмнө батлагдсан бөгөөд гэртээ ганцаараа өөрийгөө тусгаарлаж, эмчийн бичиж өгсөн эмийг ууж байжээ. Нас барахынхаа өмнө оройноос бие нь өвдөж, түргэн дуудсан ч ирээгүй, өнөөдөр 09:00 цагийн үед ирсэн байна. Тэгэхэд түргэний эмч нар “Харьяаллын дагуу эмнэлэгтээ очиж үзүүлээрэй” гээд орхиод явчихсан аж. Тиймээс талийгаач авга ах руугаа залган эмнэлэгт үзүүлэхэд хамт явахыг хүссэн байна.
Энэ талаар “Талийгаач авга ах руу залгаад “Бие өвдөөд, эмнэлэг явах хэрэгтэй байна” гэж хэлсэн гэсэн. Ах очоод, таксинд суугаад тэр хоёр “Энэрэл” эмнэлгийн үүдэнд ирсэн юм билээ. Гэтэл “Энэрэл” эмнэлгийн зүгээс тусламж үзүүлэхгүй, “Манайх хүлээж авахгүй. Ор байхгүй. Харьяаллын дагуу Баянзүрх дүүргийн эмнэлэгтээ ханд” гэсэн байна лээ. Талийгаачтай хамт явж байсан авга ах “Энэрэл” эмнэлгийн жижүүрээс гуйгаад, “Та дүүг минь харж байгаарай. Би Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлэг рүү гүйгээд ирье” гэж хэлээд, ахыг суулгаад үлдээсэн гэсэн. Авга ахыг Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлэгт очиход “Манай эмнэлэг ковидтой хүн хүлээж авахгүй. Манай дүүргийн хүмүүсийг “Энэрэл” эмнэлэг хүлээн авч байгаа. Тус эмнэлгийг улсын төсвөөс санхүүжүүлж, ковидтой иргэдгийг эмчлэхэд ашиглаж байгаа” гэсэн хариу өгсөн юм билээ. Тэгээд л эмнэлгийн гадаа тусламж авч чадалгүй, хашаа түшээд нас барчихла а.
Ах маань амьсгал нь давчдаж, “Би суумаар байна. Хэвтмээр байна. Ус ууя” гэж хэлсэн гэнэ лээ. Тэгээд уснаасаа хоёр, гурав балгаад удалгүй нас барсан гэсэн. Уушгины зураг, эмчийн бичиж өгсөн эм зэргийнхээ бичгийг аваад “Ковидтой. Бие нь хүнд байна” гэж хэлээд байхад эмч нар ахыг минь тоогоогүй. Зүгээр л үхэхийг нь хараад сууж байсан. Ахыг өөд болсны дараа “Энэрэл” эмнэлэгт хэвтхээр гурав, дөрвөн хүн ирсэн. Тэд ахад минь “Ор байхгүй” гэсэн хэрнэ тэр хүмүүсийг хүлээж авсан.
Бүтэн нэг цаг гаруйн хугацаанд “Энэрэл” эмнэлгийн эмч, ажилтнууд кино үзэж байгаа юм шиг үхэ л , амьдралын заагт байгаа ахыг минь үүднээсээ харж зогссон гэсэн. Авга ах түргэн дуудахад түргэний эмч “Би ойрхон явж байна. Эргээд орлоо” гэж хэлээд удалгүй ирсэн гэсэн. Түргэний эмч ирээд “Энэ хүн надтай зэрэгцээд амьсгал хураалаа. Арай ч дээ, та нар энэ хүнийг эмнэлэгтээ оруулаад амь тариа хийчихсэн бол залуу хүн босоод ирэх байсан шүү дээ” гэж хэлсэн гэсэн. Бие нь өвдсөн хүн тусламж гуйгаад, амь тэмцээд очиж байхад “Энэрэл” эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн эмч ядаж биеийг нь үзээд, эрэмбэлэх хэрэгтэй шүү дээ. Халууныг нь үзэх бүү хэл бие нь ямар байгааг ч асуулгүй, харьяалал биш гээд хөөсөн байна лээ. Ийм харгис байх гэж дээ. Монгол хүн эмнэлгийн гадаа тусламж гуйж, 90 минут аврал эрээд, нохой шиг үхэж байна шүү дээ.
Хамт явж байсан авга ахыг тусгаарлаж, биднийг очих хүртэл талийгаачийн цогцсыг хоёр цаг гаруйн хугацаанд хаашаа түшүүлээд орхичихсон байсан шүү дээ. Ядаж цогцсыг нь цагаан давуугаар бүтээчих сэтгэл тэдэнд байсангүй. Бид очоод, ах маань “Би хамгаалалтын хувцас өмсөөд ядаж дүүгийнхээ биед хүрч, ойртмоор байна. Дахиж би хэзээ ч уулзаж чадахгүй. Та нарт хамгаалалтын хувцас байвал өгөөч” гэж хэлсэн. Гэтэл “Бидэнд хамгаалалтын хувцас байхгүй. Эмийн сангаас очиж ав” гэж хэлсэн. Ах тэр хавийн эмийн сангаар явж, хамгаалалтын хувцас хайсан ч олоогүй. Шүүх х шинжилгээнийхэ н хамгаалалтын хувцас өгч, арай гэж талийгаачийн биед хүрсэн” гэжээ.