Монголын рок попын фронтод насаараа зүтгэж яваа хүн бол домогт “Хурд”-ын Д.Отгонбаяр. Түүнийг зөвхөн гитарчин гэж ойлговол өрөөсгөл.
Сайн продюсерээс гадна сайхан дуу зохиогч. Төмөр замчин гэр бүлээс гаралтай тэрээр ах дүү нартайгаа нийлж энэхүү хамтлагийн байгуулсан гэдэг.
Насны намарт хэдэн үхэр авч, хотоос холгүй хөдөө амьдрах нь түүний мөрөөдөл гэсэн. Нутаг эх орон, аав ээж, хайртай ханийн тухай зохиосон түүний дуунууд түүнийх ямар эх оронч залуу вэ гэдгийг харуулдаг.