Шинэхэн од, залуу дуучдыг урлагийн ертөнцөд хаалга тогшилгүйгээр орж ирэх замыг нь нээж өгөхөд хамгийн их тусалж дэмждэг хүмүүс бол өсвөр үеийнхэн буюу арван жилийнхэн, оюутан залуус.
Тэгвэл тэдний “шүтээн”-ээр тодорсон дуучин С.Зоригт тун удахгүй аав болох тухай цуурхал гаржээ.
Үеийнхэн дундаасаа оройтож хайр сэтгэл, хамтын амьдралд морилсон С.Зоригтын найз бүсгүй А.Оюунтунгалагийг жирэмсэн гэх .
Түүний найз бүсгүйн гэдэс цондгор болсоныг гярхай фэнүүд нь анзаарсан бололтой.
Тэд сүй тавиад хоёр жилийн нүүр үзэж буй.