Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

    07/21/2026

    Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

    07/21/2026

    6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

    07/20/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»НИТХ-ын эмэгтэй төлөөлөгчид эмнэлгүүдэд нэн шаардлагатай хүчилтөрөгч өтгөрүүлэгч, цэр соруулах аппарат хүлээлгэн өглөө
Мэдээ

НИТХ-ын эмэгтэй төлөөлөгчид эмнэлгүүдэд нэн шаардлагатай хүчилтөрөгч өтгөрүүлэгч, цэр соруулах аппарат хүлээлгэн өглөө

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ07/07/2021Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

НИТХ-ын дэргэд Эмэгтэйчүүдийн зөвлөл байгуулагдан, нийслэлийн эмэгтэйчүүдийн нийтлэг эрх ашгийг хамгаалах, тэдний өмнө тулгамдаж буй асуудлыг үе шаттай шийдвэрлэх, нийслэлийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо, эрх тэгш байдлыг хангах чиглэлээр ажиллаж байна.

Тэгвэл тус Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс коронавирусийн цар тахалтай хүнд цаг үед дүүргийн зарим эрүүл мэндийн байгууллагад нэн шаардлагатай байгаа хүчилтөрөгч өтгөрүүлэгч буюу амьсгалын аппарат болон цэр соруулах аппарат зэрэг нийт 16 тоног төхөөрөмжийг өнөөдөр гардууллаа. Тодруулбал, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг, Баянгол дүүргийн 9, 13, 23-р хорооны Өрхийн эрүүл мэндийн төв, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг, Баянзүрх дүүргийн ЭМТ-ийн 10-р төв, Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төв, Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвийн III амбулатори, Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвд дээрх тоног төхөөрөмжийг өгсөн юм.

Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч, Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Б.Мягмар “Эмэгтэйчүүдийн зөвлөл 2021 онд эмэгтэйчүүдийн өмнө тулгамдсан олон асуудлыг шийдэхээр ажлын төлөвлөгөөндөө тусгасан.

 

Өнгөрсөн сард бид гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн гэрч, хохирогчийг хамгаалах байруудын үйл ажиллагаатай танилцсан. Үүнийгээ НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд танилцуулж, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн гэрч, хохирогчдыг хамгаалах байрын үйл ажиллагааг дэмжих чиглэлээр тогтоол оруулж батлуулан, цаашдын ажлын төлөвлөгөөнд тусгаад байна. Цар тахал өндөр настан, хөхүүл, жирэмсэн эмэгтэйчүүд, хүүхэд багачуудад хүнд тусаж байгаа юм. Мөн эрүүл мэндийн салбарынхан маань хүнд нөхцөлд, ачаалалтай ажиллаж байгаа бөгөөд тоног төхөөрөмжийн дутагдал их байна. Тиймээс эмэгтэй төлөөлөгчид бид дүүргийн Засаг дарга, эмнэлгийн удирдлагуудтай зөвшилцөж, эмнэлгүүдэд хувийн зардлаараа нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг өгч байна” хэмээн ярилаа.

Эмэгтэй төлөөлөгчид мөн эмч, эмнэлгийн ажилтнууддаа урам өгч, дэмжиж ажиллахыг нийт аж ахуйн нэгж, байгууллагууд, хувь хүмүүстээ хандан уриаллаа.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

НЗДТГ
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026

ХҮҮХДИЙН ЗУСЛАНГУУДАД ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

07/19/2026

Сэрэмжлүүлэг: “Мандала тур” ХХК-иар дамжуулан БНХАУ-д аялж буй 44 иргэн Датун хотод саатуулагджээ

07/19/2026

ФОТО: ЗАВХАНЧУУД ШИНЭ ЦОЛТНУУДАА ХҮНДЭТГЭН МЯЛААЛАА

07/19/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.