Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»Гагнуурын электродын үйлдвэр, Хүний экологийн төв, Будгийн үйлдвэрийн хувьчлахаар боллоо
Мэдээ

Гагнуурын электродын үйлдвэр, Хүний экологийн төв, Будгийн үйлдвэрийн хувьчлахаар боллоо

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ07/02/2021Шинэчилсэн:07/08/2021Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Эрдэнэт шинжлэх ухаан, технологийн парк” ОНӨААТҮГ-ын Гагнуурын электродын үйлдвэр, Хүний экологийн төв, Будгийн үйлдвэрийн 66%-ийг үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөхгүйгээр хувьчлахаар төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газартай зөвшилцөж, шийдвэрлэхийг АИТХ-ын Төлөөлөгчдийн 85.2%-ийн саналаар дэмжлээ.

“Эрдэнэт Шинжлэх Ухаан Технологийн Парк” ОНӨААТҮГ нь сургалт, судалгаа шинжилгээ хийх, гарааны бизнесүүдийг гаргах, хөгжүүлэх, бойжуулах, технологи дамжуулах, бизнесийн зөвлөгөө өгөх зэрэг ажлыг хийдэг бөгөөд паркийн дэргэд гагнуурын электродын үйлдвэр, хүний экологийн төв, будгийн үйлдвэр байх нь бизнесийн зарчмаар үйл ажиллагаа явуулахад хууль, эрх зүйн хувьд хүндрэлтэй байгаа юм.

Гагнуур электродын үйлдвэр нь орон нутгийн төсвийн 145 сая төгрөгөөр 2017 онд байгуулагдаж, олон төрлийн ган, нерж гагнах гурван нэр төрлийн электродын үйлдвэрийг ашиглалтад оруулсан. Энэ үйлдвэр нь хоногт 2 тонн гагнуурын электрод үйлдвэрлэх хүчин чадалтай. 2018-2020 онд 834.9 сая төгрөгийн орлого, 258,5 сая төгрөгийн цэвэр ашигтай ажилласан.

Хүний экологийн төв нь 2017 онд орон нутгийн төсвийн 142.3 сая төгрөгөөр биологийн сорьц буюу үсэнд сорилт хийх чиглэлээр байгуулагдсан. Өнөөгийн хүчин чадлаар нэг жилд 1080 дээжинд сорилт хийх боломжтой. 2019-2020 онд 90.6 сая төгрөгийн орлого олж, 26,5 сая төгрөгийн цэвэр ашигтай ажилласан.

Будгийн үйлдвэр нь орон нутгийн төсвийн 70 сая төгрөгөөр 2019 онд байгуулагдсан. Будгийн лаборатори нь хоногт 3 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай. ЭКО хүний биед харшил өгөхгүй, үнэргүй, чанартай будаг үйлдвэрлэхэд 15-30 орц найрлагаас бүрдэх усан суурьтай эко будаг юм. 2019-2020 онд 23.1 сая төгрөг орлого, 877,9 мянган төгрөгийн цэвэр ашигтай ажилласан юм.

“Эрдэнэт шинжлэх ухаан, технологийн парк” ОНӨААТҮГ-аас тендер, сонгон шалгаруулалт зарлаж дээрх гурван үйлдвэрийн үнэлгээг бизнесийн үнэлгээний хараат бус компаниар хийлгэхэд гагнуурын электродын үйлдвэрийг 403.8 сая төгрөг, хүний экологийн төвийг 177.9 сая төгрөг, будгийн үйлдвэрийг 136.7 сая төгрөгөөр үнэлжээ.

Орхон ИТХ
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.