Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Казакууд “үндэстэний цөөнх”биш

    06/21/2026

    Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

    06/19/2026

    УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

    06/19/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Дэнж, Эрдэнэ багт хийгдсэн усан сангийн асуудлаар цахим хэлэлцүүлэг зохион байгууллаа
Мэдээ

Дэнж, Эрдэнэ багт хийгдсэн усан сангийн асуудлаар цахим хэлэлцүүлэг зохион байгууллаа

Эрхэм админBy Эрхэм админ04/13/2021Updated:07/08/2021Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

АИТХ-ын Төлөөлөгч Д.Ууганбаяр санаачлан АИТХ-ын иргэний танхимаас Дэнж, Эрдэнэ багийн нутаг дэвсгэрт хийгдсэн усан сангийн ажлын талаар мэдээлэл солилцон, тулгамдсан асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэхэд шаардлагатай дүгнэлт гаргаж холбогдох байгууллагуудад хүргүүлэх хэлэлцүүлгийг өнөөдөр цахимаар зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Баян-Өндөр сумын Дэнж, Эрдэнэ багаас сонгогдсон аймаг, сумын ИТХ-ын Төлөөлөгчид, Хотын захирагчийн алба, Хот байгуулалт, барилга захиалагчийн алба ОНӨҮГ, аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэс, “Эрдэнэт Ус” ДТС ОНӨХК, усан сангийн ажлын зохиогч “М эйч И” ХХК, гүйцэтгэгч “Богатырь” ХХК, “Зарбаш” ХХК болон иргэд оролцож үүсээд байгаа нөхцөл байдал, гарц шийдлийн талаар хэлэлцлээ.

Эрдэнэ багийн усан санд өргөтгөлийн насос нэмж суурилуулах” ажлыг “Богатырь” ХХК 2016.07.25-2016.09.20-ныг хүртэл гүйцэтгэсэн. Уг ажлыг ашиглагч байгууллагаас тавьсан шаардлагын дагуу зураг төсвөөс зөрүүтэй хийсэн, зургийн ажлыг хийж гүйцэтгэсэн Эм Эйч И”, ашиглагч байгууллага болох “Эрдэнэт-Ус ДТС” ОНӨХК-ын санал зөрсөн, зургийн ажлыг хийсэн байгууллага мэргэжлийн дүгнэлт гаргаагүй, усан сангийн насосны барилгыг барьж дууссаны дараа халаалтыг залгаагүйгээс барилгын хэвийн ашиглалт алдагдсан зэрэг олон шалтгааны улмаас одоог хүртэл ашиглалтанд ороогүй, улсын комисс хүлээн аваагүй байгаа ажээ. Уг усан сангийн өргөтгөлд насос нэмж суурилуулах ажил дууссанаар Дэнж багт байрлах 1000 резервир ашиглалтад орж улмаар Дэнж багийн 4, 10 дугаар гудамж болон Эрдэнэ багийн ус түгээх байрууд ажиллах боломжтой болох юм.

Хэлэлцүүлгийн үеэр энэ асуудлаар гүйцэтгэгч байгууллагууд өөр өөрийн байр суурийг илэрхийлсэн бөгөөд шийдэлд хүрэх, гарц гаргалгаа олоход тодорхой хэмжээний хугацаа шаардлагатай гэж үзлээ. Тиймээс төрийн байгууллагаас тодорхой шийдэл гаргаж ирэх долоо хоногт бүх байгууллагын төлөөлөл дахин хуралдаж асуудлыг шийдвэрлэхээр боллоо.

Орхон ИТХ
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Казакууд “үндэстэний цөөнх”биш

06/21/2026

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

06/19/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Казакууд “үндэстэний цөөнх”биш

06/21/2026

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

06/19/2026

Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

06/19/2026

ГЕГ-ын дарга асан Х.Баатар зуурдаар таалал төгслөө

06/19/2026

А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

06/18/2026

НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан гурван байгууллагаас цалин авдаг уу

06/18/2026

Ж.Алтаншагай 40 насны босго алхлаа

06/17/2026

Улс төрийн угсаа залгамжлал М.Энхболдын хүү Э.Анарын томилгоогоор үргэлжлэх үү

06/17/2026

Ш.Энхийн-Од NBA Draft-ийн өмнөх дөрөв дэх багийн бэлтгэлд оролцжээ

06/17/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.