Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Талийгаачийг хуучин соёлын төвийн байранд гавлаж, орхисон байжээ

    07/25/2026

    Төв аймгийн Борнуур суманд эрүүлжүүлэгдэж байсан иргэн амиа хоролжээ

    07/25/2026

    Продюсер Б.Ангирмаа манай дуранд

    07/25/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»Б.Мөнхцэцэг: Хонхтой цэцэрлэгт хүрээлэнгийн усан оргилуурыг 3.7 тэрбум төгрөгөөр засаж байгаа гэдэг нь ташаа мэдээлэл
Мэдээ

Б.Мөнхцэцэг: Хонхтой цэцэрлэгт хүрээлэнгийн усан оргилуурыг 3.7 тэрбум төгрөгөөр засаж байгаа гэдэг нь ташаа мэдээлэл

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ07/08/2021Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Сүхбаатарын талбайн урд талын Хонхтой цэцэрлэгт хүрээлэнгийн усан оргилуурын засварын ажилд 3.7 тэрбум төгрөг зарцуулж байна гэсэн мэдээлэл гараад буй. Энэ талаар Нийслэлийн Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Мөнхцэцэгээс тодрууллаа.

–Хонхтой цэцэрлэгт хүрээлэнгийн усан оргилуурыг коронавирусийн цар тахлын улмаас түр хугацаагаар ажиллуулаагүй. Усан оргилуурыг засах шаардлагатай байгаа юу?

-Манай байгууллага Хонхтой цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажлыг хийсэн. Цаашид бүтээн байгуулалтын ажлыг хариуцаж байгаа. Өнгөрсөн гуравдугаар сард бид усан оргилуурын усыг юүлж, хогийг цэвэрлэн, хэвийн ажиллагааг ханган долоо хоног ажиллуулсан. Коронавирусийн тархалт нэмэгдэж, олон хүн цуглуулахгүй гэсэн шийдвэртэй холбогдуулан усан оргилуурын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоосон юм. 3.7 тэрбум төгрөгийн засвар, үйлчилгээ хийж байгаа гэсэн мэдээлэл бол ташаа мэдээлэл. Бид өчигдөр буюу долдугаар сарын 7-ны өдрөөс эхлэн хэвийн үйл ажиллагааг хангаж, хуваарь гарган ажиллуулж байна. Усан оргилуур ажлын өдрүүдэд 12:00-13:30, 16:00-18:00, 20:00-22:00 цагт, бямба, ням гарагт ээлжилж ажиллахаар хуваарь баталсан. Амралтын өдөр 23:00 цаг хүртэл ажиллуулахаар төлөвлөж байна.

–Усан оргилуурын усыг зөөж хийдэг гэсэн мэдээлэл бий. Энэ талаар тайлбар өгнө үү?

-Усаа зөөдөг гэдэг нь ташаа мэдээлэл. “Шангрилла” төвийн төвийн шугам сүлжээнд холбогдсон. Харин Хонхтой цэцэрлэгт хүрээлэнгийн мод, зүлгийг услах ажилд зориулалтын машин явж байгаа. Үүнтэй андуурч, ташаа мэдээлэл тарсан байх.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

НЗДТГ
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Талийгаачийг хуучин соёлын төвийн байранд гавлаж, орхисон байжээ

07/25/2026

“Люмино” хамтлагийн Д.Тэмүүжин /MC/: Бүх замаас хураамж авдаггүй

07/25/2026

Нас барсан хүүхдийнхээ бүртгэлийг хийлгэхгүйгээр хүүхдийн мөнгө авсан ГУРВАН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДЖЭЭ

07/24/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Талийгаачийг хуучин соёлын төвийн байранд гавлаж, орхисон байжээ

07/25/2026

Төв аймгийн Борнуур суманд эрүүлжүүлэгдэж байсан иргэн амиа хоролжээ

07/25/2026

Продюсер Б.Ангирмаа манай дуранд

07/25/2026

Улсын аварга О.Хангай манай дуранд

07/25/2026

“Люмино” хамтлагийн Д.Тэмүүжин /MC/: Бүх замаас хураамж авдаггүй

07/25/2026

Нас барсан хүүхдийнхээ бүртгэлийг хийлгэхгүйгээр хүүхдийн мөнгө авсан ГУРВАН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДЖЭЭ

07/24/2026

УИХ-ын гишүүн асан Н.Цэрэнбатад холбогдох хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг хэвээр үлдээлээ

07/24/2026

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.