Хувцаслалт нь тухайн хүний сэтгэлгээ, дотоод мөн чанарыг харуулдаг хэмээн ярьдаг.
Тэгвэл хэт загварлаг байснаараа шүүмжлүүлэх уран бүтээлчид бас байна.
Тухайлбал, Киви хамтлагийн дуучин Ука наадмаас болж баахан баалуулсан.
“Үндэсний уламжлалыг шингээсэн наадмаар би дуулахгүй бол,надаас өөр хэн дуулах юм бэ” хэмээн ярьсан түүний наадмын нээлтэд өмссөн хувцас олон нийтэд таалагдсангүй.
Эвэр туурайтай, ноосон хөдөс бүхий энэхүү хувцас нь түүнийг “Ягчи с ” мэт харагдууллаа хэмээн шүүмжлэ х иргэд олон байв.
Энэхүү үгийг Монгол хэлний тайлбар тольноос харвал, үлгэр домогт гардаг асури буюу мангасын нэгэн төрөл зүйл юм байна. Эрхэм дуучин бүсгүй энэ мода стиль имиджээ үндэсний хувцасны шинэ хэв маяг хэмээн тодорхойлж буй бололтой. Монгол хүн билэгдлийг дээдэлдэг учраас ийнхүү олны дургүйцлыг дахин төрүүлсэн бололтой
Түүнчлэн, уртын дуучин Б.Алтанжаргалын өмссөн шинэ төрлийн дээлэн загвартай костюмыг таашаахаасаа илүү шүүмжлэ х иргэд олон байв.
Тэд үндэсний хэв маягыг харуулсан наадмын нээлтэд хэт загварлаг гэцгээж байв.