Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Шатахууны үнэ нэмэгдэж 2050 төгрөг боллоо
Папарацци

Шатахууны үнэ нэмэгдэж 2050 төгрөг боллоо

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ07/30/2021Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өнөө өглөөнөөс эхлэн АИ-92 төрлийн авто бензиний үнэ литр тутамдаа 2050-2060 төгрөг болж өсжээ.


Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Ц.Эрдэнэбаяр өчигдөр мэдээлэл хийх үеэрээ “Гадаад зах зээлд үнийн өсөлт үүсч байгаа учраас шатахууны үнэ нэмэгдэх магадлалтай байна. Шатахууны нөөц, чанарын асуудлыг авч үзэх хэрэгтэй. Төрийн зүгээс шатахууны үнийг шууд хянах боломжгүй. Хуулийн заалтын дагуу гадаад зах зээл дээрх үнийн өсөлтийн хэлбэлзлийг харгалзаж хяналт тавьдаг. Үнэтэй холбоотойгоор чанар, нөөцийн асуудлыг ярьдаг. Газрын тосны дэлхийн зах зээл дээрх үнэ өссөөр байгаа. Тиймээс зах зээлийн зарчмыг дагаад өссөн үед нь өсөөд буурсан үед нь буурахаар зохицуулалтыг хийж ажиллаж байгаа” гэсэн тайлбарыг өгсөн юм.
Шатахуун импортлогч аж ахуй нэгжүүд энэ сарын эхээр шатахууны үнээ литр тутам 300 төгрөгөөр нэмсэн. Гэсэн ч энэ нэмэгдэл нь хангалтгүй байгаа бөгөөд яг одоогоор импортлогч компаниуд АИ-92 бензинийг л гэхэд 2000 төгрөгөөр авч, 1750 төгрөгөөр зарж байгаа нь зөвхөн нэг сарын хугацаанд л гэхэд 30 тэрбум төгрөгийн алдагдал хүлээж байгаа гэж мэдэгдсэн. Тэгвэл энэ дагуу шатахуун импортлогч аж ахуй нэгжүүд АИ-92 авто бензиний үнэ 2050-2060 төгрөг болгож нэмэгдүүллээ.

мэдээ Онцлох
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.