Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Ш.Энхийн-Од NBA Draft-ийн өмнөх дөрөв дэх багийн бэлтгэлд оролцжээ

    06/17/2026

    М.Нарантуяа: Монголчуудын хүнлэг чанар яагаад араатанлаг болж хувираад байгааг судлах цаг болжэ

    06/17/2026

    Дотоодын зах зээлд зарагдаж буй бүх эмийг нэг сарын хугацаанд шинжлэхийг Ерөнхий сайд Н.Учрал үүрэг болголоо

    06/17/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Тамирчдаа муулж таашаал авдагаа больцгоо
Папарацци

Тамирчдаа муулж таашаал авдагаа больцгоо

Эрхэм админBy Эрхэм админ08/02/2021Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

“Та бидний итгэлийг алдаагүй
Тамирчны алдар хямдхан олдоогүй…” гэдэг тамирчдын сүлд дуу ойрын өдрүүдэд олны аманд дуулагдах болж:

Учир нь өдгөө хүн төрлөхтний эв нэгдлийн илэрхийлэл болсон “Токио 2020” олимпын наадам арлын Япон улсын нийслэл Токио хотноо энэ өдрүүд өрнөж байна. Дөрвөн жилд нэг удаа болдог тус наадам ковидын улмаас нэг жилээр хойшлож ийнхүү 2021 онд зохиогдож байгаа юм. Тус наадамд манай улсаас 32 төрөлд өрсөлдөж буй.

Одоогийн байдлаар нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн бөгөөд боксийн спортод медаль хүртэх эсэх нь тодорхойгүй байгаа.
Тухайн спортдоо дэлхийн чансааг тэргүүлэгч тамирчид тус наадамд оролцож хурд хүч, авхаалж самбаа, мэргэн цэцэн, уян налархай, ухааны хурдаа үздэг.

Гэтэл манай монголчууд медалийн болзол авч амжаагүй тамирчдаа ам уралдан муулж тэдний сэтгэлзүй, цаашид амжилт гарах хүсэл эрмэлзлэлд нөлөөлж байна.
Тухайлбал, олимпын наадамд долоо дахь удаагаа оролцсон мэргэн буудагч, байт харваач О.Гүндэгмаа, чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн -76 кг жинд зодоглосон О.Бурмаа, жүдо бөхийн эрэгтэйчүүдийн +100 кг-д барилдсан, ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчтин Ө.Дүүрэнбаяр нар гэх мэт тамирчдыг хэн дуртай нь сошиалаар гөвж, хичнээн ч их муулав.

 

Тэдний хувьд чансаагаараа улсдаа тэргүүлдэг төдийгүй Ази тивдээ дээгүүр бичигддэг тамирчид. ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчтин Ө.Дүүрэнбаяр ялагдлынхаа дараа “Сэтгэл байгаад бие үнэхээр явахгүй байна. Төлөвлөж байсан тактикаасаа тэс зөрж барилдлаа. Сүүлийн жилүүдэд маш олон ялагдал, стрессийг монгол түмэн, жүдо сонирхогчиддоо өгсөн байх. Уучлалт хүсье.Сүүлийн хоёр жил маш их бэртэл авсан. Маш их ялагдал дундаас намайг олимпын эрх автал дэмжсэн, надад итгэсэн гэр бүлийнхэндээ, ханьдаа, найзууддаа, багийнхандаа, багш нартаа баярлалаа. Чадахаараа хичээлээ, үнэхээр болсонгүй” гэдгээ чин сэтгэлээсээ хэлж байв.

Харин МУГТ О.Бурмааг 39 насандаа олимпын эрх авлаа гэж олон улсын хэвлэлүүд ч өнгөрсөн дөрөвдүгээр сард шуугилдаж байсан. Өдий насандаа олимпын эрх авна гэдэг хэн хүний чадахгүй зүйл. Тэрээр зүгээр нэг тамирчин биш, “Афин-2004”, “Лондон-2012” олимпын наадамд оролцсон, ДАШТ-ий нэг мөнгө, хошой хүрэл медальт нэгэн.


Мөн Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа олон олимп тив дэлхийн наадамд эх орныхоо нэрийг гаргаж явсан нэгэн. Тухайн үед олон нийт, хэвлэлүүд хэн хэн нь долоох шахам явсан байж, отгон олимпдоо оролцож байх үед элдвээр хэлж, өмнөх ялалтыг үгүйсгэж эх орон элэг нэгтнүүддээ гомдох гомдол төрүүлж буй нь харамсалтай.
Эцэст нь хэлэхэд, зөөлөн буйдан дээрээс олимд үзэх нэг өөр, олон улсын тамирчидтай авхаалж самбаагаараа өрсөлдөх нэг өөр.

Нэгэндээ сайхан урмын үг хэлж чаддаггүй юмаа гэхэд бөөн бөөнөөрөө муулахаа больцгооё. Тэдний хөлс хүч, сэтгэлийн тэнхээ, бэлтгэлд та бид дуслын төдий нэмэр болоогүй байж, медаль аваагүй нэгнээ муулж таашаал авахаа больцгооё.

Онцлох хөндөх сэдэв
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Ш.Энхийн-Од NBA Draft-ийн өмнөх дөрөв дэх багийн бэлтгэлд оролцжээ

06/17/2026

М.Нарантуяа: Монголчуудын хүнлэг чанар яагаад араатанлаг болж хувираад байгааг судлах цаг болжэ

06/17/2026

Жүжигчин Ш.Мөнхбаяр: Эрдэнэт хүртэл 15 км дутуу байна

06/17/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Ш.Энхийн-Од NBA Draft-ийн өмнөх дөрөв дэх багийн бэлтгэлд оролцжээ

06/17/2026

М.Нарантуяа: Монголчуудын хүнлэг чанар яагаад араатанлаг болж хувираад байгааг судлах цаг болжэ

06/17/2026

Дотоодын зах зээлд зарагдаж буй бүх эмийг нэг сарын хугацаанд шинжлэхийг Ерөнхий сайд Н.Учрал үүрэг болголоо

06/17/2026

Жүжигчин Ш.Мөнхбаяр: Эрдэнэт хүртэл 15 км дутуу байна

06/17/2026

Жүжигчин Д.Хулан найз залуугаа ил болгожээ

06/17/2026

Наадмын өнгийг тодорхойлох бөхчүүд бэлтгэлдээ гарчээ

06/16/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Сайа Ма’у Пиукалаг хүлээн авч уулзлаа

06/16/2026

Салсан эхнэрээ хүчирхийлсэн Өмнөговь аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын алба хаагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Зэвсэгт хүчинд дахин ажиллах эрхийг бүр мөсөн хасжээ

06/16/2026

“Анхны харцаар гэрлэсэн хос шуугиан тарив!”

06/16/2026

НИТХ төлөөлөгч Б.Сэргэлэнбатар ГУРВАН ДАВХАР ДЭЭЛТЭЙ

06/16/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.