Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

    06/19/2026

    Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

    06/19/2026

    ГЕГ-ын дарга асан Х.Баатар зуурдаар таалал төгслөө

    06/19/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»ЭМГЭНЭЛ
Папарацци

ЭМГЭНЭЛ

Эрхэм админBy Эрхэм админ08/02/2021Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

ШАГДАРЖАВЫН БЯМБАЦОГТ

/1973-2021/

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Шагдаржавын Бямбацогт 2021 оны
долоодугаар сарын 30-ны өдөр таалал төгссөнд талийгаачийн төрөл төрөгсөд, гэр бүл, үр хүүхдэд нь гүн эмгэнэл илэрхийлье.

Ш.Бямбацогт 1973 онд Хэнтий аймгийн Дархан сумын нутагт төрж, Бор-Өндөр сумын 10 жилийн сургуулийг төгсөж, улмаар 1991 онд Монголын Үндэсний Олон нийтийн телевизэд ажлын гараагаа эхэлснээс хойш эдүгээг хүртэл радио, телевизийн нэвтрүүлэгчээр ажилласан юм. Мөн тэрбээр ажиллаж, хөдөлмөрлөж, уран бүтээл туурвихын зэрэгцээ Улс төр судлаач мэргэжлийг эзэмшжээ.

Ш.Бямбацогт нь радио, телевизийн нэвтрүүлэг, өдөр тутмын мэдээний цаг болон “Цагийн хүрд” хөтөлбөрийг хөтөлж, баримтат болон уран сайхны кинонд дуу оруулах ажилд дагнан мэргэшиж, хамт олондоо болон цэнхэр дэлгэцнээ мэргэжлийн ур чадвар, хичээл зүтгэлээрээ хүндлэгдсэн нэгэн байлаа.

Тэрбээр “Өргөст модны шувуу”, “Халтар царайт”, “Матар хочтой Данди”, “Сансрын хамгаалагч Волтрон”, “Хаврын 17 учрал” зэрэг гадаадын 500 гаруй уран сайхны кинонд дуу оруулалт хийж үзэгч олондоо хүргэжээ. Түүнчлэн дэлгэцийн болон уран сайхны кинонд гол болон туслах дүр бүтээж, “Цөвүүн цагийн богд”, “Би эндээс явахгүй”, “Аминд хүрсэн олз”, “Төрийн сүлд өршөө”, “Чойном хаана явна”, “Их Нацагдорж” зэрэг уран сайхны кинонд дүрээ үлдээсэн авьяаслаг жүжигчин байв.
​
Түүний Монгол Улсын төр, нийгэм, соёлын салбарт оруулсан хөдөлмөр, бүтээлийг өндрөөр үнэлж, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Ардын хувьсгалын болон бусад ойн медалиар тус тус шагнасан юм.

Талийгаачийн хөдөлмөрч, хичээнгүй, нөхөрсөг, даруу төлөв, хүнлэг зан чанар нь бидний сэтгэл зүрхэнд үүрд хоногшин үлдэх болно.

У.ХҮРЭЛСҮХ, Г.ЗАНДАНШАТАР, Л.ОЮУН-ЭРДЭНЭ,
Г.ДАМДИННЯМ, М.ОЮУНЧИМЭГ, Б.БАТ-ЭРДЭНЭ, Д.САРАНГЭРЭЛ,
Б.ЖАРГАЛМАА, Ч.НОМИН, Г.ХЭРЛЭНЧУЛУУН, Ц.ИДЭРБАТ

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

06/19/2026

А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

06/18/2026

НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан гурван байгууллагаас цалин авдаг уу

06/18/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

06/19/2026

Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

06/19/2026

ГЕГ-ын дарга асан Х.Баатар зуурдаар таалал төгслөө

06/19/2026

А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

06/18/2026

НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан гурван байгууллагаас цалин авдаг уу

06/18/2026

Ж.Алтаншагай 40 насны босго алхлаа

06/17/2026

Улс төрийн угсаа залгамжлал М.Энхболдын хүү Э.Анарын томилгоогоор үргэлжлэх үү

06/17/2026

Ш.Энхийн-Од NBA Draft-ийн өмнөх дөрөв дэх багийн бэлтгэлд оролцжээ

06/17/2026

М.Нарантуяа: Монголчуудын хүнлэг чанар яагаад араатанлаг болж хувираад байгааг судлах цаг болжэ

06/17/2026

Дотоодын зах зээлд зарагдаж буй бүх эмийг нэг сарын хугацаанд шинжлэхийг Ерөнхий сайд Н.Учрал үүрэг болголоо

06/17/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.