Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Улс төрийн угсаа залгамжлал М.Энхболдын хүү Э.Анарын томилгоогоор үргэлжлэх үү

    06/17/2026

    Ш.Энхийн-Од NBA Draft-ийн өмнөх дөрөв дэх багийн бэлтгэлд оролцжээ

    06/17/2026

    М.Нарантуяа: Монголчуудын хүнлэг чанар яагаад араатанлаг болж хувираад байгааг судлах цаг болжэ

    06/17/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Улсын гарьд Ө.Бат-Орших болон АТҮТ-ийн хэлтсийн даргад торгох ял оноожээ
Папарацци

Улсын гарьд Ө.Бат-Орших болон АТҮТ-ийн хэлтсийн даргад торгох ял оноожээ

Эрхэм админBy Эрхэм админ08/05/2021Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Увс аймгийн Улаангом сумын уугуул, “Алдар” спорт хороо, Үндэсний Батлан хамгаалах их сургууль (ҮБХИС)-ийн Сургалтын хэлтсийн хээрийн сургалтын төвийн офицер, улсын гарьд Ө.Бат-Орших болон Автотээврийн үндэсний төв(АТҮТ)-ийн эрх бүхий албан тушаалтнуудад холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэн шийдвэрлэжээ.

АТҮТ-ийн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн Бүртгэл, хяналтын тасгийн дарга Ч.Болор эрх мэдлээ урвуулан салбарын сайдынхаа тушаал, шийдвэрийг зөрчин улсын гарьд Ө.Бат-Оршиход “азын” гэх ижил тоотой дугаар олгон хахууль авсан хэрэгт холбогдсон юм. Түүнийг бусдаас хахууль авч байхад нь АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн үйлдэл дээр нь илрүүлэн шалгаж улмаар НПГ-аас Эрүүгийн хуулийн 22.4-4 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахууль авсан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн билээ.

Тодруулбал, Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны есдүгээр сарын 6-ны 192 дугаар тушаалаар баталсан “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-ын 2.6.1 дэх хэсэгт “Анх олгосон улсын бүртгэлийн дугаарыг орон нутгаас Улаанбаатар хот, Улаанбаатараас орон нутагт, нэг аймгаас нөгөө аймагт шилжих тохиолдолд тухайн орон нутгийн сери бүхий дугаараар сольж олгоно” гэж заасан.

 

Мөн журмын 3.7 дахь хэсэгт “Бүртгэлийн байгууллага нь автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох үйл ажиллагааг нийтэд нээлттэй ил тод зохион байгуулна” хэмээн журамласан.

Гэвч энэ эрх зүйн баримт бичгүүдийг зөрчиж, Ч.Болор нь улсын гарьд Ө.Бат-Оршиход дөрвөн ижил оронтой, “азын” гэх дугаарууд өгөхийн тулд нэг сая төгрөгийн хахууль авсан аж. Улмаар түүнд 33-33 УВС, 44-44 УВС гэсэн улсын дугаар олгосон аж.

Мөн иргэн А-ийн эзэмшлийн “Hammer H-2” загварын автомашины 00-03 УН… дугаарыг “Лексус RX-450” загварын 20-22 УН… гэсэн улсын дугаартай сольж бүртгүүлэх гэсэн хүсэлтийг шийдвэрлэхийн тулд иргэн Б.Доржсүрэнгээс хоёр сая төгрөг авсан байна. Ингээд 2020 оны долдугаар сард баяр наадмын өмнөхөн дээрх тээврийн хэрэгслүүдийн улсын дугаарыг сольж бүртгэсэн хэрэгт холбогдсон юм. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг хэргийг хэлэлцээд Ч.Болорын нийтийн албанд ажиллах эрхийг таван жил хасаж, 18 сая төгрөгөөр торгох ял шийтгэв. Харин түүнд хахууль өгсөн улсын гарьд Ө.Бат-Оршихын нийтийн албанд ажиллах эрхийг нь хоёр жил хасаж, 13 сая, Б.Доржсүрэнгийн дээрх эрхийг мөн хугацаагаар хасаж, 10 сая төгрөгөөр торгох ял шийтгэв. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц АТҮТ-ийнхөн болон ҮБХИС-ийнхан Ч.Болор, Ө.Бат-Орших нарын албан тушаалыг хэрхэхийг шийдвэрлэх биз ээ.

Юутай ч АТГ-ынхны хийсэн ажлын үр дүнд “азын” гэх дугаарыг хээл хахууль өгч авдгаа больж, нээлттэй дуудлага худалдаагаар эзэмших болсон билээ.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Улс төрийн угсаа залгамжлал М.Энхболдын хүү Э.Анарын томилгоогоор үргэлжлэх үү

06/17/2026

Ш.Энхийн-Од NBA Draft-ийн өмнөх дөрөв дэх багийн бэлтгэлд оролцжээ

06/17/2026

М.Нарантуяа: Монголчуудын хүнлэг чанар яагаад араатанлаг болж хувираад байгааг судлах цаг болжэ

06/17/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Улс төрийн угсаа залгамжлал М.Энхболдын хүү Э.Анарын томилгоогоор үргэлжлэх үү

06/17/2026

Ш.Энхийн-Од NBA Draft-ийн өмнөх дөрөв дэх багийн бэлтгэлд оролцжээ

06/17/2026

М.Нарантуяа: Монголчуудын хүнлэг чанар яагаад араатанлаг болж хувираад байгааг судлах цаг болжэ

06/17/2026

Дотоодын зах зээлд зарагдаж буй бүх эмийг нэг сарын хугацаанд шинжлэхийг Ерөнхий сайд Н.Учрал үүрэг болголоо

06/17/2026

Жүжигчин Ш.Мөнхбаяр: Эрдэнэт хүртэл 15 км дутуу байна

06/17/2026

Жүжигчин Д.Хулан найз залуугаа ил болгожээ

06/17/2026

Наадмын өнгийг тодорхойлох бөхчүүд бэлтгэлдээ гарчээ

06/16/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Сайа Ма’у Пиукалаг хүлээн авч уулзлаа

06/16/2026

Салсан эхнэрээ хүчирхийлсэн Өмнөговь аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын алба хаагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Зэвсэгт хүчинд дахин ажиллах эрхийг бүр мөсөн хасжээ

06/16/2026

“Анхны харцаар гэрлэсэн хос шуугиан тарив!”

06/16/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.