Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

    06/19/2026

    УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

    06/19/2026

    Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

    06/19/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Нийгэм»Тавантолгойн нүүрсний уурхайг дотоодын цэргийн гэрээт хамгаалалтад авлаа
Нийгэм

Тавантолгойн нүүрсний уурхайг дотоодын цэргийн гэрээт хамгаалалтад авлаа

Эрхэм админBy Эрхэм админ08/06/2021Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Тавантолгойн нүүрсний уурхайг дотоодын цэргийн гэрээт хамгаалалтад албан ёсоор шилжүүлэх нээлтийн арга хэмжээ 2021 оны 8 дугаар сарын 6-ны өдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Цанхи хотхонд боллоо.

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 201 тоот тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Тавантолгой нүүрсний уурхайг улсын онц чухал обьектын жагсаалтад оруулан, дотоодын цэргийн гэрээт хамгаалалтад авах шийдвэр гарсан. Энэ дагуу Дотоодын цэргийн албан хаагчид бүхий Тусгай салбар байгуулагдаж, өнөөдрөөс “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд харуул хамгаалалтын ажлаа эхлүүллээ.

Нээлтийн арга хэмжээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайг гэрээт хамгаалалтад авах ажлын хэсгийн ахлагч, Дотоодын цэргийн штабын орлогч, харуул хамгаалалтын хэлтсийн дарга, хурандаа Д.Рэнцэндорж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Захиргаа Удирдлагын газрын дарга Х.Батсайхан, Салбарын удирдлагууд, ажилтан, албан хаагчид оролцлоо. Хурандаа Д.Рэнцэндорж энэ үеэр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт ажиллаж амьдарч буй иргэд, уурхайчид, тээврийн жолооч нарын аюулгүй байдлыг хангах, хэв журмыг сахиулах арга хэмжээг мэргэжлийн байгууллагаар буюу дотоодын цэргийн албан хаагчдаар гүйцэтгүүлэх боломж бүрдэж байгааг хэллээ.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Захиргаа Удирдлагын газрын дарга Х.Батсайхан дотоодын цэргийн алба хаагчид болон өмнөх гэрээт байгууллагын ажилтнуудад ажлын амжилт хүсэж, дурсгалын зүйлс гардуулав.

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 7 хувь, улсын төсвийн татварын орлогын 8 хувь, нүүрсний экспортын 41 хувийг дангаараа бүрдүүлдэг бөгөөд ашиглалтын үйл ажиллагаа явуулж буй 350 га газарт өдөрт дунджаар 2600 орчим ажилтан албан хаагч ажиллаж, нүүрс тээврийн 1000 орчим машин уурхайн бүс рүү нэвтэрдэг. Засгийн газрын тогтоолын дагуу Дотоодын цэргийн гэрээт хамгаалалтад авснаар “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн уурхайн аюулгүй байдал бүрэн хангагдаж, үйл ажиллагаагаа тогтвортой тасралтгүй явуулах нөхцөл бололцоо бүрдэж байна.

Мөн нүүрс тээврийн жолооч нарыг замын хөдөлгөөний дүрмийг баримтлах, аваар осол гарахаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд тогтмол хяналт тавих боломжтой болж байгаа юм.

Этт
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

06/19/2026

ГЕГ-ын дарга асан Х.Баатар зуурдаар таалал төгслөө

06/19/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

06/19/2026

Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

06/19/2026

ГЕГ-ын дарга асан Х.Баатар зуурдаар таалал төгслөө

06/19/2026

А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

06/18/2026

НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан гурван байгууллагаас цалин авдаг уу

06/18/2026

Ж.Алтаншагай 40 насны босго алхлаа

06/17/2026

Улс төрийн угсаа залгамжлал М.Энхболдын хүү Э.Анарын томилгоогоор үргэлжлэх үү

06/17/2026

Ш.Энхийн-Од NBA Draft-ийн өмнөх дөрөв дэх багийн бэлтгэлд оролцжээ

06/17/2026

М.Нарантуяа: Монголчуудын хүнлэг чанар яагаад араатанлаг болж хувираад байгааг судлах цаг болжэ

06/17/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.