Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Дэлхийн шилдэг их дээд сургуульд тэнцсэн ч, гадаадад сурах оюутанд өгөх мөнгө байхгүй
Папарацци

Дэлхийн шилдэг их дээд сургуульд тэнцсэн ч, гадаадад сурах оюутанд өгөх мөнгө байхгүй

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ08/12/2021Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Боловсролын зээлийн сан нь санхүүгийн боломжгүй ч суралцах өндөр хүсэл эрмэлзэлтэй оюутан залууст боломж олгох зорилготойгоор зээлийн үйлчилгээг үзүүлдэг.

Гадаадад суралцах хүсэлтэй оюутнуудын зээлийн мэдээлэл ил тод байдаг гэдэг. Гэвч энэ жил гадаадад суралцах хүсэлтэй оюутан сурагчдад энэ боломж хаалттай болжээ.

Тэрбүү хэл, дэлхийн шилдэг их дээд сургуульд тэнцсэн байсан ч Боловсролын зээлийн сангаас зээл авах боломжгүй байгаа аж. Энэ талаар хуульч Р.Булгамаа өөрийн цахим хуудаснаа “Дэлхийн шилдэг сургуульд тэнцэнэ гэдэг өөрөө том амжилт. Харамсалтай нь дэлхийн 100 шилдэг сургуульд суралцаж, дэлхийн боловсролоос суралцах боломжийг улс, эх орон нь дэмждэггүй, улсын төсөвтөө 5 төгрөг ч суулгаагүй гэнэ дээ. Үнэхээр харамсалтай. Ийм хариу өгөөд сууж байдаг салбарын сайд ч байх гэж дээ…Шинжлэх ухаан боловсролыг ойлгож, ирээдүй хойчоо дэмжихгүйгээр энэ улс гүрэн яаж хөгжих юм бэ. Оюун-Эрдэнэ сайдаа, Энх-Амгалан сайдаа!?” хэмээн бичжээ.


БШУЯ-ны гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Д.Гарьд хэлэхдээ “Гадаадад зээлээр суралцана гэдэг маш их цаг хугацаа шаарддаг. Мөн тэтгэлэг авах, зээлийн үйлчилгээ авахад ч тодорхой хугацааны турш баримтлах журам хэрэгждэг. Хөтөлбөрт шалгарсан хэдий ч яам тусгай сонгон шалгаруулалтаар оюутнуудыг хамруулдаг. Энэ асуудал дээр иргэд төдийлөн мэдээлэлгүй байдаг учраас эрх мэдэлтэй хүмүүсийн хүүхдүүд тус зээлд хамрагдаж байгаа тухай гомдол иргэдээс ирж байгаа юм.Засгийн газрын 271 дүгээр тогтоолын дагуу дэлхийн шилдэг их сургуулиудын зэрэглэл тогтоодог олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Тimes Higher Education World University Rankings” (THE) болон “Academic Ranking of World Universities” (ARWU) жагсаалтад багтсан их сургуулийг дэлхийн шилдэг их сургуульд тооцно. Эхний 100-д жагссан сургуулиас урилга авах нь эхний шаардлага. Дараа нь онц сурдаг байхаас гадна гадаад хэлний чадвар байх хэрэгтэй. Сонгон шалгаруулалтын комиссыг сайдын тушаалаар баталж, БШУЯ-ны эрх бүхий албан тушаалтнууд багтдаг. Боловсролын сайдын 2006 оны журмаар гадаадад суралцах хүсэлтэй оюутнуудын материалыг хүлээн авахдаа хамгийн багадаа 14-30 хоногийн өмнө цахим хуудаст тавьдаг. 2020 онд бакалаврын түвшний 59 оюутанд 5.5 тэрбум төгрөгийн зээл авсан статистик бий. Харин энэ жил эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор бакалаврын түвшний оюутнуудад гадаадад суралцах материал бүрдсэн ч зээлийн санхүүжилт олгоогүй” гэсэн юм.

ЗЭЭЛИЙН САНГИЙН ХӨРӨНГӨ ХҮРЭЛЦЭЭГҮЙ БАЙНА

Дэлхийн шилдэг их дээд сургуульд суралцагч нарын тухайд өнгөрсөн онд 5.5 тэрбум төгрөгийг Боловсролын зээлийн сангаас авчээ. Магистр болоод докторын түвшинд 28 суралцагч 2.8 тэрбум төгрөгийн зээл авсан аж. Одоо үүсч буй хамгийн чухал асуудал бол тус зээлийн сангийн хөрөнгө хүрэлцээгүй байна.

Бакалаврын түвшинд горилж буй оюутнуудад энэ жил нэг ч төгрөг төсвөөс олгоогүй. Мөн магистр болоод докторын ангид суралцаж байгаа хүмүүст 2.8 тэрбум олгосон байна. 2020 онд гадаадад суралцахаар 110 хүүхэд хандсан байна. Тэдний 59 нь 3-4 шатны шалгуурыг хангаж зээлд хамрагджээ. Хууль тогтоомж, түр журмын дагуу 2012 онд Засгийн газар “Гадаад улсын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид сургалтын төлбөрийн зээл олгох журам” баталсан. Энэ журамд 2020 онд 70 дугаар тогтоолоороо Засгийн Газар нэмэлт өөрчлөлт оруулж хэд хэдэн заалт нэмж, зарим заалтыг шинэчилсэн байна. Мөн 2013 оны наймдугаар сарын 19-ний өдөр баталсан “Дэлхийн шилдэг их сургуульд оюутан суралцуулах журам”-ын хүрээнд бакалаврын хөтөлбөрт хамрагдаж байгаа оюутнуудад зээл олгох харилцааг зохицуулж байгаа аж. Тэгэхээр хоёр тусдаа журмыг хольж ойлгож байгаа болохыг холбогдох яамнаас хэлсэн юм.

Дэлхийн топ сургуулиудын зарласан шалгалтад оюутнууд өөрсдөө шууд оролцдог. Тэнцсэн хариугаа авсан хүүхдүүд зээлд хамрагдахаар хүсэлтээ хүргүүлдэг аж. Хүсэлт ирүүлсэн оюутнуудыг тухайн сургуулийн эрэмбээр жагсааж сонгон шалгаруултад оруулдаг байна. Хүмүүс шадар сайд С.Амарсайханы хүүгийн асуудлаас үүдэж гадаадын шилдэг их сургуульд зээлээр суралцах боломжийг илүүтэй ойлгож авсан байх. Тухайлбал,
Шадар сайд С.Амарсайханы хүү А.Эрдэнэхүслэн Боловсролын зээлийн сангийн зээлээр Бристолын их сургуульд суралцахаар болсон байсан ч хүүгийнхээ сургалтын төлбөрийг Төрийн санд буцаан шилжүүлж, хөтөлбөрөөс татгалзаж байгаагаа мэдэгдсэн юм.

 

Учир нь олон нийт журам зөрчиж хүүгээ тэтгэлэгт хамрууллаа гэж үзэн шүүмжилсэн. Тодруулбал, Засгийн газрын 2020 оны 70 дугаар тогтоолоор гадаад улсын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид сургалтын төлбөрийн зээл олгох журамд өөрчлөлт оруулсан. Энэ журмаар магистр, докторын хөтөлбөрт хамрагдаж байгаа оюутнуудын зээлийн асуудлыг зохицуулдаг байна. Харин С.Амарсайханы хүү 2013 оны наймдугаар сарын 19-ний өдөр баталсан “Дэлхийн шилдэг их сургуульд оюутан суралцуулах журам”-ын хүрээнд бакалаврын хөтөлбөрт хамрагдаж байгаа оюутнуудад зээл олгох журмын дагуу тэтгэлэгт хамрагджээ. Өөрөөр хэлбэл, энэ хоёр журам нь тусдаа ойлголт бөгөөд нэг нь магистр, докторт тэтгэлэг олгох, нөгөө нь бакалаварт тэтгэлэг олгох журам аж. Ямартай ч 2021-2022 оны хичээлийн жилд сургалтын зээлийн санд бакалаврын хөтөлбөрт олгох санхүүжилт тусгагдаагүй ч Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаа цахим мэдээллийн хуудастаа тогтмол орно гэлээ.

Онцлох хөндөх сэдэв
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.