Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    “Анхны харцаар гэрлэсэн хос шуугиан тарив!”

    06/16/2026

    НИТХ төлөөлөгч Б.Сэргэлэнбатар ГУРВАН ДАВХАР ДЭЭЛТЭЙ

    06/16/2026

    Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Цэндийн Цогтыг томиллоо

    06/15/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Өөрийгөө залуу гэж тодорхойлдог Т.Бат-Оргил 50 дөхсөн насандаа хэнз үрээ өлгийдөх гэж байна
Папарацци

Өөрийгөө залуу гэж тодорхойлдог Т.Бат-Оргил 50 дөхсөн насандаа хэнз үрээ өлгийдөх гэж байна

Эрхэм админBy Эрхэм админ08/16/2021Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

“Мөнхийн ус”, “Аж богдын харуул” зэрэг дуугаараа 1990-ээд оны залуусыг уярааж явсан Т.Бат-Оргилыг өнөөдөр ч гитаргүйгээр, хэзээ ч үл хуучрах дуунуудгүйгээр төсөөлөхийн аргагүй. Түүний дуунуудыг сонсож өссөн хүүхдүүд одоо томчууд болсон.


Төрөөрөө, ардаараа, улсаараа овоглосон олон том шагналт жүжигчин Н.Сувд гуайн том хүү тэрээр өдгөө 40 гарсан насандаа анхныхаа үрийг өлгийдөхөөр зэхэж буй сурагтай. Тэрээр 1990-ээд оны сүүлчээр 20 гаруйхан насандаа өөрөөсөө эгчмэд 30 нас шүргэсэн хоёр охинтой бүсгүйг эхнэрээрээ сонгож, жинхэнэ эр хүний сонголт хийлээ гэж үнэлэгдэж явсан билээ.


Т.Бат-Оргилын авааль эхнэр Батцэцэг Бат-Оргилтой танилцах үедээ 4, 8 настай хоёр охинтой байсан, анхныхаа болзоонд бага охиноо дагуулан ирж байсан зоригтой эмэгтэй.
Т.Бат-Оргил одоогоод хэдэн жилийн өмнө хорь гаруй жил ханилсан хоёр хүүгийнхээ ээжээс туурга тусгаарлаж, шинэ амьдрал зохиосон. Т.Бат-Оргил 40 гарсан хойноо учирсан бүсгүйтэйгээ оровч гаравч хамтдаа явдаг.


Т.Бат-Оргилын эхнэр хүүхдүүд, гэр бүлээ орхин байж сонгосон бүсгүйг Д.Нандинцэцэг гэдэг. БНХАУ-д хуулийн чиглэлээр боловсрол эзэмшсэн “Дачин лоу” хуулийн фирмийн салбарыг Монголд оруулж ирсэн энэ бүсгүй дөрвөлжин Бенз хөлөглөн, хөлөөсөө толгой хүртэл брэндээр хучин олон нийтийн арга хэмжээ алгасахгүй оролцдог нийгмийн идэвхтэй бүсгүй. Гучин гаруй насан дээрээ гунхаж яваа бийлэгжүү бүсгүй, хуучны сайхан залуу хоёр энд тэнд хөтлөлцөн явах нь содон. Тэгвэл тэд дундаасаа анхны хүүхдээ өлгийдөх нээ. Д.Нандинцэцэг бүсгүйн анхны хүүхэд бол, Т.Бат-Оргилын гурав дахь буюу хэнз хүүхэд.
Ташрамд дуулгахад, Д.Нандинцэцэг бүсгүй Монгол-Хятадын бизнесмэнүүдийг хооронд нь холбох гүүр нь болж өгдөг болохоор манай бизнесмэнүүд тойрон эргэлддэг гэнэ. Тэд анх ХҮН (Хөдөлмөрийн үндэсний нам)-д байхдаа танилцаж ойртож дотноссон бөгөөд Д.Нандинцэцэг бүсгүй жүжигчин “Баян” Баясаатай хамтран цацагт хяруулын махны бизнес эрхлэхээр олонд танигдаж байсан.

шар мэдээ
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

“Анхны харцаар гэрлэсэн хос шуугиан тарив!”

06/16/2026

Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

06/15/2026

Оройн Дээд Очирдара буюу Аравдугаар Богд Жавзандамба хутагт Данзан Жамбал Чойжи Ванчүг бага ангиа төгсжээ

06/15/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

“Анхны харцаар гэрлэсэн хос шуугиан тарив!”

06/16/2026

НИТХ төлөөлөгч Б.Сэргэлэнбатар ГУРВАН ДАВХАР ДЭЭЛТЭЙ

06/16/2026

Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Цэндийн Цогтыг томиллоо

06/15/2026

Л.Энхрийлэн 63 кг-д дэлхийн чансааг тэргүүллээ

06/15/2026

Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

06/15/2026

Оройн Дээд Очирдара буюу Аравдугаар Богд Жавзандамба хутагт Данзан Жамбал Чойжи Ванчүг бага ангиа төгсжээ

06/15/2026

Дуучин Б.Отгонжаргалын охин хилийн чанадад оюутан болно

06/15/2026

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.