Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Зарим хичээлийн хэрэгслийн үнэ нэг дахин нэмэгджээ
Папарацци

Зарим хичээлийн хэрэгслийн үнэ нэг дахин нэмэгджээ

coolНийтэлсэн: cool08/26/2021Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Цар тахлын улмаас хоёр жил хичээл сургуульгүй өнжсөн хүүхдүүд ирэх есдүгээр сарын 1-нийг хоног тоолон хүлээж байна.

 

Энэ хичээлийн жилд салбар яамнаас тав хоног цахимаар, тав хоног танхимаар хичээллэх шийдвэр гаргасан. Хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцэн хүүхдийн хичээлийн хэрэгслийг бэлтгэх шаардлага эцэг эхчүүдэд тулгардаг.

Тухайлбал, олон хүүхэдтэй айл өрхөд хүүхдийнхээ хичээлийн бэлтгэлийг хангана гэдэг “амаргүй даваа” байдаг. Тэр тусмаа эдийн засаг хямралтай, цар тахал нүүрлэсэн байгаа энэ цаг үед хүмүүсийн худалдан авах чадамж эрс буурсан нь нууц биш. Иймээс хичээлийн хэрэгслийн үнэ ханш болон, иргэдийн худалдан авах чадвар ямар байгааг тодрууллаа.


Цар тахлаас улбаалсан эдийн засгийн хямрал, Эрээн дэх ачаа барааны бөөгнөрлөөс үүдэн хичээлийн хэрэгслийн болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгджээ. Тодруулбал “Нарантуул” олон улсын худалдааны төвд нэг ширхэг дэвтэр дунджаар 200-1450 төгрөг байна. Харин урд хөршөөс орж ирдэг сурагчийн дүрэмт хувцасны үнэ 40-70 мянгын хооронд хэлбэлзэж байна. Биднийг очиход хичээлийн хэрэглэл худалдаалдаг лангуунууд худалдан авагч муутай байв. Харин форм, цагаан цамцны тасаг ганц, нэг худалдан авагчтай байлаа. Худалдаа эрхлэгчдийн зүгээс ачаа тээвэр, бензиний үнэ нэмэгдсэн учраас жижиглэн бүтээгдэхүүний үнийг нэмэхээр өөр арга байсангүй гэв.
Ц.Отгон: Бараа муу орж ирж байна. Хамгийн багадаа 14 хоногт бараа орж ирж байна. Өнгөрсөн жилүүдэд найман сар гаргаад хүмүүс хичээлийн бэлтгэлээ хангадаг байсан бол энэ жил хүн цөөнтэй байна. Үнийн хувьд огцом нэмэгдсэн зүйлгүй. Нэг хүүхдийн бэлтгэлийг хангахад 150-200 мянган төгрөг зарцуулдаг. Өчигдөр шийд гарснаас хойш хөдөлгөөн нэмэгдсэн.Бид нар бараагаа заримыг нь дотроосоо, заримыг нь Хятадаас захина. Энэ жил барааны нийлүүлэлт муу байна. Олигтой наймаа хийж амжаагүй байна. Өчигдрөөс хичээл орно гэсэн шийдвэр гарснаас хойш хүний хөдөлгөөн бага зэрэг нэмэгдлээ. Дунджаар 50-70 мянгыг нэг хүүхдийн хичээлийн бэлтгэлд эцэг, эхчүүд зарцуулдаг.

“Бүтээлч үйлс” ХК-ийн формыг худалдаалж байсан борлуулагчид “Өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад худалдан авалт бага байна. Ганц нэгээр нь салгаж авах эсвэл цэнхэр цамцаа голчлон авах зэрэг нь ажиглагдаж байна. Багцаар нь гэвэл нэгдүгээр ангид шинээр орох гэж байгаа хүүхдүүд л багцаар нь авч байна. Үнийн хувьд ахлах ангийн эрэгтэй форм комоороо 153 мянган төгрөг, эмэгтэй нь 138 мянга, дунд ангийн эмэгтэй 108 мянга, эрэгтэй нь 112 мянга, бага ангийн эрэгтэй нь 91 мянга, эмэгтэй форм нь 70 мянган төгрөгөөр худалдаалагдаж байгаа” гэв.

Онцлох хөндөх сэдэв
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.