Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

    06/19/2026

    УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

    06/19/2026

    Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

    06/19/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Сонин хачин»Нөхөн сонгуульд оролцох экс Ерөнхийлөгч Х.Баттулга АН-ын гишүүнчлэлээ сэргээгээгүй
Сонин хачин

Нөхөн сонгуульд оролцох экс Ерөнхийлөгч Х.Баттулга АН-ын гишүүнчлэлээ сэргээгээгүй

coolBy cool08/31/2021Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуульд оролцох нам, эвсэл нэр дэвшигчээ энэ долоо хоногт тодруулж дуусна. УИХ-ын нөхөн сонгууль явагдах хоёр тойрогт нийт есөн нам, нэг эвсэл оролцохоор бүртгүүлсэн. Эрх баригч хүчин нэр дэвшигчээ тодруулах бага хурлын товоо зарлаагүй байгаа.

Гэхдээ өмгөөлөгч н.Батжаваас эхлээд нөхөн сонгуульд нэр дэвших хүсэлтээ горилогч өгөөд эхэлсэн. Хэдийгээр улс төрийн хүчнүүд нөхөн сонгуульд нэр дэвшигчийн хүсэлтийг хүлээн авдаг ч намын бодлогоор л тодорно.

СЕХ М.Тулгат даргатай АН-д нөхөн сонгуульд оролцох эрхийг өгсөн. Үүнд О.Цогтгэрэл даргатай УИХ дахь АН-ын бүлэг түдгэлзсэн хандлагатай байгаа. Тиймээс ч УИХ дахь бүлэгтэйгээ ойлголцолд хүрэх, бусад улс төрийн намуудтай нэгдэх хүсэлтийг хүргүүлээд байгаа АН өнөөдрийн тухайд дорвитой үр дүнд хүрээгүй л байна. Бусад улс төрийн хүчин, эвслийн тухай нөхөн сонгуульд оролцох батламжаа авснаас хойш нам жим болсон. Хуулийн хугацаанд есдүгээр сарын нэгний дотор нөхөн сонгуульд нэр дэвшигчид тодорно.

Нам, эвслээс нэр дэвших өрсөлдөх боломжгүй нэр бүхий горилогчид бие даан нэр дэвших магадлалтай гэж ажиглагчид үзэж байгаа. Тэдний дотор экс Ерөнхийлөгч Х.Баттулгыг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр дэх сонгуулийн 28 дугаар тойрогт бие даан нэр дэвшинэ гэсэн бор шувуу өнгөрсөн долоо хоногт ниссэн. Учир нь өнөөдрийг хүртэл экс Ерөнхийлөгч Х.Баттулга АН-ын гишүүнчлэлээ сэргээгээгүй. Хэрвээ М.Тулгатын АН-тай тохироонд хүрч чадвал нэр дэвших ажиллагаа явагдах энэ өдрүүдэд намын гишүүнчлэлээ сэргээн батлахаа гардан авах хугацаа түүнд бий. Тиймээс л экс Ерөнхийлөгч Х.Баттулга намын гишүүнчлэлээ сэргээх үү, бие даан нэр дэвших үү гэсэн таамаглал ажиглагчдын анхаарлын төвд байгаа.

Нөгөөтэйгээр эргэн ирсэн Н.Энхбаярын хүү Э.Батшугарыг нь нөхөн сонгуульд нэр дэвшүүлэх эсэхээс МАН-ын даргын, Засгийн тусгаар тогтнол ч хамааралтай болоод байгаа. Учир нь өнөөдөр МАН-д төдийгүй Монголын улс төрд Н.Энхбаярын нүүдэл, шийдэл хүчтэй хэвээр байгаа. Тэгээд ч экс дарга У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн тангаргаа өргөснөөр намын батлахаа өгсөн. МАН-ын шинэ дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ багаа бүрдүүлж, намдаа бүрэн хүлээн зөвшөөрөгдөөгүй цаг үед нөхөн сонгууль явагдаж байна.

Онцлох сонин хачин
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

06/19/2026

А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

06/18/2026

НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан гурван байгууллагаас цалин авдаг уу

06/18/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

06/19/2026

Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

06/19/2026

ГЕГ-ын дарга асан Х.Баатар зуурдаар таалал төгслөө

06/19/2026

А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

06/18/2026

НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан гурван байгууллагаас цалин авдаг уу

06/18/2026

Ж.Алтаншагай 40 насны босго алхлаа

06/17/2026

Улс төрийн угсаа залгамжлал М.Энхболдын хүү Э.Анарын томилгоогоор үргэлжлэх үү

06/17/2026

Ш.Энхийн-Од NBA Draft-ийн өмнөх дөрөв дэх багийн бэлтгэлд оролцжээ

06/17/2026

М.Нарантуяа: Монголчуудын хүнлэг чанар яагаад араатанлаг болж хувираад байгааг судлах цаг болжэ

06/17/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.