Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Талийгаачийг хуучин соёлын төвийн байранд гавлаж, орхисон байжээ

    07/25/2026

    Төв аймгийн Борнуур суманд эрүүлжүүлэгдэж байсан иргэн амиа хоролжээ

    07/25/2026

    Продюсер Б.Ангирмаа манай дуранд

    07/25/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»АТҮТ-ийн Бүртгэл, хяналтын тасгийн дахиад нэг даргыг цагдан хорилоо
Мэдээ

АТҮТ-ийн Бүртгэл, хяналтын тасгийн дахиад нэг даргыг цагдан хорилоо

coolНийтэлсэн: cool09/02/2021Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дорноговь аймаг дахь Автотээврийн төвийн даргаар ажиллаж байгаад АТҮТ-ийн удирдлагын дэмжлэгээр нийслэл рүү шилжин ирж удирдах албанд томилогдоод удаагүй Б.Хүдэрболдыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж байна.

Түүнийг Дорноговь аймгийн Автотээврийн төвийн даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдаас багагүй хэмжээний хахууль авсан гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн аж. Улмаар хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд 48 цагийн хугацаатай цагдан хорьсон байна. Эх сурвалжуудын мэдээлснээр Б.Хүдэрболдыг Эрүүгийн хуулийн 22.4 дэх хэсэгт заасан бусдаас хээл хахууль авсан гэх үндэслэлээр яллагдагчаар тооцон үргэлжлүүлэн 30 хоногийн хугацаагаар цагдан хорих саналаа мөрдөгч нь НПГ-т хүргүүлж, шүүхээр шийдвэрлүүлэхээр болсон гэнэ. Түүнтэй хамт төрсөн дүүг нь шалгаж буй бөгөөд хорьж мөрдөх шаардлагагүй гэж АТГ-ынхан үзсэн бололтой.
Тэдний гэр бүлийнхэн “Чандмань цагаан хад” компанийн нэрээр олон улсын ачаа тээврийн “С” зөвшөөрөл гаргуулан авч, нүүрс тээврийн бизнес эрхэлж их хэмжээний ашиг олсон, даатгалын компанид давуу байдал олгосон зэрэг хэд хэдэн үндэслэлээр шалгаж эхэлсэн аж.
АТҮТ-ийнхөн, ЗТХЯ-ныхан энэ албанд хүнээ зөв сонгож томилдоггүйгээс албан тушаалтнууд нь удаа дараа хээл хахуулийн хэрэгт холбогдож байна гэхэд хилсдэхгүй нь. Яагаад ийн үзэх болов гэхээр Б.Хүдэрболд нь өнгөрсөн зун ял шийтгүүлсэн АТҮТ-ийн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн Бүртгэл, хяналтын тасгийн дарга Ч.Болорын оронд уг албан тушаалд томилогдсон нэгэн юм. Өмнөх дарга Ч.Болорын хувьд Увс аймгийн Улаангом сумын уугуул, “Алдар” спорт хороо, ҮБХИС-ийн Сургалтын хэлтсийн хээрийн сургалтын төвийн офицер, улсын гарьд Ө.Бат-Орших болон иргэн Б.Доржсүрэн нараас 1-2 сая төгрөгийн хахууль авч тээврийн хэрэгслүүдэд нь “азын” гэх дугаар олгосон гэм буруутайг шүүх тогтоосон билээ. Улмаар энэ гурван хүнд 10-18 сая төгрөгөөр торгох ял шийтгэж, төрд ажиллах эрхийг нь хассан талаар бид өмнө нь мэдээлсэн.
Өдгөө АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст дээр дурдсан Б.Хүдэрболдоос гадна АТҮТ-ийн дэд захирал Х.Баярхүүг албан тушаалаа урвуулж, Увс аймагт хүнд даацын ачааны олон автомашин оношилгоонд оруулж тэнцүүлэн бусдад давуу байдал бий болгосон үндэслэлээр шалгаж мөрдөн байцаалт удахгүй дуусах гэж буй. Мөн УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнгээс хүргэнээрээ дамжуулан 100 000 ам.долларын хахууль авсан АТҮТ-ийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Г.Доржпаламыг нэмж шалгаж байгаа билээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Талийгаачийг хуучин соёлын төвийн байранд гавлаж, орхисон байжээ

07/25/2026

“Люмино” хамтлагийн Д.Тэмүүжин /MC/: Бүх замаас хураамж авдаггүй

07/25/2026

Нас барсан хүүхдийнхээ бүртгэлийг хийлгэхгүйгээр хүүхдийн мөнгө авсан ГУРВАН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДЖЭЭ

07/24/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Талийгаачийг хуучин соёлын төвийн байранд гавлаж, орхисон байжээ

07/25/2026

Төв аймгийн Борнуур суманд эрүүлжүүлэгдэж байсан иргэн амиа хоролжээ

07/25/2026

Продюсер Б.Ангирмаа манай дуранд

07/25/2026

Улсын аварга О.Хангай манай дуранд

07/25/2026

“Люмино” хамтлагийн Д.Тэмүүжин /MC/: Бүх замаас хураамж авдаггүй

07/25/2026

Нас барсан хүүхдийнхээ бүртгэлийг хийлгэхгүйгээр хүүхдийн мөнгө авсан ГУРВАН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДЖЭЭ

07/24/2026

УИХ-ын гишүүн асан Н.Цэрэнбатад холбогдох хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг хэвээр үлдээлээ

07/24/2026

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.