Баянзүрх дүүргийн И мартын хойд замд зам тээврийн ноцтой осол гарчээ. Тодруулбал, “Ланд круйзер 200 автомашин явган зорчигч мөргөж гэмтээгээд, хашлага даван гүүрнээс унажээ.
Ослын улмаас жолооч гараа хугалсан, мөргүүлсэн охины тархи хагарч, дотуур гэмтэлтэй байгаа аж. Машинд дөрвөн хүн явсан бөгөөд нэгнийх нь бие муу байгаа аж. Ослын газар эмнэлэг болон цагдаа нар ажиллаж байна.