Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

    05/08/2025

    “Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

    05/08/2025

    ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

    05/08/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Монгол киног дэлхийд “тамгалж” яваа уран бүтээлч Б.Үйзэнмаа
Папарацци

Монгол киног дэлхийд “тамгалж” яваа уран бүтээлч Б.Үйзэнмаа

Эрхэм админBy Эрхэм админ09/09/2021Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

“Над руу битгий ингэж хар” хэмээх анхны киногоороо Баварийн кино наадмаас залуу найруулагчийн шагнал хүртэж, авьяас, бүтээлээрээ дэлхийд танигдаж эхлээд буй Б.Үйзэнмаа “Хар сүү” хэмээх хоёр дахь бүрэн хэмжээний киногоо гаргаад байгаа тэрээр монголын нэрийг дэлхийд гаргаж яваа “мундаг” бүсгүй.


Тэрээр “Над руу битгий ингэж хар” киноныхоо дараа киноны дүрэмд баригдалгүй цааш явахыг эрмэлзжээ. Түүний бүтээсэн “Хар сүү” киноны хувьд үзэгчид эгч дүү хоёрын говь нутагт сууж байгаа хэсэг, орчныг нь маш ойроос, бодитоор мэдэрч байснаа илэрхийлж, мэргэжлийн бус жүжигчдийн авьяас, чадварыг магтажээ. Энэ киноныхоо тухай тэрээр “Гэр бүлээрээ Герман Улсад ирснээс хойш олон жил энэ санаагаа толгойдоо тээгээд л явсан. Хүүхэд байсан болохоор энэ тухай эргэцүүлдэггүй байж.

Гэнэт л өөр хэлээр ярьж сурч, хар үстэй, онигор нүдтэй болохоор бусдад гадуурхагдана. Би өөртэйгөө адилхан царайтай хүүхдүүдтэй нэг ангид сурахыг ямар их хүссэн гээч. Тэгвэл ямар гоё вэ гэж их боддог байлаа.
Гэхдээ арьс өнгөнөөр ялгаварлуулж, гадуурхал дунд амьдарч, өссөн нь хүний дотоод мөн чанарыг үнэлж, ойлгоход минь нөлөөлсөн гэж боддог. Хүний ямар царай төрхтэй байх нь хамаагүй, бусадтай харьцах харьцаа л хүнийг тодорхойлдог гэдгийг ойлгосон. “Хар сүү” кинонд бусадтай биеэ тоож харьцсан, бусдыг шүүж буй тухай гарна. Ямар бодол санаа, аль соёл нь илүү юм бэ, энэ ялгаатай байдлыг хэрхэн шийдэх вэ, Монголдоо хэрэв өссөн бол хэн болох байсан бэ зэрэг асуудлыг хөндсөн юм. Хүүхэд байхдаа өвөө, эмээ, ах дүүс, говь нутгаа санахад сэтгэл, зүрх өвддөг байсан өвдөлт миний дотор ул мөр үлдээсэн байх. Тэгж их санаж, бэтгэрсэн хүн өсөж төрсөн нутагтаа очиход яах вэ. Мэдээж багынх нь төсөөлсөн шиг байхгүй шүү дээ” хэмээн хэвлэлд ярьсан байна.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025

Төр дэмжихийг хүсэхгүй бол “сонин уншдаггүй улс” гэдгээ зарлачих

05/07/2025

Модель С.Төгсийн нандин агшин

05/06/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025

ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

05/08/2025

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025

Төр дэмжихийг хүсэхгүй бол “сонин уншдаггүй улс” гэдгээ зарлачих

05/07/2025

Модель С.Төгсийн нандин агшин

05/06/2025

“Icetop” хамтлагийн ахлагч Eyescool буюу Б.Оргил-Эрдэнийг эцсийн замд нь үдлээ

05/05/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: НАЙЗ ОХИНОО ХӨНӨӨГӨӨД ӨӨРИЙГӨӨ БООМИЛСОН БАЙЖ БОЛЗОШГҮЙ ХЭРЭГ ГАРЧЭЭ

05/05/2025

6-р сарын 1-нээс Улаанбаатар 14 хотод хуваагдаж, засаг захиргааны нэгж өөрчлөгдөнө

05/05/2025

Д.Уранзаяа ганц бие бүсгүйчүүдийн жишгийг дагаж нүцгэлэв

05/02/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.