Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд короновирус цар тахлын улмаас хөл хорио тогтоож, улмаар цөөнгүй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд доголдол үүсч, зарим нь хаалгаа барьсан.
Үүнтэй холбоотойгоор өнөөдөр Төрийн ордонд “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” уулзалт болж байна. Аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, эдийн засагчдыг нэг дор цуглуулсан энэ уулзалтын нээлтэд УИХ-ын дарга Г.Занданшатар “Хүсэл байвал цементэн дээр ч цэцэг ургуулж болдог” хэмээн хэлжээ.
Түүний энэ үг олны эгдүүцлийг төрүүлсэн байна. Учир нь өнгөрсөн цар тахлын үеэр манай улсын эдийн засаг 5.3 хувиар агшжээ. Өөрөөр хэлбэл, манай улсад учраад буй энэ эдийн засгийн уналт 1990 оноос хойшхи хамгийн доод хэмжээндээ хүрээд байгаа аж.