Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

    05/08/2025

    “Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

    05/08/2025

    ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

    05/08/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Гэр бүлээрээ Монголын цагдааг шившиглэгсэд
Папарацци

Гэр бүлээрээ Монголын цагдааг шившиглэгсэд

Эрхэм админBy Эрхэм админ09/13/2021Updated:09/13/20214 сэтгэгдэл8 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Өдгөө 100 жилийн нүүрээ үзэж буй цагдаад гэрэлтэй гэгээтэй сайн тал ч байна, муу муухай харагдуулдаг тал ч байна. Цагдаагийн байгууллагад ажилладаг дарга нар буюу хурандаа нар л 100 жилийн түүхтэй энэ салбарыг муухай харагдуулж байна гэвэл эндүүрэл.

Хурандаа цолонд хүрэх болоогүй цагдаагийн алба хаагч залуус гэр бүлээрээ цагдаагийн албыг гутаан доромжилсоор байгаа юм. Тэдний нэг нь Ч.Ойдов болон М.Мөнхшүр нар.

Нөхөр Ч.Ойдов нь Монголын цагдааг хэрхэн шившиглэв?

-Монголын цагдаагийн түүхэнд ТАВАН УДАА ХАХУУЛЬ авсан хүн байхгүй-
Монгол Улсын иргэн, 1992 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүй-цагдаагийн ажил мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Нийслэлийн Цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн ахлах мөрдөгчөөр ажиллаж байсан. Хан-Уул дүүрэгт оршин суух хаягтай, Боржигин овогт Чинзоригийн Ойдов. Тэрбээр ажил үүргийн хувиар хэрэг зохицуулж өгнө хэмээн хэлж бусдаас таван удаа хахууль авсан байна. Хэргүүдийг дэлгэрүүлбэл,

1. Ч.Ойдов нь хахууль өгөгч Б.Ө, Б.Б, Г.У нарын “иргэн Б.Цэцэгмааг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж гавал тархины битүү гэмтэл учруулан алсан” үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татагдсан Г.Батхүрэлийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлд заасан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэг болгон өөрчлүүлэх гэсэн ашиг сонирхлын үүднээс хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй Э.Санчир, хяналт тавьж буй хяналтын прокурор Р.Очирсүрэн нарт нөлөөлж, зүйлчлэлийг хөнгөрүүлнэ хэмээн гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийхээр урьдчилан амлаж, цагдаагийн хошууч П.Э-аар дамжуулан 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 12 цаг 40 минутын орчим Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, Нийслэлийн Цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын гадаа 3.000.000 төгрөгийн хахуулийг бэлнээр, хахууль өгөхийг П.Э-аар дамжуулан шаардсаны дагуу, Г.У өөрийн эзэмшлийн Хаан банкан дахь 507701…. дугаарын дансаар 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 500.000 төгрөгийн, 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 200.000 төгрөгийн, Б.Ө Б.Баярсүхийн Хаан банкан дахь 502982…. дугаарын дансаар 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 500.000 төгрөгийн хахууль тус тус шилжүүлснийг өөрийн Хаан банкан дахь 501521…. дугаарын дансаар тус тус шилжүүлэн авч, нийт 4.200.000 төгрөгийн хахууль авсан;

2. Хахууль өгөгч Б.Г-ийн өөрт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг хойшлуулах, Б.Галхүүд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгуулах гэсэн ашиг сонирхлын үүднээс хэрэг хянан шийдвэрлэх шүүгчид бусдаар дамжуулан нөлөөлнө хэмээн гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийхээр урьдчилан амлаж, Б.Г-оос өөрийн эзэмшлийн Хаан банкан дахь 501506…. дугаарын дансаар 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр шилжүүлсэн 520.000 төгрөгийн хахуулийн мөнгийг өөрийн Хаан банкан дахь 501521…. дугаарын дансаар шилжүүлэн авсан;

3. Хахууль өгөгч О.Б-ийн “өөрийн төрсөн дүү О.Батжаргалд холбогдох хэргийг шалгуулахгүй байх, улмаар хэргийг хэрэгсэхгүй болгуулах” гэсэн ашиг сонирхлын үүднээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг илрүүлэх, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг илрүүлэх, олж тогтоох, мөрдөн шалгах ажиллагааг бие даан явуулах бүрэн эрхээ хэрэгжүүлээгүйн хариуд О.Б-өөс Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тэди төвд 2019 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 200.000 төгрөгийн “I watch” цаг, Б.Мөнхзулын Хаан банкан дахь 501628…. дугаарын дансаар 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр шилжүүлсэн 50.000 төгрөгийн хахуулийг өөрийн Хаан банкан дахь 501521…. дугаарын дансаар шилжүүлэн авч, нийт 250.000 төгрөгийн хахууль авсан;

4. Хахууль өгөгч Г.Баттулгын “ломбард нээх объект аюулгүй ажиллах нөхцөл бүрдүүлсэн гэх албан бичгийг Нийслэлийн цагдаагийн газраас шууд авах” гэсэн ашиг сонирхлын үүднээс хариуцсан албан тушаалтнаас тухайн албан бичгийг авч өгнө хэмээн гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийхээр урьдчилан амлаж, Г.Бас Д.Б.Өгийн Хаан банкан дахь 505206….дугаарын дансаар 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр шилжүүлсэн 200.000 төгрөгийн хахуулийг өөрийн Хаан банкан дахь 501521….дугаарын дансаар шилжүүлэн авсан;

5. Хахууль өгөгч Н.Гийн “Я.Болдбаатараас 19.890.000 юанийг гаргуулан авах” гэсэн ашиг сонирхлын үүднээс Нийслэлийн Цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Б.М-тай урьдчилан үгсэн тохиролцож, Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Сэргэлэн, Б.Хадболд нарт нөлөөлж, мөнгийг гаргуулж өгнө хэмээн гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлаж, улмаар мөнгийг гаргуулж өгсний хариуд Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 100 наст эмнэлэгт 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Н.Г-аас 1.000.000 төгрөгийн хахуулийг бэлнээр, Ц.О.Бийн Хаан банкан дахь 508308… дугаарын дансаар 2019 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр шилжүүлсэн 1.000.000 төгрөгийн, Н.Г-аас өөрийн эзэмшлийн Хаан банкан дахь 510600…. дугаарын дансаар 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр шилжүүлсэн 6.000.000 төгрөгийн хахуулийг өөрийн Хаан банкан дахь 501521…. дугаарын дансаар шилжүүлэн авч, нийт 8.000.000 төгрөгийн хахууль авсан байна.
Түүний таван удаагийн энэ хэрэгт нь Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэргийг өнгөрсөн онд хэлэлцсэн.

Ч.Ойдовыг буруутгаад буй Эрүүгийн хуулийн

22.4 дүгээр зүйл.Хахууль авах
4.Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ. Өөрөөр хэлбэл төрийн албанд ажиллах эрхийг нь хасаад 10 000 000-45 000 000 сая төгрөгөөр торгох эсвэл төрийн албанд ажиллах эрхийг нь хасаад 2-8 жил шоронд хорих ял оноох байв.

Шүүх хурлын үеэр Ч.Ойдов “…Би  2013 онд цагдаад орж 2017 оноос Нийслэлийн цагдаагийн газарт ажилд орсон. Одоо бол ажлаасаа чөлөөлөгдсөн. Манай гэрийн сарын өрхийн орлого 1.500.000 төгрөг эхнэрийн цалин байгаа. Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Тухайн үед таньдаг ах дүү, найзууд хүмүүстээ үгүй гэж хэлж чадаагүй, бусдыг татан оролцууллаа. Хуулийн зүйл хэсэг дээр маргахгүй, Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөр болох 11.950.000 төгрөгийг төлсөн, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү…” хэмээн хүсэлт гаргаж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх юм.

Шүүхээс Ч.Ойдовыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 5 удаагийн үргэлжилсэн үйлдлээр хахууль авсан гэм буруутайд тооцсон. Улмаар Ч.Ойдовыг нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 30.000 /гучин мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 30.000.000 /гучин сая/ төгрөгөөр торгох ял оноосон байна.
Монголын цагдаад нэг удаагийн хахуулийн хэргээр ял сонссон цагдаа байдаг ч ийнхүү үргэлжилсэн таван удаагийн үйлдлээр ял авсан цагдаа байдаггүй гэх мэдээлэл байна.

Эхнэр М.Мөнхшүр нь Монголын цагдааг хэрхэн шившиглэв?

– Нэг жилийн дотор ХОЁР удаа арга хэмжээ авахуулсан алба хаагч хөөгддөг байтал М.Мөнхшүр үлдэж чаддаг. Үлдэх бүрдээ албаа гутааж чаддаг.-

Цагдаагийн жирийн алба хаагч хэрвээ нэг жилийн дотор хоёр арга хэмжээ авахуулсан бол цагдаагийн албанаас хөөгдөх байв. Харин М.Мөнхшүрийн хувьд хөөгдөх нь битгий хэл үлдэж чадаад байв. Үлдэх үлдэхээ албаа доромжилсон шигээ оршиж байна. Түүний хувьд энэ жил хоёр удаа арга хэмжээ авахуулсан юм.

Тухайлбал хөл хорио тогтоосон үед өөрийг нь таниагүй алба хаагч руу “хуурай агсам” тавьсан. Уг мэдээллийг манай сайт анхлан мэдээлэхэд худлаа хэмээн мэлзэж байв. Гэвч цагдаагийн дотоод хяналтаар “хуурай агсам” тавьсан нь тодорхой болж нэг сар цалингийн 20 хувь хасуулсан түүхтэй. Улмаар цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвөөс ЦЕГ-ын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэс рүү шилжүүлсэн/шилжсэн.

Үүнээс удалгүй дараагийн арга хэмжээ дахин авагдсан. Энэ удаад цагдаагийн байгууллага сүлжээний бизнестэй тэмцдэг байхад тэрбээр сүлжээний бизнес эрхэлдэг тодорхой болж М.Мөнхшүрийг албан тушаал бууруулсан.

Цагдаагийн алба хаагч алдаа дутагдал гаргах юм бол сануулах, цалин хасах, албан тушаал бууруулах, ажлаас чөлөөлөх хүртэл арга хэмжээ авдаг. М.Мөнхшүрийн хувьд сануулга авсан, цалингаа хасуулсан, албан тушаал буурсан болохоор одоо нэг л алдаа гаргавал албанаас хөөгдөх болно. М.Мөнхшүрт авагдсан энэхүү арга хэмжээнүүд нь түүний гаргасан алдаа дутагдал баримтаар нотлогдсон болохоор ийнхүү арга албан тушаал буурсан болохоос зүгээр гэмгүй байхад нь “ад үзсэн” зүйл байхгүй юм.

Албандаа үлдэж чадсандаа баярлаад ажлаа сайн хийхийг энэ хүн хүсээгүй бололтой. Хөдөлмөрийн хуулийг мэдэхгүй эсвэл мэддэг ч өрөвдүүлэх арга хэмжээ авч өөрийнхөө цахим орчинд тайлбар оруулж цагдаагийн албыг муухай харагдуулав. Хөдөлмөрийн хуулиараа ээлжийн амралттай байгаад ажилдаа ороод удаагүй чөлөө авсан бол бараг цалин бодогдохгүй нь тодорхой гэдгийг ажил хийж байгаа хүн бүр мэднэ.

Түүнийг ямар нэг аргаар ажлаас бултахдаа гаргуун гэдгийг хамтран зүтгэгчид нь ярьдаг. Ядаж л бүх нийтийн хөл хорионы үед цагдаагийн алба хаагчид гадаа хөлдөж үхэх гэж байхад М.Мөнхшүр ээлжинд гараагүй.

Нөгөө талаас түүний хууль бус байж болзошгүй үйлдлүүд ч байдаг гэх мэдээлэл байна. Тодруулбал, түүний хувийн хэрэгцээнд унадаг хар өнгийн приус маркийн автомашиныг Фэйсбүүк группт явагдсан хууль бус сугалаанаас хожсон гэх мэдээлэл бий. Үүнээс гадна галт зэвсгийн зөвшөөрлийг дамласан гэх мэдээлэл ч байдаг.

Хэрвээ цагдаагийн дотоод хяналт шалгалтаас энэ асуудалд анхаарал хандуулах юм бол цагдаагийн байгууллагад яригдаж буй дээрх хэргүүд үнэн эсэх нь тогтоогдох биз ээ… Энэ удаад хэрвээ М.Мөнхшүр цагдаагийн байгууллагаас гутамшигтайгаар хөөгдөх болно.

Гэр бүлээрээ цагдаагийн байгууллагад ажилладаг тангарагтаа үнэнч хэмээн гэр бүлээрээ магтуулж байсан хосуудад магтаал удаан зохисонгүй. Өдгөө ийнхүү гэр бүлээрээ 100 жилийн түүхтэй цагдаагийн байгууллагын нэр хүндийг унагаж байна.

А.Баярмаа

Онцлох сонин хачин
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025

Төр дэмжихийг хүсэхгүй бол “сонин уншдаггүй улс” гэдгээ зарлачих

05/07/2025

Модель С.Төгсийн нандин агшин

05/06/2025

4 сэтгэгдэл

  1. Зочин on 09/13/2021 17:38

    Дарвалзсан хар хүүрийн толбо шүрээ авгай дуус дуус.

  2. сда on 09/13/2021 17:53

    паа алдаг юм байна

  3. зайл on 09/14/2021 13:54

    Хүний мууд дуртай пздунуд

  4. зайл on 09/14/2021 13:55

    Хүний мууд дуртай пздунуд вэ энэ сэтгүүлч нь

Сүүлд нэмэгдсэн

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025

ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

05/08/2025

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025

Төр дэмжихийг хүсэхгүй бол “сонин уншдаггүй улс” гэдгээ зарлачих

05/07/2025

Модель С.Төгсийн нандин агшин

05/06/2025

“Icetop” хамтлагийн ахлагч Eyescool буюу Б.Оргил-Эрдэнийг эцсийн замд нь үдлээ

05/05/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: НАЙЗ ОХИНОО ХӨНӨӨГӨӨД ӨӨРИЙГӨӨ БООМИЛСОН БАЙЖ БОЛЗОШГҮЙ ХЭРЭГ ГАРЧЭЭ

05/05/2025

6-р сарын 1-нээс Улаанбаатар 14 хотод хуваагдаж, засаг захиргааны нэгж өөрчлөгдөнө

05/05/2025

Д.Уранзаяа ганц бие бүсгүйчүүдийн жишгийг дагаж нүцгэлэв

05/02/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.