Бодибилдингийн спортын олон улсын хэмжээний мастер, Гавьяат тамирчин Г.Угалзцэцэгийн охин М.Мойлоо ээжийнхээ мэргэжлийг өвлөж байгаа билээ. Ээжтэйгээ ихэр “охин” мэт Түүний охин одоо 24 нас хүрч байгаа.
Тэд хамтдаа олон улсын хэд хэдэн тэмцээнд оролцож байсан бөгөөд охин М.Мойлоо нь дэлхийн аваргаас “Junior” буюу залуучуудын бикини ангилалд хүрэл,Хятадад болсон олон улсын тэмцээнээс хүрэл, Улсын аваргын залуучуудад алт, Оюутны аваргын мөнгө, IFBBProQualifierMongolia тэмцээний хүрэл гээд чамгүй олон медалыг хүртсэн амжилттай яваа.
Ээж Г.Угалзцэцэг нь охиныхоо тухай сэтгэгдэлээ хуваалцахдаа “Намайг дөрвөн цаг бэлтгэл хийвэл тэр таван цаг бэлтгэл хийдэг,нэг килограмм хасвал 1.5 килограмм хасдаг. Түүнд минь шаргуу, хөдөлмөрч зан бий. Охин минь насанд хүрэгчдийн бикини ангилалд өрсөлдөх болсон. Охиноо хамгийн төгс, үзэсгэлэнтэй, мятаршгүй бикини моделын тамирчин болно гэдэгт итгэдэг” хэмээсэн байдаг.