Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»“Эхлэл” Үндэсний үйлдвэрлэгч бус “угсрагч” болсноо албан ёсоор зарлав
Мэдээ

“Эхлэл” Үндэсний үйлдвэрлэгч бус “угсрагч” болсноо албан ёсоор зарлав

coolНийтэлсэн: cool09/22/2021Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

БНХАУ-аас оруулж ирсэн гар утасны цэнэглэгч, чихэвч зэрэг дагалдах хэрэгслүүд дээр “Эхлэл” гэсэн бичиг нааснаа Үндэсний үйлдвэрлэгч хэмээн андуурсан залуу бол н.Батзаяа. Эсвэл БНХАУ-аас түүхий эдийг нь оруулж ирээд эх орондоо угсараад дээр нь “Эхлэл” гэсэн бичиг нааснаа Үндэсний үйлдвэрлэгч хэмээн андуурсан залуу бол н.Батзаяа.  Аль нь ч байсан эх орондоо үйлдвэрлэсэн гэхэд бэрх байгаа биз. Ийм л хүн өнөөдөр өөрийгөө үндэсний үйлдвэрлэгч хэмээн цээжээ дэлдэж явна.

Гар утасны дагалдах  хэрэгслээс гар утас угсрах хэмжээнд хүртлээ түүний энэхүү угсаралтын ажиллагаа өргөжиж өчигдөр /2021.09.21/ Монголын хамгийн анхны ухаалаг гар утас “Hulan21 Plus” албан ёсны нээлтийн үйл ажиллагаа гээчийг хийв.  Уншигч та дараах хоёр зургийг маш сайн харьцуулан хараарай.

Энэ зураг дээрх эхнийх нь Хулан гар утас. Удаах нь хятадад 99 ам.доллараар зарагддаг Хулантай яг ижилхэн гар утас.

Хулан 650 000 бол хятад хулан 99 ам.доллар буюу 282 000 төгрөг.

Монголжуулж хийсэн ганц хоёр зураг апп л нэмэгдсэн. Өнгө будаг, камер гээд бүх юм адилхан. Монгол инженерийн ур ухаан ийм л байна.

Үйлдвэрлэсэн гээд байгаа иргэн н.Батзаяа нь 80 хувь нь импортын түүхий эд, 20 хувь нь дотоодын түүхий эдээс нь 100 хувь Монгол улсдаа угсарч үйлдвэрлэв хэмээн ярьж байнаа харагдсан. Өөрөөр хэлбэл эх орондоо үйлдвэрлэсэн биш угсарсан гэж ярих  хэрэгтэйг энэ залуу даанч ойлгосонгүй.

Үндэсний үйлдвэрлэл гэх энэхүү гар утасныхаа сурталчилгааг гэмт хэрэгт холбогдон шалгагдаж буй “Эмоци” хамтлагийн менежер гэх  М.Адъяаням  буюу Адам.  Адам нь Хүннү гүрний үеийн нэн ховор олдворыг  Чингэлтэй дүүргийн нутагт өмнөд хөршийн иргэнд 650 гаруй сая төгрөгөөр худалдахаар тохиролцож байхад нь манай хууль сахиулагчид таслан зогсоосон түүх саяхан болсон юм.

Урд хөршөөсөө “хулгайлна”, соёлын  үрийг түгээгч нэртэй гэмт этгээд байж болзошгүй этгээд түүнийг нь сурталчилна…

Үндэсний үйлдвэрлэл энэ хэмжээнд хүртлээ шалаар нэг унах гэж дээ гэсэн гуниг, харуусал төрж байгааг цахим хэрэглэгчид дурьдсан байх юм.

сэжигтэй
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.