“Universe best songs” наадамд оролцож олноо танигдсан дуучин Акбота “Мотив” хамтлагийн Ганбаатай гэр бүл зохиож хөөрхөн хүүтэй болсон. Гэвч хосуудын амьдрал бүтээгүй. Х.Акбота хүүгээ гурван нас хүртэл нь өөрөө өсгөж байгаад Австри улсыг зорьсон. Дууч бүсгүй тус улсад таван жилийн нүүр үзэж буй бөгөөд харь оронд байхдаа охинтой болж бүл нэмсэн. Гэвч түүний хоёр дахь амьдрал нь бас л бүтээгүй.
Тэрээр ням гариг бүрийн үдэш лайв хийж, онлайнаар монголчуудтайгаа уулздаг.
Тэгвэл тэрээр том хүүгээ санаж үгүйлж байгаагаа цахим хуудаснаа бичжээ.
Тэрээр “Хүүгээ маш их санах юмдаа, удахгүй авна даа. Гуравхан настай хүүгээ уйлуулж үлдээж байснаа бодохоор харгис ч юм шиг. Удахгүй хөөрхөн хүүгээ хажуудаа аваад олон зүйлсийн талаар ярилцаж, сайхан найзууд болно доо. Намайг чин сэтгэлээсээ хайрлах эр хүнийг хайрлаач гэхэд бурхан хүүг минь илгээсэн гэдэг. Багад нь өмсөж байсан бойтог…” гэжээ.