Э.Цэрэн цахим хуудаснаа “Дэлгэрмөрөнг шалчигануур гэх улс янханла г байдлыг, бусдын юманд гар хүрэхийг өөгшүүлдэг улс.
Нандин бүхнийг нь хулгайлсан ч юун сүртэй юм гэж хээв нэг дэвсэнэ. Архины асуудлаасаа гарч ядан байхад авгай нь архидахдаа нөхрөө сэтгэл мэдрэлийг дээд хэмжээнд нь тултал хүчирхийлж байна гэдгээ огт ойлгохгүй.
Нийгмээрээ эрчүүдээ үзэн ядсан авгай хүүхнүүд. Айл гэрт нэг өдөр амьдарч үзээгүй мөртлөө харсан мэт хараана.
Дэлгэрмөрөн олон муу зуршилтай, онгироо ойворгон байж болно. Тэр эв хавгүй, хүүхэн шиг уяхан туяхан, ухаан муутай, авир муутай агсан байж болно. Тэр ганцхан хүүхдийн ЭРХ ярьж байгаа. Угаасаа хүүхдээ хайрласан хайраар нь боож хөөж тууж орилж чарлаж жүжиг тавьдаг хүүхнүүд Монголоор дүүрэн.
Миний гэрт ч орж үзээгүй хүмүүс намайг болон манайхыг гүтгэсэн.
Амьдрал дээр миний хүү Нямкагийн хадам эх аймшиг байсан уу, Цэрэн аймшиг байсан уу гэдгийг ойрын хүмүүс бүгд мэднэ. Гэрт нь бүгдээрээ бүлээрээ бөөрөлхөж амьдарч, ганц хүргэнээ босгоны боол болгож, өдөр шөнөгүй эхийг нь муулж, эцгийг нь дайрч хар тамхи, архи сархадгүй өнжилгүй, эрчүүдтэй энгэр зөрүүлж самбаганах энгийн асуудал, нааш харж лайв хийж уйлагнаж, цааш харж тачигнатал инээн их багагүй үгсэж, хоёр охиноор нь барьцаалан.
Хүүг нь аав ээжтэй нь уулзуулахгүй, хоёр охинд нь байнга муулаастай. Гэтэл ховоор хооллогсод Цэрэнг ачаа харсангүй гэж зэмлэнэ…. үнэндээ юуг ч мэдэхгүй шүүнэ.
Гэр орондоо бүгд хэрүүл уруултай,ганц нэг дуугарсан Дэлгэрмөрөн шиг хүнийг хайр үзээгүй, хагссан авгай хүүхнүүд нийлээд дэвсчихнэ. Та нар Цэрэнгийнхүү авгайгаа зодож гэж сонссон уу? Харин хадам ээж, авгайд хутгалуулснаа хүртэл нууж явна. Би энэ айлд орж үзээгүй байхад ээж нь дүү нь бүгд ирээд хүүг нь мэрээд, дуртай цагтаа хөөчихнө. Эцэст Нямка бусдын сэтгэл санааны хүчирхийлэл дор эхийгээ золиосолж охиддоо харагдаж явна.
Шоронгоор дүүрэн гэр бүлийн зөрчлийн хууль зөрчсөн гэх залуу эрчүүд. Өсгөж чадаагүй хүүтэйгээ ярилцдаг ээж байхгүй. Худлаа үнэн бөө ламд мөнгөө барсан улс. Эрийн араас эд хөрөнгөнд шунаж элдэж урхидаж хүүхэд гаргачхаад эргээд чаргууцалдана. Монгол эрчүүдээ архинд живүүлсэн аав ээж нар буруутай. Нүдэн дээр нь ууж зодолдож нас болоод өвчний аясаар архиа багасгасан нь өөрийн өнгөрсөн алдаа, буруугаа огт харахгүй.
Нөхрөө муулж энд тэнд хэдэн нууц амрагтай явах хүүхнүүд шившиг. Яг жинхэнэ хүчирхийлэгчид шоронд биш гадуур чөлөөтэй, танил талаараа аргалаад л явна.
Дэлгэрмөрөнд зөвлөх чиглүүлэх зөөлөн эмэгтэй- ээж, эгч, эмэгтэй дүү алга. Хослон Амьдран гэгч эр эм, хатуу зөөлөн, арга билэгээр тэнцвэртэй явна. Доожоогүй явсан залуу сайн эхнэрийн хүчээр сэмбийдэг бол бусдаас булаагаад суусан сайхан залууг зүг чигээ алдтал мэрсэн эхнэрүүд ч байна. Эр хүн зөөлөн ханьтай бол зүгийг олно. Мэдээж бүр удам муутай, угаасаа хүчирхийлэгч, эмийг гундаадаг эрчүүд ч их байгааг үгүйсгэхгүй.
2021.09.30
Tseren Enebish