Өмнөд Солонгосын алдарт жүжигчин, дуучин, бүжигчин Rain буюу Жүн Жи Хүүнийг монголчууд андахгүй ээ.
“Миний байшин” киноны И Ён Жэгийн дүрээр нь түүнийг илүүтэй таних биз. Холливудад данстай, Өмнөд Солонгосын авьяаслаг дуучин, жүжигчин Rain-ы унаж байсан автомашин монголд орж иржээ.
Уг машины талаар загвар өмсөгч О.Билгүүн өөрийн цахим хуудаснаа онцлоод “Солонгосын дуучин Rain-ы унаж байсан тэрэг ороод ирлээ. Байгаа хардаа хань болгоод авчих уу, яах уу” хэмээн бичжээ.
Загвар өмсөгч залуугийн хувьд 15 наснаасаа эхлэн бизнес эрхэлж байсан гэдэг. Одоогоор түргэн хоолны салбарт ажиллаж буй тэрээр загварын салбараа ч орхиогүй.