Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийнхэн хуулиа зөрчив үү
Папарацци

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийнхэн хуулиа зөрчив үү

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ10/11/2021Шинэчилсэн:10/11/2021Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсад шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч шүүгч нар өнөөдөр Төрийн ордонд анхдугаар чуулганаа хийж байна. “Шүүгч гэдэг ярьдаг хууль, хууль бол ярьдаггүй шүүгч” Ромын филисофич Цицерон хэлсэн нь бий.

Тэгвэл шүүгч нар дунд хуулиа зөрччихөөд байгааг хэн хянаж, арга хэмжээ авах вэ. Хууль, шүүхийн өмнө тэгш байх зарчмыг шүүгч нар өөрсдөө үгүйсгээд байгаа юм биш үү.

УИХ-аас 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр баталж, хоёр сар орчмын дараачаас буюу 03 дугаар сарын 1-нээс эхлэн дагаж мөрдсөн Шүүхийн тухай хуулийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийнхэн үл ойшоож. Тодруулбал, өнгөрсөн хавар дээрх хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор шүүх бүр нийт шүүгчийн зөвлөгөөн зохион байгуулсан. Улмаар ерөнхий шүүгч нараа сонгосон юм. Зарим шүүхэд ажлын туршлага, мэдлэг, боловсрол, шийдвэрлэсэн хэргийн чанар зэргийг харгалзан тэтгэврийн насанд хүрч буй хүмүүсийг ерөнхий шүүгчээр томилохоор нэр дэвшүүлсэн ч тухайн шүүгч нар Шүүхийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн нэрээ татсанаар залуустаа боломж олгосон байдаг.

Харин нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийнхэн хуулийн холбогдох заалтыг үл ойшоосон бололтой. Нийслэл дэх анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид гуравдугаар сарын 4-ний өдөр хуралдаж, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчээр Д.Мягмаржавыг сонгосон юм. Түүний хувьд 61 нас хүрсэн хүн гэдгийг учир мэдэх олон хүн хэлээд зогсохгүй, хууль сахиулж, шударга ёсыг тогтоох үүрэг бүхий шүүх байгууллага нь өөрөө хуулиа мөрдөхгүй байгаа нь шүүхэд итгэх иргэдийн итгэлийг алдагдуулж, нэр хүндийг нь унагах боллоо хэмээн ярих болов.
Уг нь Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6-д “Шүүгчийн өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаар 60 нас байх ба 55 насанд хүрсэн, эсхүл шүүгчээр нийт 25 жил ажилласан шүүгч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно. Шүүгчээр 30, түүнээс дээш жил ажилласан бөгөөд 55 насанд хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгоно” гэж хуульчилсан. Эл заалтаас гадна дээрх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт “Ерөнхий зөвлөлийн саналыг үндэслэн Ерөнхийлөгч дараах үндэслэлээр шүүгчийн бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгож, чөлөөлнө: 40.2.9-д “шүүгчийн өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаарт хүрсэн” гэж цагаан дээр хараар бичээд хуульчилчихсан.

Ийм байтал тэтгэврийн насанд хүрсэн хүнийг “ярьдаг хууль”-ийнхан маань ярилцаж тохиролцон сонгосон нь хачирхалтай. Үүнийгээ нийт шүүгчийн зөвлөгөөний дараа нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийнхэн эргэж харах ёстой биз ээ.

А.Баярмаа

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.