Хэвлэлийн хуудаснаас барагтай л бол буудаггүй хэд хэдэн эртэй нэр холбогдож, дуулиан шуугианы эздийн нэг болж ирсэн бүсгүй бол Азийн хатан хаан гэгддэг Г.Оюунгэрэл.

Харьцангуй багаасаа загварын тайзнаа алхсан энэ бүсгүй “Азийн хатан хаан” гэж цоллогдох хүртлээ багагүй хөдөлмөр, зүтгэлээ гаргасан нь дамжиггүй. Тэрбээр гэр бүлийн амьдрал зохиосноосоо хойш хэсэгтээ л нам гүм амьдарсан. Харин сүүлийн үед сошиалд нэлээд идэвхитэй болсон нэгэн.

Өдгөө “Эрдэнэт” үйлдвэрийн “том босс” Х.Бадамсүрэнгийн бага бэр болсон тэрээр хоёр хүүхдийн ээж болсон. Гэвч намба суусангүй эрвээхий шивээс хийлгэж, үүнийгээ “фен”-үүддээ гайхуулжээ.

Энэхүү шивээсийн утга нь соёлоос хамаарч өөр өөр байдаг гэнэ. Барууны соёлд эрвээхэй нь энэ ертөнцөд төрсөн хүний сүнсийг илэрхийлдэг. Европын хүмүүсийн тайлбар дээр эрвээхэй нь хүний сэтгэлийн физик хэлбэрийг илэрхийлдэг гэж хэлдэг. Итгэл үнэмшлийн дагуу үхлийн дараа хүний сүнс эрвээхэй болж хувирдаг бөгөөд эцэст нь ариусгалаас гарах болно гэсэн утгатай аж.


