25-р суваг телевизийн урдаа барих контентуудын нэгт “Танайд хоноё” нэвтрүүлэг зүй ёсоор бичигдэнэ. Тус нэвтрүүлгийн хөтлөгч Алтантүрүүгийнх гурван хүүхэдтэй.

Том охин нь эгчмэд гэргийг нь дагаж ирсэн бол, хоёр бага хүү нь сэтгүүлч залуугийнх. Гэхдээ Алтантүрүү гурван хүүхдээ хүний өөрийн гэж ялгадаггүй. Түүний том охин АНУ-д өндөр боловсрол эзэмшээд эх орондоо иржээ.
Энэ тухайгаа тэрээр “Охин минь, аниа минь, айхтар амьдрал минь. Аав нь чиний чөлөө” хэмээн бичжээ.
Түүний охин хэдэн жилийн өмнө АНУ-д 100 хувийн тэтгэлэгтэйгээр суралцах эрхтэй болсон. Охиноо АНУ-д сургуульд үдэж байхдаа тэрээр ” Унтаж амраач ээ гэсэн үглэлтийн эсрэг тууштай тэмцсэндээ! Бахархаж байна!” хэмээж байсан.

